Uncategorized

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ӨГЛӨӨ

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх заалтаар яллагдагчаар татсан байна.

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр “УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.

Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна” хэмээжээ.

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг энэ сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг саналыг өнөөдөр хэлэлцсэн байна.

Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлах шийдвэр гаргажээ. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх заалтаар яллагдагчаар татсан байна. Х.Ган-Ялалт Тагнуулын ерөнхий газрын үүдэнд Улсын их хурлын гишүүн, сайд хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угааж, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй    1000 гаруй хуудас баримт, матeриалыг Тагнуул, Цагдаа,АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ. Тэрээр өөрийн цахим хуудасдаа дамжуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд эрх мэдлээрээ давуу байдал бий болгож хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угааж, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын сайд эрхэмд хамаарагдах гэмт үйлдлийн шинжтэй 486 хуудас баримт, матeриалыг маргааш 11.00 цагаас сэтгүүлчдэд дэлгэж, баримт матeриалаа Тагнуул, Цагдаа,АТГ-т хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо!!!
Сэтгүүлчид бид ажлаа хийлээ, хардах эрхийн хүрээнд баримт материалыг судалж цуглууллаа. Харин одоо хууль хяналтын байгууллага энэ бүхэн гэмт хэргийн шинж чанартай эсэх, мөн эх орныхоо аюулгүй байдал аюул занал учруулж УРВАСАН эсэхийг шалгаж тогтоох нь дамжиггүй.
Сэтгүүлчийн хувьд энэ хүртэл ажиллаад зогсов. Үүнээс цааш хууль хяналтын байгууллагынхан ажиллана, хууль ч энэ. Учир нь сэтгүүлч хэрэг мөрдөж, хяналт тавьж яллан, гэм буруутайг тогтоож ялладаггүй. Харин мэдэх эрх, хардах эрхийн хүрээнд баримт цуглуулж хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг олгож хамтран ажиллах эрх байдаг хэмээсэн итгэл үнэмшлийнхээ хүрээнд 2022 оны 7 сараас хойш хөөцөлдөж ажилласан НҮҮРСНИЙ гэх хэрэгт холбогдож буй эхний улс төрчийг илрүүлж, холбогдох баримтыг ийнхүү хууль хяналтынханд тушаах гэж байна, гоё байна, бас түгшиж байна!!!
Мэдээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд тэр хүнийг мөнгө угаасан эсэх, албан тушаалаа ашигласан, эх орныхоо аюулгүй байдалд аюул занал учруулж, урвасан эсэхийг хууль хяналтынхан тогтоох нь лавтай. Үүнд нь ч бидний бүрдүүлж өгсөн матeриалууд маш их үүрэг гүйцэтгэх биз ээ!!!с
2022 оны 07 дугаар сараас тасралтгүй уйгагүй ажилласан том ажил маань байлаа, хамтран ажилласан багтаа баярлалаа. Маргааш Тагнуулын гадаа 11.00 цагт уулзья, СЭТГҮҮЛЧИД минь?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!