Uncategorized

Гарамжав: Их наядаар залгигчдаа ….. 1 сая гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавьж амьсгалахын төлөө тэмцэж байна!!! 200 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулах

Их наядаар залгигч УТААчид
Нийслэлчүүд утаагүй хэмээх сайжруулсан шахмал түлшийг дөрөв дэх өвөлдөө хэрэглэж байна. Гэвч агаарын бохирдлыг бууруулж, утаагүй Улаанбаатар болох зорилгодоо хүрч чадсангүй. Агаарын чанар, орчны бохирдол гамшгийн түвшинд хүрч хордсон хүүхэд, томчуудгүй эдгэрэхгүй ханиад тусаж, халуурч бүлээрсэн хүүхдүүд эмнэлэгтээ багтахгүй коридорт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хотод 1 сая гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавьж амьсгалахын төлөө тэмцэж байна.
Утааг бууруулахын төлөө зарцуулсан өндөр дүнтэй олон төсвөөс хэсэгхэнийг эргэн харахад л 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 ТЭРБУМ ТӨГРӨГ мөн 2017-2020 онд 456,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаас зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байна. Харин 2022 онд улсын хэмжээнд 20 орчим ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулагджээ.
Тэгвэл 2017 онд баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т зааснаар 2025 он хүртэлх хугацаанд нийт 9,9 ИХ НАЯД төгрөгийг улсын төсөв, ААН, ТББ, олон улсын байгууллага зэргээс бүрдүүлэн агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулна гэж тооцжээ.
Үүнээс гадна сайжруулсан шахмал түлшинд 2018-2021 онд 400 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг олгосон гэнэ.
Цухасхан харахад л ингэж гарч байгаа энэ их мөнгө хөрөнгийг бодитой үр дүнд хүргэж, судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр ажлаа төлөвлөж, үнэн шударгаар зарцуулсан бол утаа нь үлдэж, төсөв нь салхинд хийссэн мэт замхрахгүй байх байсан болов уу гэж харамсаж байна.
Энэ их мөнгөөр орон нутаг, дагуул хотуудаа дэмжиж, хөгжүүлж үйлдвэрүүд байгуулсан бол ажлын байрыг мянга мянгаар бий болгох боломжтой байлаа. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулах бодлогыг ч хэрэгжүүлэх боломж байв. Даанч бодлогогүй.
Ер нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилтнаа сүү, аарц зэрэг хор саармагжуулах хүнсээр хангадаг. Тэгвэл монгол хүний Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ноцтой зөрчигдөж байгаа энэ байдлыг хэрхэн үнэлж, хотын иргэддээ ямар нөхөн төлбөр олгох вэ?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!