Uncategorized

Цагаан будаатай хонины махтай хуурга, шөл, сүүтэй цагаан будаагаа хэрэглэвээс биеийг сайтар тэжээн шимжүүлнэ

Будаа Дугтуйтай будааны дээд нь арвай, дугтуйгүй будааны дээд нь цагаан будаа.
Тиймээс арвайн гурилаа зуурч идээд, Цагаан будаатай хонины махтай хуурга, шөл, сүүтэй цагаан будаагаа хэрэглэвээс биеийг сайтар тэжээн шимжүүлнэ. Мөн хордлогын улмаас бөөлжих, суулгах үед дан цагаан будааны зутанд бага зэрэг зөгийн бал хутгаад хэрэглэхэд нэн тустай. https://www.facebook.com/odontsetseg.ganbaatar.9?eav=AfZJ4f8IfsDJvmEUuXs7UZh7nKROqceI8zNKjIhUatbj12hnlN4PM44Iqbq3QTP-GTE&paipv=0
Будаа бол дэлхийн хамгийн алдартай соёлын нэг бөгөөд ялангуяа зүүн ард түмнүүдийн дунд түгээмэл тархсан соёл билээ. Олон тэрбум хүний ​​хувьд энэ нь хоол тэжээлийн гол эх үүсвэр юм. 1. Будаанд В аминдэм, эрдэс агуулагддаг
Цагаан будаанд B1, B3, B5, B6, B12 зэрэг амин дэмүүд, кальци, төмөр, магни, кали зэрэг эрдсүүд их хэмжээгээр агуулагддаг байна. Будаа нь илчлэгийн хувьд ялгаатай үзүүлэлттэй учраас хоолны дэглэм барьдаг болон цагаан хоолтнууд будаа идэх нь илүү тохиромжтой.
2. Цагаан будааны шүүс гоо сайханд тустайЦагаан будааг зөвхөн хоол хүнсэнд ашиглахаас гадна цагаан будааны шүүсийг олон зууны туршид Азийн гоо сайхны гол орц болгон ашиглаж ирсэн. Цагаан будааны шүүс нь арьсны өнгөлөг байлгах нууц бөгөөд гэрэлтсэн, толигор эрүүл арьстай байхад тань туслах тэжээллэг чанарыг өөртөө агуулдаг. Үсээ угаасны дараа цагаан будааны шүүс үсэндээ түрхсэнээр үс тань эрүүл бас гялалзсан болохоос гадна үсний ургалтад маш сайн нөлөө үзүүлнэ.3. Цагаан будааны ашиг тус
Үр тарианаас гадна будаагаар гурил, тос, цардуул хийдэг. Цагаан будааны гурил нь зарим төрлийн нунтаг байдаг. Мөн цагаан будааны сүрлээр цаас, картоныг хийдэг байна.4. Цагаан будаа тураах уу?Цагаан будааны бас нэг сайн тал нь биеэс бодисын солилцооны явцад үүсдэг хор, илүүдэл давс, шлак зэргийг гадагшлуулна. Тэгэхээр энэ шалтгаанаар ч бас биеийн жин буурах юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.
5. Цагаан будаа эрүүл мэндэдТаны мэдрэлийн системд ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй байна уу? Будаа бол төгс тусламж юм! Бидний биеийн мэдрэлийн систем нь жигд хэвийн ажиллаж, хэвийн ажиллахын тулд В витаминыг хэрэглэх шаардлагатай. Учир нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг будаа ихээр агуулдаг байна. Эдгээр нь нэлээн идэвхтэй антиоксидант бөгөөд хамгийн чухал нь коллаген агуулдгаараа онцлог аж.
6. Хэрхэн чанартай будаа сонгох вэ?Бага зэргийн цагаан будаа аваад халуун усанд хий. Сайн чанарын будаа нь томорч эхэлнэ. Чанар муутай нь задарч чанамал шиг болдог. Энэ аргаар хаягдлаас нь хийсэн “хиймэл” будааг таньж болно. Мөн будаа шинэ тусмаа л түүнд тэжээллэг бодис их. Тиймээс бэлтгэгдсэн он сарыг нь анхаарах хэрэгтэй.7. Хэрхэн будааг зөв хадгалах вэ?
Будааг авахдаа хадгалах хугацааг нь анхаарах хэрэгтэй. Цэвэрлэгдэж боловсруулагдсан будаа нь хоёр жил хүртэл хадгалагдах бөгөөд цэвэрлэгээ багатай будааны нас нь найман сар байдаг. Будааг хадгалах хамгийн тохиромжтой нөхцөл нь Цельсийн -5-аас +5 градус, чийглэг нь 65%, хадгалж буй орон зайн салхижуулалт сайн байх ёстой. Гэрийн нөхцөлд будааг хуурай өрөөнд Цельсийн 18 дээшгүй градуст хадгалахад хамгийн тохиромжтой.8. Будаагаа зөв угаах ньБүх л төрлийн будааг хэрэглэхийн өмнө 3-4 удаа угааж байх хэрэгтэй ба ялангуяа урт хэлбэртэй будаанд бүр ч онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь будаанд наалдсан тоос болон бусад бохирдлыг угааж байгаа хэрэг биш, харин будааны гадаргууд байдаг цардуулыг угааж байгаа хэрэг юм шүү. Чухам энэ цардуулаас болж будаа маань хоорондоо болон савандаа наалдаж муухай, амтгүй харагддаг бол харин сайтар угаасан будаа нэг нэгээрээ салж, амттай сайхан болно9. Будааны тухай баримтаас
Америк, Ази, Африкийн хэд хэдэн оронд цагаан будаанаас янз бүрийн согтууруулах ундаа бэлтгэдэг. Европт үүнээс архи согтууруулах ундаа хийдэг. Мөн будаа нь 70% хүртэл нүүрс ус агуулдаг ба нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог.10. Цагаан будааны соёлАзийн олонхи орон цагаан будааг дангаар нь хэрэглэхийг эрхэмлэх тул жижиг аяганд тусад нь хийж өгдөг. Энэ нь цагаан будааг элдэв зүйлтэй хольж амтыг нь үгүй болгохоос сэргийлэхийн хамт ерөөс цагаан будааны жинхэнэ амтыг мэдэрч хэрэглэх гэсэн соёл юм. Мөн будааг агшааж хэрэглэхээс гадна, хүүхдийн зутан, гурилан боов хүртэл хийж болно. Шөл, плов, хуурга, бууз, хуушуурын шанзанд тохиромжтой мах, ногоо, чихэр, тос аль ч хүнстэй төгс зохицох гайхамшигтай хүнс.

Шарах шүүгээнд болгосон котлет жигнэсэн котлетноос амтны хувьд илүү болдог. Мөн тосонд шарсан котлетыг бодвол илүү эрүүл хоол болох ажээ. Өнөөдөр та бүхэндээ франц маягаар бэлдсэн котлетны жорыг танилцуулж байна. Дотроо өндөгтэй. Минийхээр бол уг санаа их сайхан санагдсан. Шүүслэг, тэгээд бас маш амттай. Шарах шүүгээнд болгосон котлет Орц: 250 г татсан мах 1 сонгино 1 зүсэм цагаан талх 4 өндөг 1 х.х ургамлын тос Хар перец, давс өөрийн хүслээр Шинэ яншуй Бэлдэх арга: 1. Сонгиноо жижиглэн хэрчээд ургамлын тосонд шарна. 2. Саванд татсан махаа хийгээд дээрээс нь 1 өндөг, шарсан өндөг, усанд дэвтээсэн талх, перец, давсаа нэмнэ. Сайтар хольж хутгана. Сонгиноо заавал шарах ёстой юу? Үгүй ээ, гэрийн эзэгтэй нар ямар амтыг эрхэмлэж байна, түүндээ л тааруул. Түүхий сонгиноор амталсан котлет илүү шүүслэг болдог гэдэг. Би ч үүнтэй санал нийлж байна. 3. Котлетуудаа хэвлээд хүнсний цаасан дээр тавина. 4. Котлетонд бага зэргийн хонхорхой хийгээд дээрээс нь өндгөө болгоомжтой асгаарай. Өндөг дээрээ жижиглэж хэрчсэн яншуйгаа асгаад перец, давсаар амтална. Котлетыг шарах шүүгээнд 200 хэмээр шарна. Хэдэн минут шарах вэ? Ердөө 25 минут. 5. Хэрвээ та өндөгний шард дургүй бол шарах шүүгээнд котлетоо байлгах хугацааг уртасгаж болно. Маш амттай хоол болно шүү. Бүр тансаг ч гэж хэлж болохоор. Өндөгнийхөө дээрээс үрж жижиглэсэн хатуу бяслаг эсвэл өөрийн дуртай амтлагчаа цацаж болно. Би өндөг, базиликийн хослолд дуртай учраас хатаасан базилик цацдаг. Хоолыг шарахаас илүүтэй шарах шүүгээнд болгож идэх нь надад илүү санагддаг, тийм ч учраас энэ жороор үе үе котлет хийж иддэг юм. Хэрвээ танд миний танилцуулсан жор таалагдсан бол хадгалаад аваарай. Сайхан хооллоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/231065/?fbclid=IwAR3gD-kAZHZSrLp-R79HfRs9NHttZXxRyK4raqr8H_eiDUmXa9YkXLiSRLM © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!