Uncategorized

Сэтгүүлч Отгон: Тэд авлигыг мөнгийг шингээгч ёроолгүй сав МАН-ын дарга, генсек нар шүү дээ

“Хулгайч хулгайчийг бариарай” гэж хашгирахаас өөрийг хийж чадахгүй!!
Хахуулийн мөнгөөр нам нь гулгиж байхад Хаагуур нь мэдэлгүй өнгөрсөн дарга нар вэ? Хөгжлийн банк, нүүрсний ,төмөр замын, Тавантолгойн….ХУЛГАЙЧ нарыг илрүүлж, зарлаж, яллагдагчаар татахаар болжээ.Зөвхөн ярьсаар. Яг эцсийн үр дүнд ХЭН шоронд оров? Хэн хариуцлага хүлээв? Хоригдлоо баригдлаа гэсэн Хөгжлийн банкны удирдлагууд сая нээлттэй сонсгол дээр хууль дүрэм ярьж худлаа бураад л сууж байх жишээтэй. Цаашид хэн ч хариуцлага хүлээхгүй.Учир нь энэ бол “бүлэг хулгай”. Бүр систем болтлоо тогтсон ялзрал. Бие биендээ барьцаалагдсан, нэг нь унавал нөгөө нь татаж босгохгүй бол өөрөө давхар унах сүлбэлдсэн холбоо хамаарал.
“Эрдэнэс тавантолгой”-н хамгийн том хулгайчийг олоод шоронд хийлээ гэж бодьё. Тэр их мөнгийг ганцаараа идэж шингээх ч үгүй. “Намын санхүүжилт, сонгуулийн мөнгө” босгосон ганц баримт шидэхэд л нөгөө хулгай Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг ононо. Тэд авлигыг мөнгийг шингээгч ёроолгүй сав МАН-ын дарга, генсек нар шүү дээ. Улс төрийн нам гэдэг угаасаа авлига цэцэглүүлэгч ХӨРС нь болсон. Сонгуулийн үеэр намаас гаргаж буй тэр их мөнгө бүгд АВЛИГЫН эх сурвалж. Хамтлаг дуучид, хошин шог, хэвлэл мэдээлэл, шат шатны намчид, сонгуулийн пиарчид…. бүгд намаас буюу авлигын мөнгөөр угжигдана. Тэр мөнгөний эх үүсвэр байтугай бодит тоог хэн ч гаргаж чадахгүй. Авлигын мөнгөний хүчээр өнөөгийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд бүгд эрх мэдэлд хүрсэн нь үнэн. Тэд авлигачидтай хариуцлага тооцож чадахгүй буйн шалтгаан энэ. “Засгийн газар ард түмэнтэйгээ нийлж хулгайч нартай тэмцэнэ”. Итгээд ард түмэн нь талбай дээр гараад ирнэ, эргүүлж бороохойдоод хөөгөөд оруулна. Эмгэнэлтэй.Өөртэйгээ хэзээ ч тэмцдэггүй л байхгүй юу?Төрд нүүрлэсэн хулгай МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан хоёроос ангид явна гэж хэзээ ч байхгүй. Хулгайч дарга нарыг тэд өөрсдөө томилсон, Ингэхдээ хэн чадвартайг нь биш. Хэн намдаа сайн мөнгө өгснийг нь томилсон. Хэн сайн мөнгө өгч чадах вэ? Сайн хулгай хийдэг нь л өгч чадна. “Эрдэнэс тавантолгой”-д гэхэд намын генсек Д.Амарбаясгалангийн хувийн компани “шахаа” хийчихсэн байх жишээтэй. “Андлалын өргөө”-г нураагаад хэний мөнгөөр өөрчилсөн бэ?Хулгайтай үнэхээр тэмцэх гэж байгаа бол “намын санхүүжилт ” нэртэй хулгайгаас эхлээд өөрсдөө татгалзчих. Өнөөдөр ч энэ хулгай үргэлжилж, хулгайч нар намын цагаан байранд чинь авлигын мөнгө бариад оочирлож байхад та нар аль нүүрээрээ “хулгайчтай тэмцэнэ” гэж худал орилно вэ? Ард түмний шударга ёсны хүсэмжлэл дээр хийж буй “аман мэх” төдий.
Хулгайтай тэмцэх хамгийн эхний алхам чинь намд тогтсон хулгайн тогтолцоогоо өөрсдөө нураах шүү!!!сэтгүүлч отгон

Related Articles

Back to top button
error: Content is protected !!