Uncategorized

А.Урангоо: Ундрам одоо эдгэх ёстой, огцрох ёстой. Нөхөр нь хангалтай ялалчихлаа

Эмэгтэй УИХ-н гишүүдийн талаар үг дугарч юм бичихээр адилхан эмэгтэй юм байж дэмжсэнгүй, атаархлаа бла бла… Ийм цаг үед, ийм нийгэмд хулгайч авигалчид дунд зориглон улс төрд орж бгаа эмэгтэйчүүдэд юунд нь атаархах вэ дээ. Анзаарвал улс төрд орсон эмэгтэйчүүд жилийн дотор шууд л хөгширсөн харагддаг, атаархаж юмуу дэмждэггүйдээ биш гэдгийг хэлж байж постоо эхлүүлсэн нь дээр байх. Заа тэр яахав,
Би Ундрам гишүүнийг сайн танихгүй, тэхдээ хэд хэд уулзаж бсан. Ёс зүйн хариуцлагаас болж огцрох нь зөв. Ер нь эмэгтэй хүнд эр нөхрийн хайр халамж дутагдах үед зан ааш хувирах, сэтгэлээр унах, ганцаардах, хариуцлагууд үүрэх, хэт их ажиллах тэрийгээ давах гэж муу дадал зуршил үүсэх асуудлууд бдаг. Тэр нь явсаар бгаад anxiety үүсгэж сэтгэл зүйн өвчин болдог, энэ нь яваандаа unconsicous mind буюу бидэнд удирдагдахгүй зан үйлдэл, бие мах бодийн өвчлөл үүсгэдэг /зүрхний хагалгаанд орсон шалтгаан нь энэ болуу гэж тааж бн/. Аз жаргалгүй эмэгтэйчүүд харахад л мэдэгддэг. Би Ундрам гишүүнийг яг энэ өнцөгөөс харж шуудхандаа бол өрөвдсөн. Нөхөр бол айхтар залуу байнаа, тэхдээ хичнээн УИХ-н гишүүн ч гэсэн 15жил ханилсан бол эмэгтэй хүний дотор бдаг “бяцхан охин”-той нь тулж болох бсан ч нөхөр гэр бүл үр хүүхэд эрхэмлэж явах нэр хүнд бүгдийг уландаа хийсэн. Хайргүй бол амьдрал 2 хүний 2уулангийнх нь сэтгэлийн өвчин болдогийн жишээ энэ байх. Ундрам одоо эдгэх ёстой, огцрох ёстой. Нөхөр нь хангалтай ялалчихлаа, одоо түүнд эдгэх хугацаа өгч бас дэлгэсэн бүх зүйлээ устгах ёстой.
Би нээх дийлж ялах дуртай мөртлөө спортын тоглолт үзсэн ч ялагдаж бгаа талыг дэмжиж, өөрөө тамирчин бхадаа ч хожсон хүнээ бодохоор өрөвддөг нэг тийм сонин хүн. Ундрамыг нийгмээрээ ялалчихлаа. Одоо болно шдээ, огцрох байх, тэгээд одоо яахын. Болно шдээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!