Uncategorized

Хүүтэй хүн бүр шэйрлээрэй

Хүүтэй хүн бүр шэйрлээрэй
Ямар сайхан шүлэг вэ, ХҮҮДЭЭЭрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдааЭрдэнэс олсон би азтай хүнЭнгэрт минь зүүгдэх нэг насны гоёлооЭнэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацаагХир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүүХэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийгХэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүүДаргын ширээнд сууж баяжаарай гэхгүй ээ ээж ньДорд үзэгдэж гудайхгүй л яваарай миний хүүМөнхийн ус , ач тус нэхэхгүй ээ ээж ньМөрөөдөлтэй, зорилготой л амьдраарай миний хүүСөхөрмөөр өдөр байхад бахархмаар өдрүүд түүнээс ч олон байдаг юмСүү амлаж өссөн болохоор шантрахгүй зүтгээрэй үр миньСөгдөж гуйсан мөртлөө ширвээд хаядаг хүн ч байдаг юмСайн муу бүхнийг ялгаж амьдраарай хүү миньЭр өсч эсгий сунадаг жамтай хойно
Ээжийн хүү томоо эр болноЭхнэр авч аав ч болноЭэ дээ хүү минь хариуцлагатай л байдаг юм шүүАавынх нь гэрээс инээмсэглэл тодруулж авчихаадАд үзэж гомдоож л болдоггүй юм шүүАрван сар ижий нь чамайг тээж өсгөсөн шигАлдрайхан үрийг чинь төрүүлэх гэргий түүнийгээ дээдлээрэйХүүтэй хүн алздаггүй юм гэсээн
Хөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрэхийн цагтХүүгээрээ бахархаж баярын нулимс унагах өдрүүдэдХүрэхэд тун ч ойрхон байна даа ижий ньЭх хүн гэдэг чинь өвдөх бас үхэх эрхгүй байдаг юмЭэжээ гэж дуудах үрсийнхээ төлөө л залбирдаг юм Сайн явахад нь ил магтаж Саар амьдрахад нь дотроо зэмлэжСайхан гэж муухай үед нь ч хэлдэгСайн дурын баатар юм шүү дээТиймээс үр минь зөв л амьдраарайТээглэсэн чулууг түлхэх хүчтэй байгаарайТэвчишгүй хэцүүд ч нулимс бүү унагаарайТэгж байж л зорьсондоо хүрдэг хорвоо юм шүү дээ хүү

Related Articles

Back to top button
error: Content is protected !!