Uncategorized

Хангай эзэн буга урамдаж байна! Эм нь эрээ сонгодог ганц амьтан бол буга юм Шэ.йрлээд ав

Буга урамдах үед эр хүн морио зогсоож, өөрөө бууж чагнадаг ёстой. Байгалийн шалгарал, интинктээрээ согоо, маралууд урамдаж буй дайр бугаа дуу хоолойгоор нь нас бие гүйцсэн эсэх, үр төл үлдээх чадварыг нь мэдэрч, эм нь эрээ сонгодог ганц амьтан бол буга юм.  https://m.facebook.com/watch/?v=177787614197396&paipv=0&eav=AfaHS1aEvp70xglrtLvKzG08zIjolwfLtGLkFRQvE686rBCd36EDVqm1Nv27PnV1cGw&_rdr Цаг хугацааны хувьд тийм ч олон жилийн ємнєх биш. Ууланд байтугай Улаанбаатарт буга идээшилж байсан нь саяхны явдал. Одоо бол мєрийг нь олж харах ч бэрхтэй. Тал дvvрэн тарвага хошгирч байсан гэвэл арай хэтрvvлэг болох байх. Гэхдээ тарвага таван хошуу малаас минь цєєнгvй юм шиг санагддаг байлаа. Ийм байсныг одоо дурсахаас хэтрэхгvй, эдvгээгийн 20-иод настангууд бол эргэлзэх биз. Єгєєш єгье ч гэмээнэ. Єлзийт нуурын загас дууссан гэлцэнэ. Дархадын цагаан загасыг машин машинаар нь хєршийхєє зоогт илгээгээд дундалж байгаа юм байх. Орхон, Сэлэнгийн загасыг дэгээгээр бус дэлбэлж агнадаг гэхчлэн таагvй мэдээнд чих дасч байна. Байгалийн хишиг барагдахдаа тулбал тvvн шиг амархан юм байдаггvй аж. Монгол нутгийн ан амьтны ертєнцийг ашиг хонжооны хар сvvдэр нємєрч, буурь суугаагvй тєрийн харалган хараанд ширвэгдэж, мєнгє цус хоёрын vнэрт халуурсан хулгайн анчдын золиос болоод дуусав. Хэрэгждэггvй хууль, задгайрсан засаглалын тєлєєс бол ан амьтад.

…Хэдэн жилийн ємнє намрын cap дундаа орж байх тэр л цагаар Хєх хангайнхаа хєх уулсаар хєндлєн гулд нэг явлаа. Уул нуруу нь хуучин євсний vндэс хvлхэн урсавч энд нэг л юм vгvйлэгдээд болдоггvй. Vvлс нь уулстайгаа сvжрэх ийм л намраар энэ сайхан хангай халтар халиун бугынхаа урамдах дуунд уяранхан байдаг биш бил vv. Гэтэл байгалийн энэ хєг эгшиг тасарчээ. Бугьт дуугvй намар гэдэг ямархан уйтай байдгийг тэгэхэд л анх анзаарч билээ. Байгалийн хєг эгшиг ийн тасархад хvмvvс бид буруутай. Алдарт Хэрлэн баян улааны уулс дунд нутгийн “эзэн”, мянгат малчин О.Батсvх бид хоёр хєєрєлдєж суув.
-1989 онд хотоос ирсэн албаны хvмvvстэй хамт бугын тооллогод оролцож байлаа. Тэр vед зєвхєн энэ Баян улааны ууланд гэхэд 28-30 мянган буга, согоо байгааг мэргэжлийн хvмvvс тоолж тогтоосон юм. Єглєє босоход буга хотны захад ирээд хонь малтай хотолчихдог байлаа. Миний мэдэхийн л ийм байсан. Хэд алхахад л хэдэн арваараа тааралдаж байсан энэ амьтны мєр нь ч vлдсэнгvй дээ хєєрхий. Тэр ийн єгvvлээд санаа алдаж байх юм.

-Тэр олон бугыг ойролцоох нутгийн дєрєвхєн хvн хангай дэрлvvлсээр дуусгасан. Ангийн хишиг. Амьдрал ахуй нь нvд ирмэхийн зуур дээшилж, унаа машинаа ойр ойрхон сольж, эрээн мяраан гэр бариад л, дутуугаа гvйцээх гэсэн шиг авирлацгааж байсан. Даанч тэр нь тvр зуурынх байсан. Хангай дэлхий єгсєн шигээ бас авч чаддагийг манай эндхийн олон хvн гэрчилнэ. Хєххангайн бугыг дуусгасан тэр дєрвийн гурав нь тєдхєн хорвоогоос цаг бусаар хальж, vлдсэн vр хvvхэд нь ядуурлын туйлд хvрч, зарим нь хуруу хумсаа идэж, хувцас хунараа урсан сэтгэцийн єєрчлєлттэй болцгоосон. Одоо тэдэнд хуц ухнаа єгч хариулуулах хvн ч олдохгvй байна. Нэг орой буун дуунаас айн цочирдсон согоо тэдгээр анчдын нэгнийх нь гэрийн гадаа давхиж ирэхэд нь би тэднийд байж таарсан. Гэтэл гэртээ тухалж суусан анч эр хориглосоор байхад хотныхоо захад амь эрэн бэмбэгнэж зогссон согоог буудаад унагахад єєрийн эрхгvй нvд бvрэлзэж байсан даа. Тэгээд тэр оройдоо тэдний хvvхэд халуурч би эмч дуудаж єгсєн. Одоо тэр хvvхэд нас бие гvйцсэн ч хvн гэхэд хэцvv євчтэй нэгэн байна. Энэ гашуун vнэнийг нутгийнхан бvгд мэднэ. Шунал гэдэг хvнийг ингэж улангасуулдаг юм билээ… Батсvх ийн єгvvлсэн.

Ан амьтантайтайгаа “дайн зарласан” он жилvvдийн дvр зураг иймэрхvv л байж. Энэ “дайн” эдvгээ ч vргэлжилж байгаа. Агная ч гэмээнэ ан нь єдрийн од шиг ховорхон болсон биз. Газрын амьтан дуусаад ирэхийн цагт тэнгэр рvv буу шагайдаг болсныг саяхны хэрэг явдал гэрчилнэ. Єнгєрєгч намар Хятад иргэд Тєв аймгийн нутгаас зээр, бvргэд хулгайгаар агнасан хэрэг гарсан. Шонхорын наймаа гэх гайгvй шовгортой ажлыг амны хишигтэйгээрээ сайд дарга нар хийдэг бололтой юм. Монгол нутагт биднээс илvv эрх мэдэл, эзэн хvний буурьтай хэсvvчилж явдаг Арабууд шонхорыг зєвшєєрсєн тооноос хэтрvvлэн барьж, заримыг нь нvд аниулах нь ердийн хэрэг. Тэд олон тооны тагтааг єгєєш болгон золиосолж, бас хєлдєєсєн ногтруу их хэмжээгээр авч гаргах гэж байгаад гаалийн шалгалтаар илэрсэн. Энэ бvхнийххариуд Монголын хууль яаж vйлчилснийг хэлж мэдэхгvй юм. 2005 онд шиг санагдаж байна. Хулгайн анчид хил нэвтрэн 12 бєхєн агнаад зугатсан гэж дуулдаж байсан. Мєн 2008 онд Хятад иргэд цагаан зээр тав, хулан 11-ийг хууль бусаар агнасан гэхчлэн олон баримт бий. Тэд сайндаа л торгуулаад єнгєрнє. Манай ан агнуурын хуульд зєвшєєрєлгvй ан агнасан бол хувь хvнийг 5000-10000 тєгрєгєєр торгох шийтгэлтэй. Инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Эх орны байгалийн баялгийн vнэ цэнийг хууль тогтоогчид ингэж илэрхийлсэн хэрэг. Ийм хэмжээний мєнгє эдvгээ бага сургуулийн хvvхдийн халаасанд ч байгаа.

Хэдхэн жилийн ємнє ганц янгир агнах зєвшєєрєлтэй гадаадын анчид нэг дор зургаан янгир агнаж Монголын хууль тогтоомжоор тохуурхжээ. Б.Шийлэгдамбын vед гарсан энэ хэрэг явдлыг єєрт хамаатууллаа хэмээн эдvгээгийн Байгаль орчны сайд Л.Гансvх сэтгvvлчдийг “бєєндєж” шvvхэд єгчихєєд байгаа. Иймэрхvv хийснийх нь толгойг илж, хэлснийх нь гуяыг ташуурдах аксиом манайд л байдаг байх. XIX зууны Английн хууль тогтоомжинд амьтныг зvй бусаар алах, зовоож тарчлаах, нэг дор олноор хядсан бол цаазаар авах хууль журамтай байжээ. Энэ бол соёл иргэншилтэй ард тvмний ан амьтанд хэрхэн хандаж ирсний нэг баримт. Хэрэв уламжлалаа ухаж vзвэл манайд ан агнах ёс зvйг тодорхойлсон бvхэл бvтән бичигдээгvй хууль, ёс журам vйлчилж байв. Байгаль орчноо алаг нvднээсээ єєрцгvй хамгаалдаг, ємчлєєгvй хэрнээ єєриймсєг ханддаг, тэнцвэрт байдлыг нь хамгаалах гайхалтай ухаалаг уламжлал байсан. Хувьсгалын шуургатай хамт хулжиж одсон ийм эзэн сэтгэлгээг эргvvлж зална гэдэг амаргvй болсон биз. Найдах ганц зvйл гэвэл хуулийн дор амьдрах явдал. Єєрєєр хэлбэл хууль хэрэгждэг байх.

Ан хийж, малгайн vс сэргээдэг сайрхал, зэрэг дэвээ илэрхийлэх гэсэн арчаагvй хандлагаар дэндvv олон хvн євчилсєн мэт санагддаг. Амьтан алж, цус нvгэл хоёроос таашаал авна гэдэг нэгэн тєрлийн гажиг байж таарна. Уг утгаараа бол амьтан хvн аль нь ч ялгаагvй энэ хорвоод амьдрах л гэж ирдэг.

П.ЯДАМДОРЖ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!