Uncategorized

Өнөрцэцэг Их наядаар нь хулгай хийчихээд “нууц” гэж тамга дараад хулгайгаа булсан хүмүүсийн нэрсийг зарлалаа

Хардаа “НУУЦ” гэдэг энэ тамгыг хэн дардаг вэ? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл.
Их наядаар нь хулгай хийчихээд “нууц” гэж тамга дарчихаад булчихсан хүмүүс бол Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар юм аа. Нүүрсний хулгайч гэвэл би л лав тэдэнлүү заана. Улсаараа уярч жүжиглэхээ болино уу?БаярлалааГөлөг төөрүүлээд хэрэггүй ээ!!!Би тэнэгээрээ үнэнийг нь хэлээд өгье, одоо надруу дайр, дайр!!! Хураах https://www.facebook.com/photo/?fbid=5875393795861283&set=a.544285652305484

Нүүрсний мэдээллийг тал талаас нь сонсоод явж байна.?378 000 тонн нүүрс алга болчихоод байна гээд байхад цагдаа нь яахаараа ч хэргийг нь хаадаг юм.?Орон нутгийн таван толгой нь Эрдэнэс таван толгойгоос мөргөцөгөөр нь нүүрсийг нь хулгайлаад оронд нь шороогоо овоолоод байхад ЭТТ нь яахаараа ч чимээгүй байдаг юм.?1200 төгрөгийн үнэтэй талхыг 25 000 төгрөгөөр шахаж байхад аудитын байгууллага яахаараа ч шалгадаггүй юм.?7 оффтейк гэрээний 5 нь яахаараа Голомтын Баясгалантай ч хийсэн байдаг юм.?Улс төрч 50 нүүрсний хулгайч байгаа гэсэн мөртлөө ямар шалгуураар ч 17-г нь түрүүлж зарладаг юм. Энэ улсад чинь эзэн байсан юм уу, энэ улсад чинь төр байгаа юм уу, талбай дээр гараад жагсмаар санагддаг шд. Эдгээр баримтуудыг хараад.Гэхдээ сэтгүүлчид бид жагсах гэхээсээ илүү зөв баримттай мэдээг та нартаа түгээх ёстой. Мэдээлэлтэй иргэд хүчтэй байдаг. Талбай дээр жагсаж буй иргэдээ хоёр гараа өргөөд дэмжиж байгаа шүү❤️?

Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Ч.ЛОДОЙСАМБУУ: БИД ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ГЭЖ АЖИЛЛАДАГГҮЙСэтгүүлч Ч.Лодойсамбуу: Бид гишүүдийн байр суурийг сонсох шаардлага байгаа. Бид хүний мууг үзэх гэж ажилладаггүй. Олон нийт сонгосон гишүүд нь хаана юу хийгээд яваад байгааг, юу бодож, төлөвлөж байгааг мэдэхийг хүсэж байгаа. Хэлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүд хүний эрх, би ярих шаардлагагүй гэж бодож байгаа бол уучлаарай. Ард түмнийг төлөөлж байж үүргээ сайн бодоорой. Өрөөнөөсөө гарч ирэхээс айдаг, сэтгүүлчид мэдээлэл өгдөггүй байдлаа боль оо.Н.ӨНӨРЦЭЦЭГ: ТӨРИЙН ОРДОН ШО.РОН БОЛСОН Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Өнөөдөр парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлж байна. Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журам гэж байдаг. Тэр журам дахь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн заалтуудыг эргэж хараач ээ гэж шаардлага хүргүүлж байна. Олон нийт хэвлэлээс их зүйл хүлээж, шаарддаг. Гэвч бид ажлаа хийгээгүйдээ биш, биднийг ажиллах боломжоор хангаж өгөхгүй хоёр жил болж байна. Өөрөөр хэлбэл, биднийг Төрийн ордонд оруулаад хоёр давхарт нь хоттой хонь шиг хашчихдаг. Сэтгүүлч ариун цэврийн өрөө орох гэхээр төрийн хамгаалалтын ажилтан дагаад явж байдаг. Цаашаа Төрийн ордон руу нэвтрэхдээ уулзах УИХ-ын гишүүнийхээ нэрийг хэлж ороод өөр гишүүнтэй уулзах боломжгүй байдаг. Үндсэндээ төрийн ордон шо.рон болсон. Иргэдийн мэдэх эрхийг огт хангагдахгүй байгаа. Бид цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод чимээгүй олон сар хүлээлээ. Одоо намрын чуулганаар их чухал асуудал яригдана. Тиймээс бид иргэдийн мэдэх эрхийн төлөө Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрмээр байна. Төрийн ордны хоёр давхарт таван сэтгүүлч явахаар коронавирус тарна гэх үндэслэлээр биднийг хашиж болохгүй. Өөрсдөө талбай дүүрэн хүн цуглуулж тоглолт хийдэг мөртлөө Төрийн ордонд сэтгүүлч нарын хөлийг хо.рьж байна. Бид дарга нарын захиалсан дууг дуулдаг утсан хүүхэлдэйнүүд биш. Бид олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Тиймээс эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна. Бид Төрийн ордон руу чөлөөтэй нэвтэрч, УИХ-ын гишүүд сайд нараас асуух асуултаа асуумаар байна. Эрх баригчид хоёр жил өөрсдийнхөө дууг л дууллаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!