Uncategorized

ШУУРХАЙ: Маргааш ЗГ-ын хурлаар Т.Аюурсайхан сайдыг чөлөөлж, Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал тэргүүтэй хүмүүсийг……..

Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар авлига, албан тушаалын асуудалтай холбоотой хоёр том асуудлыг хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Эхний асуудал нь авлига албан тушаалын хэрэгт холбогдож, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Т.Аюурсайхан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ХНХ-ын сайдын үүргийг Засгийн газрын өөр нэг гишүүнд хариуцуулах юм байна. Харин хэлэлцэх хоёр дахь асуудал нь авлигатай тэмцэх ажлын хүрээнд ирэх туулай жилийг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, шат дараалсан арга хэмжээнүүд шуурхай авч хэрэгжүүлэх гэнэ.

Энэ хүрээндээ нийт таван ерөнхий төлөвлөгөөний дагуу шат дараалсан арга хэмжээг Засгийн газраас зохион байгуулах аж. Тухайлбал, шүгэл үлээгчийн тухай хууль, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс төрд шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй байх зохицуулалт бүхий хуулиудыг хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэн батлуулах. Орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг орлогоо тайлбарлахыг ажлыг зохион байгуулах.

Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал тэргүүтэй авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод эх орноосоо гарч явсан хүмүүсийг одоо оршин суугаа улстай нь төрийн байгууллагуудын хооронд хэлцэл замаар буцаан Монголд авч ирэх. Цаашлаад холбогдсон хэргүүдийг нь шүүхээр оруулж, гэм буруутай эсэхийг нь тогтоолгох.

Мөн авлигын хууль бус мөнгөө оффшор бүсэд болон гадны улсад нуун дарагдуулсан бол илрүүлэн буцаан авч ирэх, гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө орлогыг ил тод болгож, олон нийтийн оролцоотойгоор захиран зарцуулах зэрэг үндсэн таван чиглэлээр уг авлигатай тэмцэх ажиллагааг зохион байгуулах аж.

Өөрөөр хэлбэл, эдгээрийг нарийвчилсан төлөвлөгөө бүхий тогтоолын төслийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах гэнэ. Прокуророос Н.Наранбаатар, “Ажнай“ Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын хугацаанд оруулж ирнэ‼️ ‼️ ‼️ ‼️

Нүүрсний хулгайн хэргийг олон нийтийн анхаарлыг татсан хэвээрээ байна. Өнгөрсөн оны сүүлээр өндрийг авсан тус асуудалд улс төрийн өндөр албан тушаалтай 17 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэгвэл эдгээрээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг прокурорыг байгууллагаас УИХ-ын даргад тун удахгүй оруулж ирэх бололтой. Тодруулбал, нийт зургаан гишүүний асуудал нүүрстэй холбоотойгоор хөндөнө. Үүнээс УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн дөрвийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тун ойрын хугацаанд оруулж ирэх магадлалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

А.Адъяасүрэнгийн хувьд яллагдагчаар татаh тогтоол гараад удсан. Гол нь өөр гишүүд нэмэгдэх төлөвтэй байсан учраас бүрэн эрхийг нь хамтад нь оруулж ирэхээр хүлээсэн гэх мэдээлэл байна.

Нүүрсний хулгайтай тэмцэхээ зарласан Засгийн газрын зүгээс уг асуудлыг шуурхай шалгахыг шахаж буй. Энэ хүрээнд АТГ-аас хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дуусаад прокурорт шилжүүлсэн. Одоо зөвхөн прокурорын байгууллага бүрэн эрхийн асуудлыг хэзээ УИХ руу оруулж ирэх вэ гэдэг асуудал л үлдээд байна. Хэрвээ дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирсэн нөхцөлд 24 цагийн дотор ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэх хуультай. Ингэхдээ Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн чуулганы хуралдаанаар нууц санал хурааж шийдвэрлэнэ.

Хэдэн арван их наядаар тоологдох нүүрсний хулгайн асуудал өндрийг авсан энэ цаг үед прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийн асуудлыг оруулж ирсэн нөхцөлд УИХ дээр бараг л хамгаалж үлдэж чадахгүй болов уу. Хэрвээ хамгаалж үлдвэл авлига, албан тушаалтны хэрэгт холбогдсон хүмүүсээ хамгаалж үлдлээ хэмээн асуудалд орно. Тиймээс санал орж ирсэн нөхцөлд энэ удаад өчиггүй бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжинэ.

Харин прокурорын байгууллага А.Адъяасүрэн гишүүний асуудал шиг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх АТГ-ын саналтай Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын асуудлыг удаавал мөн адил өөрсдөө асуудалд орно.

Тиймээс ойрын хугацаанд прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэх нь ойлгомжтой. Харин хэзээ вэ, хэн хэнийг оруулж ирэх вэ гэдэг нь таамаг хэвээрээ байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!