Uncategorized

О.Гансувд: Цус шингэлэх эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя!

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч, анагаах ухааны магистр О.Гансувд.
Ковидын дараах хүндрэлээр цус өтгөрөлт түгээмэл болсон гэх юм. Ер нь цус өтгөрөлт гэж яг юуг хэлээд байна вэ, энгийн үгээр тайлбарлавал?
-Ковидын үед цусны зуурамтгай чанар ихэсч өтгөрөх болон цус урсаж буй судасны дотор хана үрэвсэж гэмтэх үндсэн хоёр механизмаар өөрчлөлт илэрч байна. Тэгэхээр урсаж буй цус өтгөрөхөөс гадна судасны дотор хананы бүрэн бүтэн байдал алдагдаж цус хэвийн урсах үйл ажиллагаа нь доголдоно. Ковидын үед түгээмэл илэрч буй зүрхээр өвдөх, толгой өвдөх, толгой эргэх, даралт ихэсч багасах зэрэг шинжүүд нь тухайн эд эрхтний судасны цусан хангамж дутагдаж байгаагийн шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл, эд эрхтэнд очиж буй цус өтгөрөлттэй, судасны дотор хана гэмтэж, шингэн чөлөөтэй урсахад төвөгтэй удаашралтай болж байна гэсэн үг. Цусны урсамтгай чанар буурснаас тархины цус хомсрох харвалт , зүрхний шигдээс зэрэг үүсэх эрсдэл бий. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанаас авч үзэхэд Ковидоор өвдсөн хүмүүст танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал илүүтэй байгаа юм.


-Тодруулбал?
-Ковид оор өвчил сөн дөрвөн хүн тутмын нэгд нь танин мэдэхүйн хөнгөн зэргийн алдагдал илэрч байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Танин мэдэхүйн алдагдал гэхээр хүн тэнэг мангар болно гэсэн үг биш. Өдөр тутамдаа анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах, сэтгэн бодох чадавх удаашрах, ой тогтоолт буурах, нойр муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Сүүлийн үеийн судлаачдын хамгийн их санаа зовниж байгаа зүйл нь ковидоор өвдсөний дараа тухайн хүний танин мэдэхүйн үйл ажиллагаа эргээд хэвийн болох уу гэдэг асуудал. Үүнийг судлахад, ковидын вирус нь уураг тархины эд эсүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Ой тогтоолт сулрах, мартамхай болох, нойр муудах, хурдан шаламгай бодож шийдвэр гаргах хурд удаашрах шинжүүд илэрнэ.
-Эдгээр шинж тэмдгүүд арилах уу?


-Ковид анх 2019 онд бүртгэгдсэн, түүнээс хойш гуравхан жил болжээ. Иймд хангалттай судалгаа хийх хугацаа бас биш. Гэхдээ л судлаачид хөнгөн зэргийн танин мэдэхүйн алдагдал илэрнэ, цаашид үлдэх магадлалтай гэж үзэж байгаа. -Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Нэн түрүүнд ковидоор өвдөхгүй байж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хүмүүсийн дунд түгээмэл байгаа хандлага нь ханиад томуу шиг өвдөөд эдгэрдэг гэсэн ойлголт байна. Мэдрэлийн эмчийн зүгээс зөвлөхөд ковидоор өвдсөний дараахь ужиг хүндрэл, үр дүнг баттай хэлж мэдэхгүй. Одоогоор судалгаануудаар эмгэг өөрчлөлт үүсгэж байгаа нь тогтоогдсон. Тийм учраас сэргэг оюун ухаанаа хадгалж үлдэхийн тулд хүн бүр өөрийгөө урьдчилан сэргийлээд болж өгвөл ковидоор өвдөхгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна хүн болгон тархины харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тархины харвалт, зүрхний шигдээс үүсгэх үндсэн шалтгааны нэгд чихрийн шижин ордог. Энгийнээр тайлбарлахад, усанд сахар хийхэд өтгөрч зунгааралдсан болдог шиг чихрийн шижинтэй хүний цус яг тийм өтгөн болдог.Тэгэхээр жижиг хялгасан судасны цусны урсгал удааширч бөглөрнө. Дараагийн шалтгаан нь тамхи татах. Тамхи нь өөрөө судасны ханыг наалдамхай чанартай болгочихдог. Судасны хананд товруунууд үүсгэдэг гэсэн үг л дээ. Тамхи их татдаг хүн зүрхний шигдээс, тархины харвалттай болох нь элбэг.


-Цус өтгөрөлтөөс болоод зүрхээр нас барлаа. Гол төлөв залуучууд, тэр дундаа эрэгтэйчүүд хүндээр өвдөж нас барж байна гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Судалгаагаар бол хүйсийн ялгаа нэг их байхгүй. Гэхдээ яагаад эрэгтэйчүүд давамгайлан өвдөөд байна гэхээр өөрсдөө эрсдэлт хүчин зүйлд илүүтэй өртдөг. Тухайлбал, архи тамхины хэрэглээ өндөр, өөх тос их иддэг, цус өтгөрдөг эрсдэл илүүтэйгээс гадна нэмээд ковидоор өвдөх юм бол цус нь бүр их өтгөрч харвалт, шигдээс болох нь илүүтэй байдаг.
-Яагаад залуучуудын дунд уг асуудал илүүтэй гарах болов?
-Настай хүмүүстэй харьцуулахад залуучууд илүү өвдөж хүндэрч байна гэсэн судалгааны үр дүн байхгүй л дээ. Залуу хүн гэнэт нас барахаар соргог хандаж байгаа байх. Түүнээс биш ковидоор өвдөөд нас барсан хүмүүсийг харахад, гол төлөв ахимаг насныхан, архаг хууч өвчин хавсарсан хүмүүс байгаа. Ковидоор залуучууд өвдөөд байна гэдэг дээр хэлэхэд, тухайн хүмүүс зүрхний хэм алдагдалтай, зүрхний гажигтай, янз бүрийн суурь эмгэгтэй, тэдгээр нь оношлогдоогүй явж байгаад ковидын халдвараас үүдэн гэнэт илэрдэг. Ковид нь шууд цусны бүлэн үүсгэхгүй, цусыг өтгөрүүлнэ. Харин тархины цус харвалтын хувьд судас хагарч, эсвэл бөглөрснөөс үүддэг. Ковидын шалтгаанаар тархины цус харвалт нь судас бөглөрсөнтэй холбоотой. Ер нь зөвхөн ковидоос болоод харвасан гэж хэлэх боломжгүй юм. Учир нь тархины шигдээс нь харвалт үүсгэх бусад хүчин зүйлийн суурин дээр үүсдэг. Зүрхний гаралтай харвалтын үед зүрхний хэм алдаж, агшилт сул байсантай холбоотойгоор зүрхний хөндийд бүлэн тогтож улмаар тархины судас руу дамжиж тархины судсыг бөглөж харвалт үүсгэнэ. Мөн цусанд сахар, өөх тос их хэмжээтэй байснаас судасны дотор хананд товруу үүсгэж цааш урсах цусан хангамжийг саатуулснаар харвалт үүсгэх боломжтой. Хүн цус харваад ирэхэд зүрхний шалтгаанаар уу, өөр бусад шалтгаан байгаа эсэхийг тогтоодог. Зүрхний бичлэг, зүрхний эхогоор хэм алдагдал байна уу, эсвэл цусанд өөх, тос, сахар их болоод цус өтгөрсөн үү зэргийг тодорхойлж болно.
-Цус шингэлэх гэж яг юуг хэлээд байна вэ?


– Ковид өөрөө судасны ханыг гэмтээчихдэг тул автоматаар цус бүлэгнүүлэх үйл ажиллагаа бага хэмжээгээр идэвхждэг. Цусанд олон тооны эсүүд эргэлдэж байдаг. Эдгээр эсүүдийн хоорондын наалданги чанарыг бууруулснаар цус шингэрдэг. Тийм учраас цус шингэлэх эм уухаар эсүүдийн наалданги байдлыг бууруулна гэсэн үг.
-Аспирин нь цус шингэлэхгүй гэж ярих юм?


-Цус шингэлэх эм нь дотроо ялгаатай. Антиагрегант гэдэг нь арай зөөлөн үйлчилгээтэй, бүлэн тогтоохоос сэргийлнэ. Антикоагулянт нь харин бүлэн задалдаг үйлчилгээтэй. Гэхдээ хэт их цус шингэрээд харвалт өгөх магадлал бас бий. Манайд нэг өвчтөн жаахан харвалт өгчихсөн ирсэн юм. Тэр нь зүрхтэй хамааралгүй байсан. Тэр хүн интернэтээс уншаад Ксарелто гэдэг цусыг хүчтэй шингэлэх эмийг ямар ч хяналтгүй уугаад явж байсан. Тэр нь эсрэгээр бүр хэт цус шингэлээд цусны ханын нэвчимтгий чанарыг ихэсгэн судас хагарч харвалт үүсгэх эрсдэлд хүргэсэн. Уг нь тэр эмийг зүрхний гаралтай харвалтын үед эмчийн заалтаар сар болгон шинжилгээ өгч байж тунг нь тохируулж уух зориулалттай. Тийм учраас цус шингэлдэг эм болгоныг дур мэдэн ууж хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя. 65-аас дээш насны архаг суурь өвчингүй хүмүүст өдөр тутам аспирин уухыг зөвлөдөг. Гэхдээ зарим тохиолдолд ходоод өвдөх гээд байдаг. Учир нь цус шингэлэх эм нь өөрөө бас үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ходоод өвддөг хүн ходоод хамгаалах эмээ ууж зохицуулах ёстой. Ер нь ходоодны шархлаа зэрэг хавсарсан өвчтэй хүн тийм эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Хавсарсан өөр


өвчтэй бол тухайн эмийг уух нь хувь хүн болгонд ялгаатай, эмчийн зааврын дагуу л хэрэглэх нь зөв.
-Сүүлийн үед Монголд тархины цус харвалт ихсэх болжээ. Энэ талаар та тодруулна уу?
-Харвалтын хувьд Монгол Улс хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаар дэлхийд тэргүүлэх орны нэг нь болчихсон шүү дээ. Олон улсын судалгаануудад манайх эхний эгнээнд, улайгаад гараад ирчихдэг. Хамгийн гол нь хөдөлмөрийн чадвар алдалт тал дээр харвачихлаа гэхэд сэргээн засах эмчилгээ сайн хийх шаардлагатай байдаг. Манай сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмж муутай байдаг тул саажилттай үлдэх элбэг. Тархины судас хагарч, эсвэл судас бөглөрч харвах гэсэн хоёр төрөл байдаг. Хагарч харвадаг шалтгаан нь угаасаа даралт ихсэх. Даралт 180, 200 хүрээд судас хагарна. Манайд даралт ихсэлтийн хяналт муу байдаг. Тэгэхээр хүн өөрөө даралтаа хянуулаад, эмээ байнга ууж байх ёстой. Харамсалтай нь тийм хяналт тааруухан учраас энэ төрлийн тохиолдол багагүй. Хагарсан цусны хэмжээ, ямар судас бөглөрсөн зэргээс хамаарч цус харвалтын хүндийн зэргийг тогтоодог.


-Даралт ихэсдэг хүн архийг бага тунгаар уух нь сайн гэх зөвлөгөө байдаг. Энэ нь хэр зөв юм бол?
-Алкоголь өөрөө судас тэлэх үйлчилгээтэй, богино хугацаанд судас тэлээд агшаадаг. Тиймээс үр дүнтэй сайн арга биш. Архи уудаг хүн судас агшсанаас болж харвалтаар нас бардаг. Эхний үедээ сайхан болсон мэт мэдрэмж төрөх авч, шөнө дунд үүрээр хүний судас их агшдаг. Тэгэхээр хэт их архи ууснаас судас агших нь нэмэгдээд цус харваж нас барах эрсдэлтэй.-Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?-Юуны түрүүнд цусны даралтаа байнга хэмжиж хянаж хэвших хэрэгтэй.
-Хэрэв даралтын аппарат байхгүй бол хэрхэх вэ?- Хүзүү хөшөөд, нүд бүрэлзээд ирвэл даралтны эм уух нь зүйтэй. Цус шингэлэх эмийг ч ууна. Цочмог үед бүр эвгүйрхээд байвал Аспирин 81-ийг гурваар давхарлаад ууна. Энэ нь цусыг хүчтэй шингэлэх үйлчилгээ үзүүлдэг. Ер нь даралт ихэсдэг бол байнга даралтны аппарат авч явж байх хэрэгтэй. Зүрхний лугшилт, даралт хэвийн байвал айсны хэрэггүй. Зүрхнээс болж харвалт өгөх магадлал их шүү. Өөх тостой хоол, архи тамхи хэрэглэдэггүй байтал яахаараа харвадаг юм бэ гэж боддог хүн цөөнгүй. Гэтэл шинжилгээ хийлгэхэд зүрхний хэм алдагдалтай, зүрхний гажигтай байх жишээтэй. Тийм хүн зүв зүгээр явж байгаад хэт их ачаалал авч, хэт их стресстэхээр зовуурь илэрдэг. Хэт их гүйж, биеийн тамираар дэндүү их хичээллэхээр ч мэдэгдэнэ. “Зүрх нь зогссон гэнэ лээ” гэдэг чинь угаасаа тийм өвчний суурь байсан гэсэн үг. Тохиолдлоор тийм юм гарна гэж байхгүй л дээ.-Үүнийг яаж мэдэж болох вэ?


-Зүрхний эмчид үзүүлж зөвлөгөө авч нарийн шинжилгээ болох зүрхний эхо, зүрхний 24 цагийн бичлэг буюу холтер хийлгэх шаардлагатай. Заавал ч үгүй зүрхээр хатгуулж өвдөж байж зүрхний эмчид хандах бус, 40-өөс дээш насны хүмүүс зүрхний эмчид жилдээ нэг удаа үзүүлчих хэрэгтэй. Бие жаахан эвгүйрхэх л бол зүрхний хэм алдах шинж байна гэсэн үг. Хэм алдагдал үүрээр юм уу, ямар ч үед илэрч болох учир дан зүрхний бичлэг хийлгэснээр тэр бүр илрээд байдаггүй тул 24 цагийн бичлэг хийлгэх нь зөв.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ: Цөс,нойр булчирхай өвддөг,хоолны шингэц муудсан гэдэс цанхайдаг хүмүүсийн анхааралд Сайн юм байна лээ.
Нойр булчирхай өвдөх ба нойр булчирхайн өвчний улмаас ходоодны үйл ажиллагаа хямрах хоол шингээлт муудсан үед, сахар тэнцвэргүй байгаа үед мөн бөөрний бүх өвчнинд сайн.
.? ?? Хусны хагийг хэрэглэхэд ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд хоолтойгоо хамт хэрэглэж ч болдог учир, хүнд хоол идсэн ч хоол сайн шингэнэ.
?? Хусны хаг нь эдгээр өвчинг анагаах шидтэй байгалийн цэвэр эмч юм.?Нойр булчирхайн үрэвслээс болж үүдсэн  V

/ баруун зүүн хавирга доогуур өвдөх. Цанх татах өвдөлтийг зогсооно. /
~Нойр булчирхайн үрэвслээс хоолны шингэц муудахаас үүсэх гүйлгэлтийг зогсоодог аргаах үйлчилгээтэй. ?Бөөрний үрэвсэл болон бөөрний бүх өвчинд маш сайн.?Сахар тэнцвэржүүлнэ. ??Хэрэглэх заавар:? ?2 амны халбага хэмжээтэйг 800мл варианы шил саванд хийгээд дээрээс нь буцалсан халуун ус хийж дүүргээд таглаж хөртөл нь хандлан тавина. ♻️Хусны хагийг хандалж зөөлөн амттай уусан ч болно. 5минут буцалгаж өтгөрүүлж уусан ч болно♻️


❓Учир нь Монголын уламжлалт анагаахын практикт хусны хагийг 6с 12 цаг буцалсан усанд хандалж дарж хэрэглэдэг байна. Харин эмийн ургамал судлалын төвийн эрдэмтдийн туршилтаар хусны хагийг 5с 8минут буцалгаж хэрэглэж болно гэж зөвлөдөг байна. ✅✅ Тасалгааны нөхцөлд хөргөж хэрэглэнэ ? Хөргөгчид хийж хүйтэн болгож ууж хэрэглэвэл ходоод болон нойр булчирхайнд сөрөг нөлөөлнө.
‼️Хоолны дэглэм хорихгүй ч архи согтууруулах ундааг хорино. ‼️‼️Эмчилгээний хугацаанд а6рхи уувал ямар ч үр дүнгүй. ❗Халуун хоол идсэний дараа шууд хүйтэн агаарч гарч ходоод гэдсээ дааруулах, хүйтэн ус ундаа уух хориотой. Түүнээс гадна Эмчилгээний хугацаанд болж өгвөл сүү, хурц өөх тос,

гэх мэт нойр булчирхайн үйл ажиллагаанд цочрол өгдөг хүнсийг хэрэглэхгүй байвал илүү үр дүнтэй. ✅⁉️ЯМАР Ч ТОХИОЛДОЛД НОЙР БУЛЧИРХАЙН ДЭЭР ХАЛУУН ЖИН ТАВИХ ХОРИОТОЙ⁉️?? ?? ?? Хориглох заалт ?? ?? ?? ~Даралт огцом ихэдсэн үед,~Өндөр халуурсан үед, ~Жирэмсэн болон хөхүүл үед, ~Хус модны ургамлаас харшилтай хүн ~Хууч өвчин амархан хөдөлдөг хүн ~ эдгээр нөхцөлд хусны хагийг хэрэглэж болохгүй ? Хоол идэхээс 30минутын өмнө 2-3 балгыг буюу жижиг аяганы тал дундуураас дээгүүр 150гр ууж хэрэглэнэ. Бусад үед өвдөж байх үед уувал өвчин намдаж хоолны шингэц сайжирна. ✅Их өвдөж байгаа үед яаралтай бол хуйраагаар нь 3 н хуруугаар чимхэж аваад амандаа хийж сайтар зажилж бүлээн усаар даруулж хэрэглэнэ. ?Хэрэглэж байх явцад өвдөлт зогсвол тэр дор нь хусны хагийг уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэсэг хугацаанд хэрэглэвэл гүйцэт эмчилгээ болдог. #copy Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт бсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд надад,гэрийнхэнд болон танилуудад маань үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.


Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж байсан.
Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг,хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барисан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.Тостой цуйван,хорхог,шорлог,өөхтэй хавирга,аагтай цай,хятад со хоол…гд л бүгдийг нь. Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл.Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай.

Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5аягыг ууж хэрэглэнэ. Мөн өвдөж бгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж бсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ болисон.Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд:Хоол ны дэглэм барихаа болисон.Цээж дал хөшихөө болисон.Гүйлгэхгүй.Цанхайхгүй.Гэдэс дүүрэхгүй.Хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс их бдаг тул бусдадаа түгээнэ үү!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!