Uncategorized

ГАЛ голомтоо ариулан ТАХИХ нь айл гэрийн ХАМГИЙН том дом засал болдог хадгалаад ав

ЦАГААН САРЫН ӨМНӨ ГАЛ голомтоо ариулан ТАХИХ.
————– зан үйлийн товч —————
Галын ариулга тахилга нь айл гэрийн ХАМГИЙН том дом засал болдог.
Гай барцад, хэл ам, хараал, атаа жөтөө, алив муу бүхнээс хамгаалж, саад тотгорыг арилгаж, тэр бүү хэл гарзын үүдийг хааж, олзын үүдийг нээдэг гэж үздэг байна.
учир нь
Аяган чинээ дамар дэлдээд,алтан үсгэтэй ном уншаад ч дийлдэшгүй гай барцадыг аянгын дуут ХЭНГЭРЭГИЙН дуугаар ахин буцахгүй болтол арилгадаг гэдэг учир Галын хийгээд айл гэрийн Галын тахилга нь БӨӨ хүний чадал, чанарыг шалгасан ид хавыг гайхуулсан хүчирхэг зан үйл гэж үздэг билээ.
Иймд Бөө хүн ураг удам төдийгүй ойр дотныхныхоо Гал голомтын болоод Галын тахилгыг хийж хэвшүүлэх хэрэгтэй бөгөөд түүний бэлтгэлээ сайн хангаж, өөрөө ч наандаж 3-7 хоног ариусах цээрийн үйлийг дээд зэргээр сахиж товолсон өдрөө үйлээ хийх нь нэг айлыг гэлтгүй төр улсыг төвшин сайхан болгох зүй тогтолтой бөлгөө.
Хүн бүр өөр өөрийн заяа төөргийн замтай, айл өрх бүр амьдарлын хувь зохиолтой учир голомт даасан Галын тахилга нь ч өөр өөр байх нь мэдээж.
Тиймээс Буурал Дээдсүүдээ буулган залж сайн асууж, холбогдон лавлаж байж, бүрэн бэлтгэлтэй тахилга хийгээрэй.
Хамгийн боломжтой сэтгэлийн гал өрдсөн ЭНГИЙН тахилга бол амин гэр бүлээрээ нэгэн дор цугларч ИЛ гал тойрч суугаад сайн үг хэлэлцэж, сайхан үйл дэлгэрүүлэх тухай ирээдүгээ төлөвлөж амттай цай, хоол хүртэж, ая дуугаар гэрийнхээ жаврыг үргээж ГАЛЫН тэнгэр ээ \бурханаа\ баясган өргөл өргөж, өөрсөдөө хөгжин цэнгэх үйл юм.
нөхцөл байдал өөрчлөгдсөн ч зарчим өөрчлөгдөхгүй
——— гэхийн учир нь ——-
Хүн төрлөхтөний хөгжил, амьдарлын нөхцөл өөрчлөгдсөн ч Гал тахилгын эртний ёс үйл тасалдаагүй харин ч хувьсал хөгжил хөдөлгөөнөө дагаад улам хөгжингүй ёс төртэй болсон тийм ч байх ёстой билээ.
Тухайлбал: Нийтээрээ нэг дээвэр дор айлсан амьдарч байгаа орон сууцанд айл болгон ИЛ гал түлээд УТАА май тавьж, ХИНШҮҮ хярвас үнэртүүлж, Хэнгэрэг, Харанга дэлдээд байх нь зохимжгүй энэ үед ГАЛ ГОЛОМТЫН АРИУЛГА ТАХИЛГЫГ яаж үйлдэх ве ? гэвэл
Орон сууцны айлууд КАМЕН зуухандаа
Тийм зуухгүй айлууд 3 лаа эсвэл 3 Зул асаагаад ёсыг үйлдэж болохсон билээ. \Заавал гурав гэдгийн учир нь ГУРВАН цагийн утга юм\
Залагдаж очсон зарим тахилч нар айлын бэлэгдэл ТУЛГАНД гал ноцоож үйл дэлгэрүүлдэг нь байдаг.
СЭТГЭЛ байвал БОДОЛ биелдэг билээ. Арибө

Related Articles

Back to top button
error: Content is protected !!