Uncategorized

МОНГОЛЫН ТӨРД НАМ БИШ ДЭЭРМИЙН БҮЛЭГ АЖИЛЖ БАЙДГИЙН БОДИТ ЖИШЭЭ ИЛЭРЧ АРД ТҮМНИЙГ АЛМАЙРУУЛЖ БАЙНА

Өчигдөр Анодын Даваатай хийсэн Мөнхэрдэний лайвыг 10.000 хүн үзэв. Түүнээс дээш гаргахгүй байхаар ФБыг нь унагаж… яагаад гэвэл тоо өсөж унаж савласангүй…
Мөнхэрдэнэ зүгээр нэг ярилцагч байсангүй.. байцаагч, шинжээч, нам судлаач, сэтгэл судлаач бас бүхнийг уудлаач бүх юм нь байв. Сэтгэгдлүүдийн дийлэнхи тун ядмаг, нөгөө л кино хийх сэн нтр гэсэн тун өрөвдмөөр… Аймаар дээрэм болж … Нямбаатар сайд ажиллаач, Нямбаатар сайдад итгэж байна гэх мэт. Анодын Даваа гуайн ярьж буйгаар маш тодорхой дээрмийн хэрэг…. бүгд мэдэж байсан... Ерөнхийлөгч нь ч дийлээгүй, зүгээр бүлэглээд дээрэм хийсэн. Прокурор гэх улсын яллагчын хэмжээлшгүй эрх мэдлийг Алтанхуяг гэх прокурор өөртөө яаж ашиглаж дээрэмдсэн тухай… Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа яаж хууль бус ажиллаж хулгай хийсэн тухай… уйлж унжиж өршөөл эрсэн дайсныг нь өмгөөлөгчид нь өршөөчих гэж гуйсан тухай … Энэ бүхнийг … “Монголд ахин төрөхгүй ясны соёлтой, улс төрч” гэж баабарынхны тархи угаадаг С.Баяр ямар ядуу хулгайч явсанаа яаж хүний гараар могой бариулсан тухай … Нямдоржын орондоо зассан хууль Монголыг яаж гамшигт оруулсан тухай гэх мэтчлэн мөнгө гуйж дэмжлэг авч түншлэж явсан бүхэн хэрхэн нүүр буруулсан тухай болсон явдлаа ярив. Даваа болон нөхдийг нь нэг мөсөн цааш харуулахаар шорон руу явуулсан ч Даваа гуай даваад тэсээд гарч ирээд домог болон ярьж сууна.
ХЗДХийн Сайд Х. Нямбаатар өнөөдөр МАНын шатаар ахихдаа ХЗДХийн сайд асан Нямдоржын зөвшөөрлөөр өнөөдрийн энэ эрх мэдэл, өндөрлөгт хүрснийг үзэгчид харин гадарлахгүй байгаа болтой. ? Х. Нямбаатар сайд иргэдийнхээ ФБыг хянаж тагнаж, өөрийг нь миалсан муулсан хүнд хэрэг үүсгэж. Цагдаад дуудуулж, торгууль тавиулж, гавалж шоронд ачуулдаг шигээ хуулийг тэгш үйлчлүүлж, шударга бустай тэмцэнэ гэвэл Нямдорж, С.Баяр хоёрыг өнөөдөр шоронд хориход л ард түмэн шууд дэмжээд итгэл найдвар асаад ирнэ. Нямдорж Монголын төрд 30 жил тасралтгүй ажиллаж одоо ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэсэн асар том албан тушаалыг хашиж байна. Түүний зөвшөөрөлгүй МАНы хэнч ХЗДХийн сайдад очихгүй!!! Эцэст нь Монголд Анод банкнаас гадна маш олон банк дампуурч алга болсон. Элбэгдоржыг Ерөнхийлөгч байх үед олон сайхан залуус бизнес хийж босгоод дандаа төрийн нэр барьсан эрх баригчдад дээрэмдүүлж шоронд суугаад эцэст нь Монголоос зугатан гарсан. Энэ тухай асуудаг ярьдаг сурвалжлагч сэтгүүлч байдаггүй. Сэтгүүлчид гэх улс дан улс төрчидтэй үгсэн ард түмнийг сохор харалган, мэдээлэлгүй байхад ажилладаг улс. Харин Монголчууд бид адал явдалтай, өрнөл ихтэй кино үзсэн мэт 3 хоног шуугиад мартана. Тиймээс би сүүлийн үед Цагдаа, прокурор, шүүх, шорон, хохирогч, хоригдогч гэж хэн болох талаар бага багаар бичсээр байгаа болно.
2021.11.02

Related Articles

Back to top button
error: Content is protected !!