Uncategorized

Бидний эргэн тойронд ад зэтгэр, албин тийрэн ,ороолон буг, чөтгөр ,дэрээ, гүйдлийн юм гээд маш олон хий биетүүд өлсгөлөн сүнснүүд байдаг

Бидний эргэн тойронд ад зэтгэр, албин тийрэн ,ороолон буг, чөтгөр ,дэрээ, гүйдлийн юм гээд маш олон хий биетүүд өлсгөлөн сүнснүүд байдаг. Буддын шашны ном сударт 1080 н ад 360 н зэтгэр байдаг гээд өгүүлсэн байдаг. Энэ хар сүнснүүд зарим хүний биенд наалдаж эрчим энергийг нь сорж амьдрах, оюун санааг нь эзэмдэж галзууруулах, солиоруулах, архи дарс, мөрийтэй тоглоомонд донтуулах осол аваарт оруулах амь насыг нь авах гэх зэргээр маш олон янзаар хорлодог. Сүүлийн үед манай Монголд олон хүмүүс бөө болсон, тун удахгүй ихэнх нь болилоо, янз бүр болж хувцас хэрэгслээ шатаалаа гээд байгаа. Учир нь эдгээр хий биетүүдийн
дайрлага, дайралтанд өртсөн хүмүүс бөө улаач болох ёстой хүнтэй адил төстэй зүйл мэдэрдэг. Тэрийг л зарим удган зайрангууд үзээд андуурдаг юм шиг байгаа юм.
Чи онгод тэнгэртэй юм байна авахгүй бол болохгүй гэж шахаж шаардаад авхуулчихдаг юм шиг. Дайралтанд өртсөн хүн онгодын шахаатай төстэй юм мэдэрдэг. Илт ажил үйл нь бүтэхгүй, бие хаа нь өвдөөд эхэлдэг. Унтаж байхдаа хүртэл зүүдэндээ элдэв юм харж үзнэ. Нэг л хүйт даагаад, халуун өдөрч даарах шиг мэдрэмж төрөөд янз янзаар илэрдэг. Яг л биед чинь нэг юм ирээд наалдчихаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг л эвгүй. Хүчтэй дайралт бол шууд л таныг татаж унагаагаад, газар дээр нь нөгөө ертөнцөд аваачиж мэднэ. Албин тийрэнгүүд нь ихэвчлэн л орон зайд гацсан, завсрын төрлөө олоогүй сүнсний байдаг болохоор зарим хүмүүс онгодтой андуурдаг байх л даа.
Аргагүй биз та биедээ нэлээн хар хүчтэй хүнд юм тээгээд явж байгаа шүү дээ.Тийрэн чөтгөр чинь таныг байнга дагаж явна. Таны энергийг өөртөө авдаг учир таны энерги суларна, суларсан энергээр та хий юм харж үздэг. Ер нь андуурч болохгүй шүү. Харин онгодын шахаа бол аажим аажмаар удаанаар таньд дохио өгөх маягаар л шахдаг учир хоёр ондоо зүйл юм шүү. Өөрөө анзаардаггүй л болохоос биш улаач хүн төрсөн авьяастай, төрмөл зөн совинтой байдаг. Харин олдмол муу сүнстэй нөхцсөн хүн бол гэв гэнэт л янз бүрийн юм мэдрээд хараад эхэлдэг. Үүнийг бясалгалын багш нар гол сувгийн хүрднээсээ гарчихаар тэгдэг гэж тайлбарладаг.
Үүнийг чинь манай хуурамч бөө нар амыг чинь дагуулаад Өө чи онгодтой хүн байна шүү дээ, онгодоо одоохон ав, их хүчтэй, сайхан онгод байна, тийм ноён ,хатан эсвэл баатар хүн чам дээр буух гээд байна. Ээж аавын төд дэх үеэс буух юм байна, одоохон авахгүй бол чиний амь насыг чинь авчихаар байна шүү, бүр догширчихсон байна. За даа наад онгодыг чинь хэрийн хүн чиний биёнд оруулж чадахгүй байхаа даа. Би бол харин чадна, Монголд надаас өөр мундаг хүн байхгүй, чи ерөөсөө миний шавь бол, долоо хоногийн дотор хувцсаа бэлд, багш шавь болох өргөл барьцанд нь бэлнээр төдөн сая төгрөг авна шүү. Онгодоо авчихвал чи энэ төр засгийг цэгцлэх юм байна, олон хүнд буян хийх хүн байна даа, төрийн зайран болно гэх мэтээр ухуулж сэнхрүүлээд баллана шүү дээ.
Тийм хүмүүсийн ятгалганд автаж болохгүй, сайн мэддэг хүнээр үзүүлж учрыг нь мэдээд тэгээд хүч чадалтай хүнээр заслаа сайн хийлгэх нь чухал байдаг юм даа.
Одоо үед хий биет муу сүнсний идэвхжил ихэссэн муу хүмүүс олширсон цаг үе шүү дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!