Uncategorized

Амттай пицца хийх жор оо хадгалаад аваарай

Тэгвэл та заавал пицца захиалж идсэнээс өөрийн гараар хийж идвэл илүү амттай шүү дээ. Ингээд пицца хийх жороос хүргэе.
1. Орц:200 гр ус1 өндөг400 гр гурилЧимх давс2 хоолны халбага Олейна оливын тосУс, өндөг, давсаа том саванд хийж хутгана. Сайтар хутгасны дараа гурилаа хийж зуурна. Зуурч дуусахын өмнөхөн тосоо хийнэ. Ингээд гурилаа 30 минутын турш амраагаад гараараа элдэнэ. Пиццаны хамгийн чухал зүйл нь гурил байдаг. Пицца хийхэд дэлгүүрийн бэлэн гурил ашиглахын оронд та орц, найрлагын дагуу зуурахад л болно. Гурилыг нь шаржигнасан амттай болгохын тулд ус болон гурилны хэмжээг сайтар тааруулах хэрэгтэй. Гол нь дээд зэргийн гурилыг сонгох хэрэгтэй ба энэ нь глютенин, глиаин агуулсан байдаг. Шууд крантны ус тэр бүр тохирдоггүй тул цэвэр усаар зуураарай. Хэт шингэн болон хатуу зуурч болохгүй. 2. ЭлдэхБид хэдий мэргэжлийн пиццаны тогооч шиг агаарт шидэж, сунгаж чадахгүй ч гурилаа элдэхдээ элдүүр ашиглаж болохгүй. Листээ сайтар тосолж гурилаа тавин гараараа тараана. Гурил нь 0,5-1 см-ийн зузаантай байх ёстой ба жигд сайн тарааж өгнө. 3. Шарах шүүгээ
Пиццаг 6-10 мм-ийн зузаантай ган листэн дээр хийвэл маш амттай болно. Гурилаа бэлдэж байх хооронд шарах шүүгээг 180-190 °C-хэмд 2-3 минут орчим халаана.
4. ХачирБэлэн болсон гурил дээрээ эхлээд улаан лоолийн соус түрхэнэ. Heinz илүү тохиромжтой. Дараа нь ямар төрлийн пицца хийхээс шалтгаалаад өөрийн хүссэнээр амталгаагаа хийнэ. Жишээлбэл: Гахайн махтай пицца хийх гэж байгаа бол соусаа түрхсэний дараа урьдчилан бэлдсэн гахайн махаа тавьж, дээр нь илүү зөөлөн сайхан болгохын тулд бяслагаа үрж хийнэ. Ийнхүү дараа нь өргөст хэмх, чинжүү брокли ч юм уу өөрийн хүссэн хачираа нэмж болно. Ингээд хамгийн сүүлд үрсэн бяслагаа жигд тарааж, шарах шүүгээндээ 25-30 минут болгоно.БАЯРЛAЛАА.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!