Uncategorized

УИХ-ын дэд дарга болох хүсэлтээ Д.Сарангэрэл өөрөө илэрхийлжээ

9-р сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хүний эрх, эрх чөлөөнд харшилсан “улны айлууд” гэх үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь огцруулсан билээ. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллсон юм.Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд байна.Хачирхалтай нь огцорсон сайд Д.Сарангэрэл УИХ-ын дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлжээ. Учир нь тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг юм байна. Харин түүний хүсэлтийг МАН-ын удирдлага дэмжих магадлал бага ажээ.С.Сарнай
Sonin.mn Д.Сарангэрэл Улны айл гэж хэлсэнд баярл үнэнийг хэллээ гэв сайдын суудалд байхдаа Улны айл гэж хэлсэндээ уучилалт гуйж байсан Шугамнаас доогуур айл өрхийг л зорилтот бүлгийн буюу ядуу, нэн ядуу гэж ойлгоод байдаг гэтэл энэ хүн. Ядуу айлуудыг үхэр улны айл гэж хэлсэн баярл гээд хэлж байна. https://www.facebook.com/watch?v=649988996488586 Төрийн яамдад “Улны айл” хэмээх шинэ нэршил үүсчээ. Саяхан сайдын суудалаасаа буухын өмнө улны айлууд гэх үгэндээ уучилалт гуйж байсан бол харин одоо баярлах ёстой гэж хэлээд гээд байх юм. https://www.facebook.com/watch?v=649988996488586
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд Д.Сарангэрэл: Халамжаас- Хөдөлмөр хэлэлцүүлгийн үеэр “Манай яамныхан Улны айлууд гэж нэрлэдэг” хэмээн удаа дараа хэлэв. Монгол Улсад шинэ нэршил үүсчээ.Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлэхдээ: “Амжиргааны түвшин доогуур буюу ядуу өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ”гэв.
Д.Сарангэрэл: Болгоомжгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг “улны айл”гэж орчуулдаг гэсэн. Гэхдээ олон хүнийг гомдоосон бол уучлалт гуйж байна. Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа “Улны айлууд” хэмээн болгоомжгүй үг хэлж, алдаа гаргасандаа хүлцэл өчье

Төрийн яамдад “Улны айл” хэмээх шинэ нэршил үүсчээ
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд Д.Сарангэрэл: Халамжаас- Хөдөлмөр хэлэлцүүлгийн үеэр “Манай яамныхан Улны айлууд гэж нэрлэдэг” хэмээн удаа дараа хэлэв. Монгол Улсад шинэ нэршил үүсчээ.Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлэхдээ: “Амжиргааны түвшин доогуур буюу ядуу өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ”гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!