Uncategorized

Угаартаж үхлээ!!! Гэрт хүртэл үнэртэж байна!!! Үхлий хөндийн Хүхэрлэг хий буюу хүхрийн давхар ислийн талаар түмэнд түгээ

Хомгорлон устсах үйл ажиллагааг гадныхны даалгавараар манай төрийнхөн хийж байгаад бүүр гомдох бол энүүхээд үзэн ядах сэтгэл төрж байнаа энэ бол БИОЗЭВСЭГ МАН мөрийн хөтөлбөртөө утааг 80% бууруулна гэсэн. Сонгууль болтол 1.5жил . Утаа буурсан зүйл алга. Хүхрийн хийгээр амьсгалаад уур хүрч байна! 2022.01.08

МАН мөрийн хөтөлбөртөө утааг 80% бууруулна гэсэн. Сонгууль болтол 1.5жил . Утаа буурсан зүйл алга. Хүхрийн хийгээр амьсгалаад уур хүрч байна!
2022.01.08  Энэ аймаар үнэртэж байгаа Хүхэрлэг хий буюу хүхрийн давхар ислийн талаар…
Хими талаасаа өнгөгүй, нүдэнд харагдахгүй, өндөг шиг хурц үнэртэй, хортой хий.
Хувийн жингийн хувьд агаараас хүнд. Агаараас хүнд учир хүний амьсгалын түвшинд байна гэсэн үг.
Усанд уусамтгай, устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэдэг.
SO2 + H2O → H2SO3 Хүхрийн хүчил нь идэмхий шинж чанартай, маш хүчтэй хүчил. Амьсгалаар орсон хүхэрлэг хий салст бүрхэвч дээр устай нэгдэж хүхрийн хүчил үүсгэдэг гэсэн үг. Дээрээс нь агаар чийгшил их үед илүү муу.Агаар дахь хүхэрлэг хийний хэмжээ 28.6 mg/m3 –ээс хэтэрсэн үед амьсгалын замын салст бүрхэвч гэмтэж хөөж хавагнаж эхэлдэг байна. Ханиалгах, цэр гарах, амьсгаадах шинж тэмдэгүүд илэрч улмаар уушигний багтраа, гуурсан хоолойн үрэвсэл үүсгэдэг. Сүүлийн үед УБ-ын агаарт хүхэрлэг хийн хэмжээ 200-250mg/m3 байна.Хүхэрлэг хий дэлхийн түүхэнд хар толбо болж үлдсэн нь Лондонгийн үхлийн манан юм.
1952 оны 12000 хүний ам насыг авч одсон “ЛОНДОНГИЙН ҮХЛИЙН МАНАН”-гийн шалтгаан нь ерөөсөө хүхрийн давхар исэл, хүхрийн хүчил, азотын давхар ислийн агаар дахь хуримтлал байлаа. Салхигүй тогтуун, агаарын чийгшил ихтэй орчинд агаараас хүнд хувийн жинтэй хүхэрлэг хий агаарын чийг буюу устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэн олон мянган хүний амийг авч одож. Ихэнх хүмүүс нь амьсгалын замын өвчлөлөөр (хүчилтөрөгчийн дутагдал, бөглөрөл, хоёрдогч халдвараар) нас барсан тул томуугийн халдвар дэгдсэн гэж үзэх гэж оролдсон ч тун удахгүй шалтгаан нь агаарын хүхэрлэг хий байсан нь тодорхой болсон байдаг.
Pm 2,5 pm10 дээрээ нэмээд өндөр концентрацитай хүхэрлэг хийн асуудал! Battushig Mig Энэ аймаар үнэртэж байгаа ХҮХЭРЛЭГ ХИЙ чинь 1952 онд хоёрхон сарын дотор 12.000 хүний ам насыг авч одож байсан аймшигт түүхтэй юм шүү дээ.
“Great smog of 1952” гээд хайгаад үзвэл ЛОНДОНГИЙН ҮХЛИЙН МАНАН-гийн тухай олж уншина.
Та нар зүгээр л даараад ХАНИАД хүрээд гэж бодож байна уу? Үгүй ш дээ! Шулуухан хэлэхэд угаартаж ҮХЭЖ БАЙГАА шд БИД!!!
Хоёр хоногийн өмнө нэгдүгээр хорооллын арын замаар машинтай яваад өнгөрөхөд хоолой хорсож, хэсэг байсны дараа шууд хоолойны өнгө сааралтаад байсан. Би хэр баргийн юмыг тоодоггүй, биетэйшд. Тэгэхээр хүүхдүүд, настайчууд яаж байна гэсэн үг вэ? Тэндээсээ гараад хөдөө явсан үнэхээр сайхан байсан. Хоёр хоночихоод буцаад ирэхэд нөгөө аймар утаа хоолой хорсгож байна.
Түлшний найрлагаа ахиж нэг шинжлээд олон нийтдээ тайлбарлаад өгөөч, энэ хорт утаанд чинь, үхлийн хөндийд чинь угаартаж үхлээ.
Бага насны хүүхдүүдтэй айлууд болж өгвөл хөдөө яваарай, энэ утаа тоглоом биш болсон байна шүү!!! #САНАЛ_АСУУЛГА : Хотын дарга Д.Сумьяабазарыг огцруулахыг иргэн та ДЭМЖИХ ҮҮ ?
– Д.Сумьяабазарын хувьд сүүлийн 3 жил хотыг удирдахдаа Утааг гамшгийн хэмжээнд буцааж авчирсан
– Түгжрэлийг шийдэх тал дээр төсөв тавиулж Засгаар дэмжүүлсэн ч дорвитой ч юу хийгээгүй
– Замын халтиргаа, гулгаа урьд өмнө байгаагүй хүнд нөхцөл байдалд оруулсан
– Цас цэвэрлэдэг 2 хон машиныхаа дугуйг нь солилгүй хоёр жил болсон. Одоо ч шийдэгдээгүй
– Эдийн засгийн хүнд үед хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөөгүй
– Нийтийн тээвэр нь зам дээр явдаг хөлдөөгч болж хувирсан
– 2022 онд Д.Сумъяабазарын 52 шийдвэр нь буюу 70% нь Захиргааны хэргийн шүүхэд унасан буруу шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогджээ УГААРТАЖ ҮХЛЭЭ
ИРГЭД: Иргэдээ орон сууцанд оруулчихад л болох асуудал. Утаагаа шийдэхгүй бол угаартаж үхлээ Төв талбайд “Угаартаж үхлээ”, “Эх орноо хайрлахгүй юм бол эзэн нь байгаад яах юм бэ” зэрэг үгийг бичиж нааж байна

Related Articles

Back to top button
error: Content is protected !!