Uncategorized

Ийм Ломбардууд зээлийн хүүг авах эрхгүй болжээ

Ирэх сараас ломбардуудыг зохицуулсан хууль хэрэгжиж эхэлнэ. Судалгаагаар иргэдийн 81 хувь буюу 10 хүн тутмын 8 нь ямар нэгэн байдлаар богино хугацааны хүү өндөртэй зээлийг эд хөрөнгөө барьцаалж зээл авдаг байна.
Уг хуулиар Иргэн, ААН бүртгүүлэхгүйгээр ашиг олох зорилгоор ломбардын үйл ажиллагаа явуулж болохгүй. Хэрэв бүртгүүлээгүй зээл олгосон бол тухайн олгосон зээлийн хүүг авах эрхгүй болж зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
Ломбардны үйл ажиллагааг хотод явуулахаар болсон бол 300 сая, орон нутагт 100 сая босго тогтоохоор болсон байна.
Зээлийн гэрээн дээр заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд иргэдийн барьцаалсан хөрөнгийг зарж борлуулдаг байсан бол шинэ хуулиар дор хаяж 14 хоног хүлээж байж зарж борлуулна.
Хулгайн эд хөрөнгийг ломбардад тавьдаг асуудал байдаг. Тэгвэл ломбардны үйлчилгээ үзүүлж буй иргэн, ААН-үүд Цагдаагийн байгууллагын мэдээллийн системтэй холбогдсон байна. Өөрөөр хэлбэл иргэн зээл авахдаа тухайн эд хөрөнгийн үнэлгээ давхар цахимаар бүртгэгдэж Цагдаагийн мэдээллийн санд давхар байраад явна гэсэн үг юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!