Uncategorized

Ихрүүдийн ар гэрийнхэн до.ромжлол гэж үзэж өгсөн гэрийг нь аймгийн удирдлагуудад нь буцааж өгөхөөр болжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Э.Барс, Х.Адилбиш нар өнгөрөгч зургадугаар сарын 23-ны өдөр анхны төрөлтөөрөө гурван ихэр хүүхэдтэй болсон аж. Энэ нь Баян-Өлгий аймагт 10 жил тохиолдоогүй ховор үйл явдал болохыг хамт очсон эх барих эмч нь онцолсон. Гэтэл аймгийн удирдлагууд ихрүүдэд хоёр бүстэй эсгий гэр, хоосон хадаг барьсан нь нутгийн иргэдээс шүүмжлэл хүлээсэн юм.Тэгвэл ихрүүдийн ар гэрийнхэн энэ үйл явдлыг до.ромжлол гэж үзэж өгсөн гэрийг нь аймгийн удирдлагуудад нь буцааж өгөхөөр гэрийг нь буулгаж хураажээ.Энэ тухай Б.Тэлмүүн, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн гурван ихрийн аав, ээж нь хэлэхдээ бид төр засгаас байр болон гэр хүсээгүй. Хамгийн гол нь хорвоод мэндэлсэн 3 нялх үрийг минь до.ромжилж үндэсний ялгаа гаргаж болохгүй хэмээсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!