Uncategorized

Цэцгийн эвгүй зураг, бичлэг ….

ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААС БОЛООД ЦЭЦЭГ БЯМБААГ ДУУСГАЖЭЭ…
Нас ахиад элдэв хов живэнд дуртай болоод байх шиг. Өнөөдөр твитерт Бямбаагийн Цэцэг гэдэг хүүхний гэдэс дотрыг уудалж байна шүү. Түүнийг урлагийн сургууль төгсөөгүй гэж найруулагч Золбаяр жиргэсэн байх юм. Мөн Ган-Од (Ганбууш) аниа Сингапур Хонконгт Лиза нэрээр “Биеэ үнэлдэг” хэмээн барим тавин жиргэсэн байсан. Тагнуулчид янз бүрийн нэрийн дор ажилладаг шиг. Мөн түүнийг Сэлбэ голыг тохижуулах тэрбум ам.долларын төсөл авах болсонд ийм дургуйцсан бололтой. “Нутгийн буян” группын эзэний хүүхдийг гаргаж эхнэр хүүхдээс нь салгасан ч гэх шиг. Хотын дарга Сумьяабазар өдөр шөнөгүй салаавч өгч дарамталсан гээд баахан эвлүүлэг зураг явах юм. Мөн хотын даргыг тэнэг мангараар нь дуудаж “Огцор” гэхээ ч мартсангүй. Мөн тэрбум ам.доллараа хувааж авна ч гэх шиг. Ардын санхүүжилт Цэцгээ гэдгээр дамжлаа ч гэх шиг. Мөн түүний эвгүй зураг, бичлэг байгаа гэж нэг нөхөр жиргэсэн байх юм. Твитер иймэрхүү л сонинтой.<
Хөөрхий дөө, Сэрүүн Сэлбийн эрэг дээр “нэгэн жаран” амьдарлаа. Эргийг нь дотогш түрж байгаад баахан байшин босгохыг харлаа. Энэ хавийн тэр олон байшинд энэ талаар юу ч мэдэхгүй мянган айл орлоо. 400 хятад барилгачид ганцхан зуны дотор хавь ойрын хамаг байшин, замыг хааж тагласан Амартүвшин гэх байшин барьж Алдарт Натурын хавцал хэрхэн босохыг ч үзлээ. Хуучин байсан хориодхон гэртэй хашаа бүрийг тэрбум төгрөгөөр үнэ цохин авч нэг нэг өндар байшин босгосны цаад эзэд нь монголчууд лав биш л дээ. Ийм болсон газрыг тохижуулах нэрээр гятдуудаас 1 тэрбум юань зээлж байгаа гэлцэнэ. Гэхдээ хэзээнээс хэрэгжиж эхэлснийг мэдкүүмөө, насаараа урагшаа явсан надад юаны хадгаламж аахгуу!!! Харин энэ охин “Би чинь хэдэн настай билээ, миний үеийнхэнд хадгаламж байлгүй дээ, тэ? Би ЮАНЫ ХАДГАЛАМЖТАЙ!” гэхийг сонсоод лавдаг энэ зээл эртнээс эхлээ юу даа гэж л бодлоо???Narana Janchiv
1 тэрбум ам доллар гэж хэр их мөнгө болохыг мэдэх үү. Ийм мөнгөөр Сэлбийн эргийг тохижуулна гэнээ. Зээл бол тусламж биш өр …
үйлдвэр , цахилгаан станц, …гээд мөнгө олдог зээлээ буцааж төлөх юманд зарцуулдаггүй ийм 8 км зам харгуй бий болгохын байх даа Чинсэтгэл Мягмар

Б.Цэцэг: Төслийн үр дүнд Сэлбэ гол дагуух иргэдийн амьдралын чанар 240 хувь дээшилнэ!!! Би мундаг, би мэднэ” гээд байгаа. Тэдгээр хүмүүст манай үүд хаалга нээлттэй “Сэрүүн Сэлбэ” төслийн удирдагч Б.Цэцэгтэй төслийнх нь талаар ярилцлаа. -Тавдугаар сард хотын даргатай уулзаж, “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллахаар болсон байна. Таныг энэ ажлыг хийх болсонд зарим хүн гайхаж байх шиг байна. Мэргэжлийн хүн мөн билүү гэдэгт тань эргэлзэж, шүүмжлэл дагуулж байна шүү дээ?
-Тавдугаар сараас хойш төслийн нэгж байгуулах үйл явц эхэлсэн. Хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь яагаад энэ хүн томилогдсон бэ гэх асуулт болов уу. Яг хууль дүрмийнхээ дагуу, сонгон шалгаруулалт зарлахад нь тэнцэж, мэргэжил боловсролоо дүйцүүлэн орж ирсэн. Үүний үндсэн дээр есдүгээр сараас төслийн зохицуулагчаар томилогдсон юм. Төслийн хүрээнд Дамбын гүүрнээс Дунд гол хүртэлх урсацыг сайжруулах буюу Дамбаас Баянмонгол хүртэл 8.5 км тохижилтын ажил хийнэ.

-Хүмүүс таныг жүжигчин гэдгийг мэдэх ч ямар мэргэжил боловсролтой, төсөл удирдаж байсан эсэхийг мэдэхгүй байж магадгүй. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Кинонд тоглодог байсан болохоор хүмүүс намайг жүжигчин гэж хараад байдаг. Яг одоогоор олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар сурч байна. Өмнө нь би хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн салбарын олон улсын хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан. Мөн санхүүгийн компанид олон нийттэй харилцах ажлын төслийн менежерээр ажиллаж байсан. Энэ хүрээндээ нийслэл дээр хэрэгжиж, хийж байсан маш олон төслүүд миний гараас гарсан байдаг. Үүний нэг нь “Найрсаг Улаанбаатар” гэж хүмүүсийн чихэнд хоногшсон төсөл бий. Мөн “Утаагүй Улаанбаатар” зэрэг хот тохижилтын хэд хэдэн төсөлд ажиллаж байлаа.

-“Сэрүүн Сэлбэ” төслийн талаар мэдээлэл авсныхаа дараа яагаад хариуцан ажиллахаар болсон бэ. Энэ төсөл танд яагаад чухал вэ?

-Анх надад санал тавихад би гайхаж байсан. Бид усны мэргэжилтэй биш л бол голын урсац, экологийн тэнцвэрийг нэг их анхаардаггүй юм билээ. Ард түмэнд маш өгөөжтэй төсөл санагдсан. Би нялх хүүхэдтэй. Гараад салхилуулъя гэхээр заавал ууланд гарах, хауснуудын голд очиж суух байдлаар салхилуулдаг. Тэргэнд хэвтүүлээд түрээд явах тэгшхэн зам ч байдаггүй учраас надад их ойр туссан. Яг надад тулгардаг шиг асуудал хүн бүрд тохиолдож байна. Дугуйн замгүйгээс болж машинд мөргүүлчихсэн тохиолдол олон харж байсан учраас орчингоо сайжруулъя гэж шийдсэн.

Энэ төсөл нийгэмд маш ач холбогдолтой. Төслийг надад бүрэн дууссан зураггүй, бүрэн баталсан тайлангүй, бүрэн бус ТЭЗҮ-тэй, санхүүжилт, ажлын байртайгаар санал болгоогүй. 2013 оноос хойш хэрэгжинэ гэж гацаж явсаар байгаад надад ирсэн.

-8.5 км дугуйн замаас гадна ямар ажил хийх вэ?

-Хүн бүр тэгш эрхтэй. Нийгмийн ялгамжийг залуус мэдэрч байна. Өнөөдөр хүмүүсийн амьдралын зорилго ипотекийн зээлээ төлөөд байртай болчих юм сан гэх бодол л болсон байна. Уг нь залуус илүү гоё зүйл мөрөөдөх ёстой байтал Монголын нөхцөл ийм зүйл мөрөөдөхөд хүргэж байна. Ядаж байгаа орчноосоо авч чадахгүй байгаа тааламжийг гэрийнх нь гадаа бүрдүүлж яагаад болохгүй юм. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Сэлбэ дагуу амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар 240 хувиар дээшилнэ. Эдийн засаг эргэлтэд орно. Амьдралын чанар дээшилнэ гэдэг нь хүрээлэн буй орчноос нь хамаарч эдийн засаг эргэлтэд орохыг хэлж байгаа юм. Тэнд хүмүүс үл хөдлөх худалдаж авна, бизнесүүд босно. Тэнд байгаа үл хөдлөхүүдэд хөрөнгө оруулалт хийгээд өгөөж авч болж байна. Энэ мэт маш өндөр өгөөжтэй төсөл юм.

Сэлбэ орчмыг тохижуулахдаа гол мөрнөө аврах нь нэгд тавигдана. Урсацыг нь сайжруулах хэрэгтэй. Усны ундарга, булаг шандуудыг хамгаалах зорилт бий. Урсацыг нь сайжруулангаа ширгээд байгаа хэсгээ сайжруулмаар байна. Үүнийг хийхдээ био инженерчлэлийн арга буюу байгалийн зохицлыг нь бүрэн хангана. Тэнцвэртэй байдлаар нь хангах хэрэгтэй. Иргэд Тэрэлж рүү гарч амрахгүйгээр хотын төвөөсөө тэр орчныг авдаг баймаар байна. Тохижуулж байна гээд битүү цементэлж болохгүй. Байгалаа аврах бус улам сүйтгэж, хөрс, орчин, гол усаа доройтуулж болохгүй. Зөв ажлаа хийж чадвал голын урсац сайжирч, агаарын чийгшил, орчны бохирдол хүртэл багасах эерэг дагавартай. Үүний ач холбогдлыг нь хүмүүс ойлгож хараасай.

Тайлбар
-Энэ ажлыг хийхийн тулд санхүүжилт хамгийн чухал шүү дээ. Мөнгөн эх үүсвэр нь хаанаас гарч байгаа вэ?

-Маш олон хүн Сэлбэ голын нэрийг барьж төрийн түвшинд гарсан, сайхан болгоно гэж иргэдийн итгэлээр тоглосон ТББ, иргэн, аж ахуйн нэгж олон бий. Гаднаас тусламжаар их мөнгөн авчхаад хог түүж, бургас суулгасан болоод өнгөрдөг. Гол усаа хамгаална гээд газрын наймаа хийгээд ч яваа хүн бий. Компаниудыг шантаажилж, айлуудыг хөөж туугаад байхаар хүмүүсийн итгэл алдрах нь аргагүй. Намайг ч үүний адил хардах нь зүй. Өмнөх хүмүүс нь ийм зүйл хийсэн учраас иргэд тэгж хүлээж авч байна.

Бид нар төслийн нэгжээ байгуулаад авсан. Тавдугаар сараас хойш гарч байгаа бүх зардал цэвэр миний данснаас гарч байна. Миний сэтгэл зүрхнээс хийгдэж байгаа. Үүгээр би бахархаад, онгироод байгаа юм огт байхгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн хамаарал бүхий зүйлийг ард түмэнд ойлгуулж, нэг чигт харж, хэрхэн байгаль, булгийг үеийн үед хамгаалж ирсэн юм гэдэг зориг зүрх хүн болгонд булгилна гэж итгэж байсан. Тиймээс хүмүүсийн оролцоог тэлнэ.

-Төсөлд нь тусалъя гэж хүмүүс холбогдож байна уу?

-Орон нутгийн нэг залуу “Сэрүүн сэлбэ төслийг би маш их дэмжиж байна. Орон нутагт ажилладаг юм. Амралтын өдрүүдэд очиж мэргэжлийнхээ дагуу очоод цахилгааны ажилд тусалъя” гэж саяхан холбогдсон. Нийслэлийнхэн гол мөрнөө хайрлахгүй байхад орон нутгаас энэ голын төлөө сэтгэлээ өргөж байна шүү дээ. Хүн усаа дээдэлж, усаа дагаж л амьдардаг. Энэ бол бидний яриад буй дахин төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах гээд маш том эдийн засаг, хот төлөвлөлтийн хөшүүрэг болж чадах ажил мөн. Ийм бодит туршлагатай ажлуудыг хийж байсан мундаг хүмүүс гаднаас манай төсөлд оролцохоор ирсэн.

Энэ төслийг эхлэхэд хүн болгон мөнгө гэж хараад хошуу нэмж, “Би мундаг, би мэднэ” гээд байгаа. Тэдгээр хүмүүст манай үүд хаалга нээлттэй. Чаддаг гээд байгаа тусламжаа бидэнд аваад ороод ирээрэй. Үнэндээ төсөлд оролцож байгаа залуус өнөөдрийг хүртэл цалин мөнгөгүй сууж байна.

-Шинээр дааж авсан ажилтай нь холбогдуулж хэтэрхий харлуулж, цахимд дэвсэлж байгаа нь танд ямар санагдаж байна вэ?

-Намайг муулаагүй хүн үлдээгүй байх аа. Гэхдээ зүгээр. Яршиг… Янхан, биеэ үнэлэгч болж үзлээ. За, дух мух ч бол дүүрч. Би хэнийг ч хохироогоогүй. Улсаас нэг ч тендер аваагүй. Улсын ажил нэг ч хийж үзээгүй л хүн шүү дээ.

Хүмүүсийг буруутгах арга байхгүй юм. Нийгмийн стресс амьдралд нөлөөтэй үед ийм байдаг. Хүмүүсийн стресс, бухимдлыг тайлж чадаж байвал өөрийгөө буян хийж байна гэж бодъё. Муулууллаа гээд мууддаггүй юм билээ. Магтуулахаас илүү муулуулж байж хүн алдаа багатай амьдарч, урдах замаа хардаг юм байна. Алга ташуулж ташуулчхаад буруу зам руу орсон олон хүн байдаг шүү дээ.

“Сэрүүн Сэлбэ” төслийг ач холбогдлыг нь олж хараасай гэж хүсч байна. Бямбаа овогтой Цэцэг гэдэг хүнийг голчилж харахгүйгээр асуудлын цөмийг хараасай гэж хүсэх байна. Би муу байж болно, муухай байж болно, миний дух том байж болно. Мэдлэг, туршлага, боловсрол маань таалагдахгүй байж болно. Гэхдээ би биш бол та ч хийх боломжтой.

-Таныг нийслэлд алба хашиж байна, удахгүй улс төрд орох гэж байна уу гэх хардлага байна. Танд үнэхээр улс төрд орох алсын зорилго бий юү?

-Монголчууд УИХ-ын гишүүн болох мөрөөдөлтэй болчихсон юм уу. Ийм жижигхэн мөрөөдөлтэй байж болох уу. Чихэн дээр нь өдөр болгон гоё үг хэлсээр байгаад төрийн ордонд ороод суучихдаг. Дөрвөн жил суухдаа хийсэн хийдэл, шийдсэн шийдэл байдаггүй. Ийм хүмүүс байгаа учраас намайг ингэж хараад байж мэднэ. Миний алсын зорилго бол УИХ-ын гишүүн болох биш ээ. Би тийм жижигхэн мөрөөдөлтэй хүн биш. Тэр тийм гоё суудал юм уу. Үүнийг боломж гэж харж байхаар гадаах асуудалтай орчныг боломж гэж хараад орчноо сайжруулах боломжийг харах хэрэгтэй. Нийгмийн асуудлыг боломж гэж хараад хийж чадсан “Ид шидийн орон”-ы залуусыг хар л даа. Ард түмний дэмжлэгээр хийгээд байна. Монгол хүний мөрөөдөл нь УИХ-ын гишүүн болох гэж бүү хайрцаглаач. Тэгж намайг харж байгаа хүмүүст “Та ч гэсэн жижигхэн мөрөөдөлтэй хүн байна” гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!