Uncategorized

ШУУРХАЙ: ТЕГ-ын дарга асан Б.Хурц ноцтой мэдэгдэл гаргажээ

Нүцгэлсэн иргэдийг Б.Хурц, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон тул Б.Хурцыг баривчлахаар болжээ гэсэн мэдээлэл цацагдсан тэп дараах залруулгыг гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ намайг нүцгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг санхүүжүүлсэн нь тогтоогдсон мэтээр ubn.mn гэх сайт ор үндэсгүй мэдээлэл тараалаа.
Миний бие энэхүү үйл явдалтай ямар ч холбоогүй бөгөөд өнөөдөр(2022.12.21) болж буй нийтийн сонсголд оролцож байна.
Дээрх ор үндэслэлгүй мэдээллийг санаатайгаар тарааж буй үйлдэл нь эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн байгууллагад хандан албан ёсоор шийдвэрлүүлнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нүцгэлсэн иргэдийг Б.Хурц, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон тул Б.Хурцыг баривчлахаар болжээ ‼️‼️‼️
“Нүүрсний хулгайн” буюу Нүүрс экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр болж байна. Сонсгол өглөө 10 цагт эхлэх байсан ч сонсголд оролцогчдын зүгээс нэг том танхимд хуралдах шаардлага тавьж, үүнтэй зэрэгцэж ордны гаднаас иргэдийг оруулахгүй хэмээн зарим иргэд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл эх албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр нүцгэлж эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт дээрх иргэдээс гурав нь хэргээ хүлээж, дээрх санхүүжилттэй холбоотой мэдүүлгийг өгсөн гэнэ.
Мөн албан эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөртөө багтаж ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Нүцгэлсэн иргэдийг Б.Хурц, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон тул Б.Хурцыг баривчлахаар болжээ ‼️‼️‼️
“Нүүрсний хулгайн” буюу Нүүрс экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр болж байна. Сонсгол өглөө 10 цагт эхлэх байсан ч сонсголд оролцогчдын зүгээс нэг том танхимд хуралдах шаардлага тавьж, үүнтэй зэрэгцэж ордны гаднаас иргэдийг оруулахгүй хэмээн зарим иргэд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл эх албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр нүцгэлж эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт дээрх иргэдээс гурав нь хэргээ хүлээж, дээрх санхүүжилттэй холбоотой мэдүүлгийг өгсөн гэнэ.
Мөн албан эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөртөө багтаж ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!