Uncategorized

Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү? Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?

Дуучин Т.Ариунаа: Цоодолын Хулан шиг чанга дугарчихдаг, чин зүрхнээсээ сэтгэл зовнидог нь хэнсэн билээ!
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг л хүсч байна бид! Төр нь цэгцтэй цэлмэг байгаасай л гэж найрагч бүсгүй цүлхийтэл хэлдэг нь буруутаагүй байлтай!Яагаад Ц.Хуланг гэж? Яагаад жинхэнэ хулгайч, эх орноо худалдагсадыг биш гэж? Дуучин Д.Хишигбаяр; “Хүн нь байвал тохох хэрэг нь бэлэн байдаг” Гэвч энэ цаг үеийн золиос болж яруу найрагч Ц.Хулан “Эх орон танаа” гэж ийн шүлэглээд эх орноосоо урвасан хэргээр шоронд ачигдлаа.ЭХ ОРОН ТАНААТарааж болохгүй, хувааж ер боломгүй Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүйСаран өртөөлж, наран тойроглож ханамгүйСайхан эх орон танаа хатуу үг хэльеЭлэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юмЭнэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэТалаар нэг тараасан хүн чулуудаа та хар, Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон…Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс Ямар ялгаатай байдаг юмЯсны нимгэн, цусны өнгөөрМонголоо хэд хуваах гэсэн юмЯагаад миний сэтгэлд харин Бүтнээрээ байдаг юм, эх орон…Алтайг давж, Өлгийг орхисон хасгууд чиньАга-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүүЗахчин, торгууд амтай хэлтэй мянгад чиньЗаяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чиньБотгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртайБолоо юм биш үү, эх ороон?Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгожОрь залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үүТоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үзХар толгойны дээр отго жинс л тогтдогХарц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог…Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх тугандНүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрлаХадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла Соёмбо алтарсан ууланд минь Солонго тоглосон талд миньХулан хулжаах говьд минь Хуур эгшиглэх монгол гэрт минь Ялгуусан төрийн ивээлээ тэгшхэн
хүртээж үз Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үзЗуузай холбосон дэлхийн гүрнүүд Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ Тоосон дундаас сарваа даага шигТоройтол ганцаараа түрүүлээд ир Торгууд, халх, буриад чинь Тосоод авна эх орон минь
Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир Сөхрөөд уная, эх орон минь
Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир Тэврээд авна, ард түмэн чинь! 1999.08.14ЭХ ОРНООСОО УРВАСАН АРСЛАН ТАЙЖИЙН ТОЛГОЙГ АВСАН НЬ ЗӨВХӨН КИНОН ДЭЭР ГАРДАГ ҮЙЛ ЯВДАЛ. АРСЛАН ТАЙЖ ҮҮНЭЭС Ч ДОРД МУУ ТАВИЛАНГААР ЗОВЖ ҮХСЭН БАЙДАГ. ЦӨӨН ХҮНИЙ ХАМТААР ТӨВДИЙН КАМ НУТАГ, ОДООГИЙН БНХАУ-ын БАРУУН ХОЙТ ХЭСЭГ РҮҮ ДҮРВЭН СУУРЬШИХДАА ШООВДОРЛОГДОН ДОРОМЖЛОГДСООР, ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ ДУНД НАС ЭЦЭСЛЭН, ТЭДНИЙ СУРАГ ТАСАРЧЭЭ. ХАХУУЛЬ АВЛИГААР АМАА ҮДҮҮЛЖ, ХАМАГ МОНГОЛОО ХАРИЙНХНЫ ХӨЛД ХАЯЖ ӨГЧ, ЭЦЭГ ДЭЭДЭС, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД МЭДТҮГЭЙ! Цогт Тайж киног дахин үзлээ, үг бүр нь ирээдүйн бидэнд илгээсэн захиа занаас ажгуу! ? Цоодолын Хуланг эрүүгийн хуулийн 19.4.1-р зүйл ангиар тагнуулын газраас өнгөрсөн шөнө 01 цагийн үед саатуулжээ. Түүнийг хорих 461-р ангид саатуулсан бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн 19.4-р зүйл: гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах. 1. Монгол улсын иргэд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан: гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ц.Хулан нь Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын соёл, шашны бодлогын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан юм

Related Articles

Back to top button
error: Content is protected !!