Uncategorized

Эрдэнэс Таван Толгойн 1072 хувьцааны ногдол ашгийг 4 сард тарааж магадгүй боллоо хувьцаагаа ингэж шалгаарай!!!

2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрт хувьцаа эзэмшүүлж, 2021-2022 оны ноогдол ашгийг нөхөн олгоно Эрдэнэс Таван Толгойн 1072 хувьцааны ногдол ашгийг 4 сар хавьцаа тараахаар төлөвлөж байгаа гэнэ.

ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ ХУВЬЦААГ ХҮҮХДҮҮД НЬ ӨВЛӨХ ЭРХТЭЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг зорих хүмүүсийн ихэнх нь хувьцаа өв залгамжлах, шилжүүлэх зорилготой ирдэг гэнэ. Эцэг, эх нь нас барсан бол хувьцааг нь шилжүүлэх процессыг тайлбарлая. Тухайн хүн аль дүүрэг, аймагт нар барсан тэр газарт нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ хийлгүүлэх ёстой юм байна. Тодруулбал, тухайн нас барсан хүн таван хүүхэдтэй байлаа гэж бодъё.

Хүүхдүүд нь хоорондоо ярилцаж, тохиролцоод хувьцааг нь хэндээ өвлүүлэхээ шийднэ. Тэгээд тохиролцсон тохиолдолд таван хүүхэд нь тавуулаа нотариат дээр очиж баталгаа хийлгэх ёстой. Ингээд хувьцаа өвөлж авах хүн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэнэ. Ийнхүү хувьцаа өв залгамжлах процесс явагдаж дуусна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГАА ЛАВЛААРАЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагаа нь ногдол ашиг тараадаг. Тус төвд иргэд “Эрдэнэс тавантолгой” ордын хувьцаатай холбоотой асуудлаар байнга ханддаг гэдгийг мэдээллийн ажил-тан нь хэллээ. Засгийн газар 2012 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.

Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.

Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшихгүй. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай байгаа.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Энэ бүх мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайтаар орж шалгах боломжтой юм. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тус төвд бичиг баримттайгаа очиж лавлах боломжтой.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!