Uncategorized

Дүйчэн өдөр энэ үйлийг хийгээрэй!!! Хадгалаад аваарай

ЛХАЛАВЫН ДҮЙЦЭН БУЮУ БУРХАН БАГШ ТЭНГЭРЭЭС ЗАЛАРСАН ЭРХЭМ САЙН ӨДӨР
Намрын сүүл сарын хуучдын хорин хоёрын эл өдөр Бурхан багш орноос заларсан эрхэм сайн өдөр бөгөөд хүмүүн өөрийн сэтгэлийг огоот засаж,буянаа хотол чуулган хураах болтугай.
Бурхан багшийн дөрвөн их эрхэм сайн өдрүүд нь:
1. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван тавны өдрүүд “Бурхан багшийн рид хувилгааны дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр”
2. Зуны эхэн сарын шинийн арван таванд “Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр”
3. Зуны адаг сарын шинийн дөрвөнд “Бурхан багш номын хүрд анхлан эргүүлсэн эрхэм сайн өдөр”
4. Намрын адаг сарын хуучдын хорин хоёронд “Бурхан багш тэнгэрийн орноос заларсан эрхэм сайн өдөр” эдгээр болой.
Өлзий хутаг орших болтугай.

Эрхэм_та_бүгдийн_амар_мэндийг_ирье.? БУРХАН БАГШ ТЭНГЭРИЙН ОРНООС ЗАЛАРСАН (ЛХАВАВ ) ДҮЙЧЭН. Намрын сүүл сарын шинийн 22нд буюу 2022 оны 11-р сарын 15-нд “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохиож байна. Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны

хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр. Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих , цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!