Uncategorized

ХӨӨЕ ХУЛГАЙЧУУДАА ЭНИЙГ УНШ!!! ХУЛГАЙЧ НАРТ ХҮРТЭЛ ШЭЙРЛЭЭД ӨГ!!!

Хулгайчуудад хаяглав
Чөмөг нь дундарч яс нь харласан ерөнхийлөгч Чөдөрт тушуулсан адуу шиг эзнээ хүлээсэн сайд
Чөтгөрт сүнсээ худалдсан тархины бядгүй дарга Чөлөө завгүй авилга бодсон далан зургаан оронцогтой
Монгол минь яаж хөгжинө өө Чулуун хороо босгож мал шиг иргэдээ хорьсон Чухал царай гаргаж ажиллаж байна гэж жүжиглэсэн Чадахгүй байна би чадъя гэж орон даяар чарласан Чадчихаж гэж хэлэх ганц ч зүйлгүй тэд нартайМонгол минь хэзээ цэгцрэх вэ Хэдхэн өвс хаяж өгчихөөд малчны дүрд тоглосон Хэдэн жилийн хугацаатай эрх ямбанд сохорсон Хууль хэмээх тунхагийг урвуу ашиглаж хөлжсөнХудал нийгмийг бүтээгчид цаг минутаар хөгжсөөр Монголоор минь тоглож байна Ядарсан олны зовлонгоор нүүр гараа угаасан Ялзарсан олгойн дотор нь юу байдаг юм бол
Ядаж яр шиг хатуухан тав тогтчихдог болЯрвайж огт харамсахгүй хуу татаад хаяхсан Монгол ингэх учиргүй
Төлөө гишигдэггүй юм азарга гэдэг амьтан Төрөө зүхдэггүй юм аав хэмээх ухаарал Түмнээ доройтуулдаггүй юм ноёд болоод түшээд
Түүхийг бичдэг юм хөгжлийн бэрхшээлтэй хонгионуудаа Монгол сэрэх болно Буруугаа нуух гэхдээ нүдийг минь боосон чБид тэнэг биш ээ мэдэрч мэдэж сонсдог юмБуухгүй юм шиг өндөрт тухалсан сэнтийгээс чинь Бид залсан юм чинь булга татаж хаяна шүү
Монгол та нарын тоглоом бишБумба овогтой Баасанбадам 2021-10-16нд
ХУЛГАЙЧ ХОЁР ЯНЗ /Оросуудын гаргаж ирсэн афоризм/
1. Жирийн хулгайч: Тэр чиний мөнгө, цүнх, цаг, гар утсыг чинь хулгайлдаг.
2. Улс төрийн хулгайч: Тэр чиний ирээдүйг, хүсэл мөрөөдлийг, ажил төрөл, цалин хөлс, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, хүч чадал, инээд баярыг чинь хулгайлдаг. ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ЯЛГАА НЬ Жирийн хулгайч чамайг сонгож хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог.
БҮР ТОМ ЯЛГАА НЬ :Жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!