Uncategorized

Алтаар гангарах “дон”-той Амина Батдөл нар ойрхон хамаатан уу!

Энэ хоёр чнь эгч дүүсийн хүүхдүүд юм уу, хамаг дийлэнхээ энэ дуучныд нуудаг шд, адилхан нэгжлэг явуулаач гэсэн юмаа даа ?

С.Батдөлийн гэрээс хураасан 7.3 тэрбум гэнэ дээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бүхий баримт материалыг хураан авсан байдаг.
Үүнтэй холбоотойгоор прокурорын саналыг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Прокуророос түүнийг “татвар төлөхөөс зайлсхийсэн”, “мөнгө угаасан” гэх хэргээр яллагдагчаар татсан. Мөн мөрдөх байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Батдөлтэй холбоо хамааралтай байж болзошгүй гэх нэр бүхий албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авч эхэлсэн байна. Тухайлбал, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт нараас тайлбар мэдүүлэг авахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.Тэрбээр тээвэр зохион байгуулалт хариуцаж, вагон хуваарилдаг гол ажлыг хийдэг эрх бүхий албан тушаалтан аж. М.Цогт нь “Улаанбаатар төмөр зам”-д 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Москва хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байгаад дээрх албанд томилогджээ. Түүнээс өмнө уг албанд Ц.Лувсан гэх хүн ажиллаж байсан бөгөөд төмөр замтай холбоотой тээврийн хэрэгт түүнийг холбоотой байж болзошгүй гэх хардлага ч байгаа юм.
Ямартай ч Зам тээврийн сайд С.Бямбацогт УБТЗ-ын удирдлагуудад “Ачаа, тээвэр зохион байгуулалт хариуцсан бүх албан тушаалтнуудад хариуцлага тооцох” чиглэлийг өгөөд байгаа юм байна. 7.3 тэрбумыг хадгалж байсан Төмөр замын С.Батдөл ах С. Баттулга Дарханд сургуулын захирал хийж байгаад гэнэт аймаар баяжсан юм байх . Уул уурхай гадаад худалдаа тээврийн чиглэлээр бизнес хийдэг. Батдөлийн үлээсэн нүүрсний салхи Замын орлогч дарга Энхцогт , Хэрлэн дарга, Халтар сайд түүний эхнэр Ганзулын зүг сэвэлзэх ёстой доо

Алтаар гангарах “дон”-той Амина ард түмний хүүхдүүдийг басамжлав… Хичээлийн шинэ жил эхэллээ. Дарга, УИХ-ын гишүүдээс эхлүүлээд мэндчилгээнүүд хөвөрсөөр. Гэтэл Төмөрзам чуулгын дарга Амина гэж дуучин бий. Тэрээр ард түмний хүүхдүүдийг басамжилсан байртай данхар том ширээний ард үзмэрч Сарандаваа аятай нил алт болон суух нь ёстой нүд орой дээр гаргав.

Тайзны хүн гял цал байлгүй л яахав АЛТ-ыг хаана, хэдийд хэрэглэх нь зүйтэй талаар түүнд ойлголт түй ч алга. Мэндчилгээ явуулж болно Амина та төрийн байгууллагын дарга хүн. Цэгцтэй, даруу хувцаслах ёс зүйг дүрэмддэг байлтай. Наад саваагүй зангаа татахгүй бол олны хэл ам ч хэцүү шүү.  “Юмтай хүн юугаа зүүнэ та нарт падгүй” гэж хэлэх нэг нь байхад. Нээрээ ч тийм шүү гэж шүүмжлэх хүн олон л гарч ирэх байх. Түүний хувийн хуудсаар зочилбол ажлын гэх зүйл огт ханхлахгүй юм билээ. Венера гэх брэндийн нүүр царай болоод удаж буй бололтой битүү реклам…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!