Uncategorized

Иргэдэд очих ёстой 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ!!! гэгчээр хэдхэн хүн хувааж идсэн ноцтой баримт ил боллоо

Эрдэнэс тавантолгой”-д үзүүлсэн ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ!!! -“ММЗХ “ ТББ ХАБЭАБО-ны зөвлөх үйлчилгээ- 143 сая
-“Интеллижент технологи солушинс” ХХК ЭТТ компаний вейб сайт шинэчлэх зөвлөх үйлчилгээ-29 сая
-“Экологийн бүтээмж” ХХК зөвлөх үйлчилгээ -2,3 тэрбум- “Би Ди Сек ҮЦК” ХХК Андеррайтерийн зөвлөх үйлчилгээ-499 сая
– “Батбаяр энд Партнерс” ХХН Хууль зүйн зөвлөх үйлчилгээ-200 сая-“Евро хан” ХХК Зөвлөх үйлчилгээ 799 сая
-“Конфиденсе Аудит” ХХК аудитын зөвлөх үйлчилгээ-36 сая- “БДО аудит “ Зөвлөх үйлчилгээ 291 сая
-“Жамух интернэшнл” Зөвлөх үйлчилгээ 81,5 сая-“Chine matellurgical Engineering” ХХК Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ 2,3 тэрбум- “БОАД” ХХК Байгаль орчны аудит хийх зөвлөх үйлчилгээ 25,6 сая
-“Монкаротаж” ХХК Геофизикийн зөвлөх үйлчилгээ 292,5 сая-“Баян ташаагийн эх “ХХК зөвлөх үйлчилгээ 20 сая
-“Кэй минералс Солюшн” ХХК Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах туршилтын үйлдвэрийн тэзү боловсруулах зөвлөх үйлчилгээ-196 саягэх мэтээр маш олон ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ нэрээр олон тэрбумыг зарцуулжээ. Зөвлөх үйлчилгээ авснаар бол өнөөдөр захирал нь шоронд орохгүй л байсан биз. Энэ бол иргэдэд очих ёстой 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэдхэн хүн хувааж идэх бас нэг арга юм. Хураах Б.Ганхуяг захирал дуртай хүнээ ажилд авдаг, улстөрчдийн шахаа үүрлэсэн, төв оффис дээр нь 200 гаруй хүн дэмий сэлгүүцэж, хий сул цалинжуулж байжээ Эрдэнэс-Тавантолгой” компанийг тавганд тавьсан чихэр, зүсээд тавьсан бялуу шиг бодож, захирлаар нь очсон хүн болгон хулгай хийж байжээ. Саатуулагдсан Б.Ганхуягийг өмөөрөгсөд цаасан дээр байсан компанийг энэ хүн л сэвхийтэл өөд нь татсан юм шиг “сэвэх” болов. Уучлаарай, Б.Ганхуягаас өмнө хөл дээрээ тогтсон, улстөрчдийн хуруу гар орсон газар байжээ. Худлаа гэвэл өмнөх Б.Энэбиш хэмээх захирал нь оргон зайлаад Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан удаатай.
?АН-ын УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь ч хуруу хумсаа татаж чадсангүй. Я.Батсуурь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хүргэн Г.Дэнзэнгийн “Говь-Повер” компанид 4,8 тэрбум төгрөгийг дур мэдэн шилжүүлсэн. Зүүн Цанхид олборлолт хийж байсан Австралийн “Макмахон” компанийн элэгдэл хорогдлыг хэт өндрөөр үнэлсэн. Хятадын компаниудад нүүрс зарах гэрээ байгуулахдаа 2 өөр үнийн дүн хийсэн асуудлын хүрээнд шалгагдан, Өршөөлийн хуулинд хамрагдан үлдсэн билээ.
? ?Энэ удаа томилогдсон БЭТ санхүүгийн хүн гэсэндээ чамбай сайн байгаа аж. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төв оффисийн бүтэц хэт данхар байсныг БЭТ томилогдож ирээд цэгцэлж эхэлжээ. Төв оффистоо 280 гаруй ажилтантай байсны 80 орчим нь гэрээгээр болон хөлсөөр ажиллаж байсан. Хөлсөөр болон гэрээгээр ажиллах хүмүүс дотор байгууллага дээр бүртгэлтэй хэдий ч огт ирдэггүй, цалингаа тогтмол авдаг олон хүн байжээ.
Тус компанийн бүтэц ТУЗ-ийн шийдвэрээр батлагддаг хэдий ч Гүйцэтгэх захирал өөрийн эрх мэдлийн хүрээнд алба нэгжийг байгуулах татан буулгах эрхтэй байсан. (Ямар ч байгууллагад ийм юм байдаггүй ТУЗ-ын баталж өгсөн бүтцийн дагуу хүний нөөцөө бүрдүүлдэг)
Экс захирал тухайн эрхийнхээ хүрээнд ямар ч шаардлагагүй олон алба нэгжийг байгуулсан байжээ. Зарим алба нь даргатай мэргэжилтэнгүй, зарим нь даргагүй мэргэжилтэнтэй гэх мэт шаардлагагүй олон алба байсныг татан буулгаж, цомхтгож эхэлжээ.
Тус компанийн төв оффист ажиллаж байгаа 4 хүн тутмын нэг нь дарга. Монголын 3 хүн тутмын нэг нь дарга гэсэн “онигоо”-г энэ компани илт давуулан биелүүлжээ.
Одоогоор 14 алба нэгжийг татан буулгаж 14 дарга, шаардлагагүй зарим мэргэжилтнүүдээс цомхтгож хэмнэлт хийсэн сурагтай.
Б.Ганхуяг захирал дуртай хүнээ ажилд авдаг, улстөрчдийн шахаа үүрлэсэн, төв оффис дээр нь 200 гаруй хүн дэмий сэлгүүцэж, хий сул цалинжуулж байжээ. Үргүй зардал их гарч “улсын мөнгө уйлж ёолдоггүй”-г Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг яруу тодоор харуулж явжээ. Одоо энэ БЭТ-ийн үед цэгцэрч байгаа гэх.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!