Uncategorized

ШУУРХАЙ: Жүжигчин У.Цогтбаярын дүү Х-ын гэр, амьдрах орчин руу халдсан этгээдүүдийг олж тогтоожээ

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалд идэвхтэй оролцсон жүжигчин У.Цогтбаярын дүү иргэн Х-ийн гэр рүү үл таних этгээд халдсан ноцтой хэрэг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ны /2022.12.14/ 23:00 цагийн орчимд гарсан.

Энэхүү этгээдийг олж тогтоохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчийн үнэмлэх үзүүлж нэвтэрсэн тухайн гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Өдгөө хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Өнгөрөгч долоо хоногт жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэрийн хаалганы завсраар газ шахсан гэх хэрэг гарсан. Эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23:43 минутанд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад хаалганы завсраар газ шахсан” гэх утгатай дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 23 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын дугаар тоотын хаалганы гадна талд будгаар юм бичсэн, цаас наасан байдалтай байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна.
Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01-02 цагийн хооронд авсан. Тус орон сууцны харуул хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх хөндлөн зураасгүй бөгөөд ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Цогтоогийн Нярай хүүхэдтэй өнчин дүүг ингэж ээ ??? аймар юм бэ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хар хувцастай хоёр хүн орцноос гарч байгаа талаар бичлэгт байгаа юм байгаа аж. Цагдаагийн алба хаагчид очихоос өмнө камерийн бичлэгийг үзэхээр тухайн хоёр хүн үнэмлэх үзүүлсэн байна. Төрсөн ганц охин дүүгийн минь гэрлүү гааз шахаж, иймэрхүү байдалтай болгосон байх юм. Надаар оролд. Нярай хүүхэдтэй өнчин дүүг минь битгий зовоогооч. Өвдөг сөгдөөд гуйя. ??????

Өнөөдрийн засгийн газрын хуралдааны мэдэгдэлтэй холбогдуулан ард иргэдийн төлөөлөл бид дараах байр суурьтай байна‼️‼️‼️ Монголчууд, гадаад дах монголчууд, ах эгч нар, эмээ өвөө нар, залуус дүү нартаа нийгмийн тэгш бус байдлын төлөө үзэл бодлоо илэрхийлж байгаа, мөн надад урам зориг өгч байгаа манай тайз, дэлгэцийн  уран бүтээлчид, хамтлаг дуучид, сайхан нийгмийг мөрөөдөгчиддөө бүгдэд нь баярлалаа Энэ нийгэмд цадахаа мэдэхгүй хулгайч, луйварчид ихээр байгаа ч түүнлүүгээ адил сайн эерэг хүмүүс дэндүү их байгааг харж байна. Би та бүгдийн төлөө бусдыг уриалаагүй, зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө энэ тайван замын соёлтой цугларалтанд нэгдсэн шүү гэдгээ дахин хэлье. Монгол улс минь улсын дайтай хөгжиж, бүх зүйл сайхан болох болтугай. 23 оны улсын төсөв. Гүнзгий ухаагүй илээд өнгөрөхөд: 1. Ерөнхийлөгчийн урсгал зардал 26 тэрбум. Зөвхөн урсгал шүү2. Хэрэг эрхлэх төсөв дээр 24 сумын засаг дарга байр 77 тэрбум3. Байгаль орчны сайд дээр 41 тэрбум барилга байгууламжийн төсөв. Тэр нь нууц товчоо цогцолбор шихихутаг юу юу гэнэв баахан цэмэнт зуурах бололтой.4 . Соёлыг сайд бараг 500 тэрбумаар аймаг сумдад соёлын төв барина??? Wtf хямраад байгаагүй юм уу. Цахилгаан станц барих мөнгө байхгүй хөлдлөө гэснээ 500 тэрбумаар баахан соёлын төв, театр барих юм байна. Goodluck yall5. Нөгөө сүйрээд байгаа эрчим хүчний сайд дээр 340 тэрбум хөрөнгө оруулалт байгаа мөртлөө Дорнодын цахилгаан станцын өргөтгөлөөр өөр дорвитой юм алга. Баахан сумдын дэд бүтэц засварлах байна. Нөгөө Хэнтийд барих баахан аялал жуулчлалын цогцолборын тог татах дэд бүтцүүд ч байх шиг.6. Олимпийн сайд дархан аварга ват эрдэнэ 156 тэрбум хөрөнгө оруулалт ккк. Налайх спорт ордон, Архангайд бассейн, Баянгол дүүрэгт 700 хүний суудалтай комплекс, мангар олон сумдад 100 200 хүний суудалтай спорт орднууд гэх мэт. Хаха. 7. Түгжрэлийн сайдад 339 тэрбум. Энэ гэхдээ зайлуул 316 тэрбумаар нь автуус авах юм байна аа. За тэгээд бичээд байвал бичээд л байх юм байна. Жил бүр 3-5 их наядаар төсвийн хөрөнгө оруулалтаар байшин,барилга барьдаг . Тэднийх нь урсгал зардал одоо бараг жилдээ 3 4 их наяд болчихсон. Олон жил цэмэнт зуурсаны гай. Бонус: Гэснээс нэг хачин юм байна. Цагдаагийн ерөнхий газар ирэх жил 6н тэрбумыг торгуулиар олох төлөвлөгөө авсан байна. Энэ төлөвлөгөө нь 15 онд 1.7 байж. Цагдаагийнханд гэмт хэрэг зөрчил бууруулах үүрэг өгдөг юм уу? Эсвэл өсгө гээд байгаа юм уу. Нэг гараараа зөрчил бууруул гэснээ торгуулиар цуглуулах мөнгөн дүнг хэд дахин өсгөөд байхаар юу гэж ойлгох уу. Энэ ер нь орлогын төлөвлөгөө авах ёстой газар мөн үү. Төлөвлөгөө өгчихмөөр хүн биелүүлэх гэж хичээнэ биз дээ хахаха. Гаж үзэгдэл гажиг сэтгэхүй байна. https://fb.watch/hpz9VqUC_5/ https://fb.watch/hpzc0ZLuDR/
https://fb.watch/hpzc0ZLuDR/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!