Uncategorized

Сая хөдөө идшиндээ яваад малчидаараа үнэхээр их бахархлаа. Бас шүтлээ!!! Бид малчидаараа идшээ хийлгүүлнэ бараг аманд багтахаар хийлгүүлэх гээд

Сая хөдөө идшиндээ яваад малчидаараа үнэхээр их бахархлаа. Бас шүтлээ. Хүүхдүүдээ сургуульд нь явуулчихсан гэр бүлийн хоёул л голдуу мал дээрээ байна.Тэд маань ер нь ихэнхдээ 1 ачааны машин ( Приус) 1 мотоциклтой л байна.
Өглөө харуй бүрийгээр амнаасаа уур савсуулан босоод галаа түлчихээд малаа бэлчээнэ. Тэгээд баасаа түүгээд үүрээд 20-40 метрт асгана. Ингээд хагас дутуу цай цүйгээ уучихаад нөхөр нь хөлдүү мотоциклоо асаагаад адуу, үхэр лүүгээ, эхнэр нь бас л хөлдүү машинаа асаагаад хонь руугаа явна. Тэр машины явах эд анги, ялангуяа амаржин, гүпэр тэсэхгүй юм байна. За явах эд ангиас илүү бензин түлш бол үнэндээ тэсдэггүй юм байна. Яг энэ үед суманд түлшний хомсдол гээд түлш өгөхгүй хэцүүхэн л байдалтай байна. Малчид маань ихэнхдээ дизэль түлшээр явдаг ачааны машинаараа л гол ажлаа амжуулна. За тэгээд машинд нь бүтэн юм байхгүй. Хаалга, түгжээ, бариул, дохио, шил арчигч гээд байхгүй, хугарах нь хугарсан цуурсан л давхина.
За тэгээд ус, түлш, түлээ гэж байтал 17 цаг болж юу юугүй харуй бүрий болно. Мал нь хотлоно. Үхрээ уяна, хонио хотлуулаад ядарсан сульдсан маландаа өвс тэжээлийг хаяж өгөөд унтах болно. Энэ хооронд цас мөсөндөө явж үүрч ирээд хайлуулах ажил явагдана. Түлш түлээгээ бэлдэнэ.За тэгээд маниус нь идэш ууш гээд очно. Бид мөн ч их дараа болно. Гэр орныг нь шавар шавхайгаар дүүргэнэ, төмпөн, шанага, хутга, аяга тавгийг нь бохирдуулж дуусгана. Нөгөө л айлын эхнэр ус халаагаад цэвэрлэнэ. За тэгээд идшээ хийлгүүлнэ бараг аманд багтахаар жижиглүүлж, гэдэс гүзээг нь угаалгаж цэвэрлүүлж хярамцаг цувдай болгуулж авна. Тэр болгонд манай гэрийн эзэн, эзэгтэй хоёр л нуруугаа тасартал, хөлийн тавхайгаа мэдэрхээргүй болтлоо ажиллана. Иймээс л бид мал маллаж байгаа аав, ээж, ахан дүүс, найз нөхдөө хайрлахын дээдээр хайрлах хэрэгтэй юм билээ.Ядаж бид хөдөө явахдаа дараах зүйлсийг заавал авч очиж байх хэрэгтэй юм билээ. За яахав ус ундаа чихэр жимс хүүхдүүдтэй айлд бол байх.
Гол нь✓ их биш ч гэсэн малдаа явах Бензин, түлш ✓ Газ ( гал асаахад их хэрэгтэй)
✓ нойлын цаас✓ гарын тос, шал, шавхай арчих жижиг алчуурнууд✓ Жи – гийн нэгж. Утаснаас хэрэгтэй юм тэнд байхгүй✓ 5 л ийн савтай ус✓ Багин малгай. Шуурга, салхинд их хэрэгтэй ид байна дээ.✓ Лаа шүдэнз✓ Тамхи✓ гурил, будаа, сахар, ургамлын тос, аяга таваг угаагч✓ Гэрэл сайтай духны гэрэл, гар чийдэн
✓ За тэгээд нөгөө хүрэн үнээ чинь зүгээр юм билээ. За тэгээд ядаж идшиндээ явахдаа цаадуулдаа иймэрхүү юмаа бэлдээд авч очиж байгаарай. Та бүхнийгээ шүтэж явдаг шү

Related Articles

Back to top button
error: Content is protected !!