Uncategorized

Зарааны бөөдий аз авчирдаг!!! Хар цагаан хэл ам!!! Эрүүл мэндэд ашигтайгаас гадна өргөсийг нь хар домын аргад хэрэглэдэг!!!

Царай муутай төрснөөсөө болоод өдөржин нүхэндээ бүгэх заяатай зарааны бага охин бөөдий тэр өдөр хосгүй үзэсгэлэн гоо авхай болоод төрчихсөн байх юм хэмээн зүүдэлж. Өнөө муу арзгар өргөс бүхий арьсных нь оронд ноолуур намирч, бөгтөр нуруу нь тэнийчихсэн байх юм гэнэ. Үеийнх нь “охид” өөр хоорондоо “Энэ хэн бэ, хачин гоё арьстай юм бэ.
Ямар фирмийн тос хэрэглэсэн юм бол. Пондос, лаквертийн аль нь бол” гэхчлэн шивэр авир хийж байхад харчууд тэднээс арай өөр, “Тэр нуруу турууг нь ээ, ямар азтай аавын хүү энэ авхайг ханиа болгох бол” гэж ирээд л урдуур хойгуур нь эргүүлдэнэ. Тэдний дундаас үнэгний хүү гавар цог шиг нүдээрээ ширтэж байх юм. Бөөдий охин гавар хүүтэй хөтлөлцөн мод сүлжин гүйж байтал дээрээс нь том мод даран ойчиж өвдсөндөө “ёо” гэж орилоод сэрэх нь тэр. Аз болж баавгай ахын хүнд хөл нүхний амсар дээгүүр хальт гишгээд өнгөрсөн юмсанж. Нүхнийх нь голд гишгэсэн бол сүйрлээ л гэсэн үг. Зараахан бөөрөнхий хүнд биеэ арай чамай дааж явдаг богино хөлөө тэрүүхэндээ хөдөлгөж үзэнгээ “Өө би чинь сая зүүдэлсэн юм байна шүү дээ. ”Ёох муу хөл минь бүр оршиж гүйцэж, энэ нурууны байж байгааг, ямар азгүй гэхээрээ бөгтөр төрчихдөг байна аа. Энэ мууг тэнийлгэх арга чарга байдаг болов уу. Уг нь ч саран авхайд хүслээ шивнэвэл биелүүлдэг л гэцгээх юм билээ. Даанч би гэж унхиагүй амьтан сэрэх бүртээ санах ч хоол хайж газар ширтсээр яваад мартаж орхих юм. Хэзээ нэг бусдын адил дөрвөн мөчөө тэнийлгэсэн шигээ тарвалзах бол гэхээс юунд ч юм бачимдан нүхнээсээ огло харайн гарч өргөсөндөө наалдсан навч тэргүүтнийг сэгсэрч унагаагаад анд мордохоор ухасхийв. Үнэндээ түүний ходоод хонхолзон юун үзэсгэлэн гоо гүнж мүнж мөрөөдөхтэй манатай байлаа. Хар хамартны хоолны цэсҮдшийн бүрийгээс шөнөд шилжих тэр л агшинд өнө эртний нарс ургасан довцог дээрх нүхнээс зараа гуай хамраа цухуйлган орчноо үнэртэж үзсэнээ эргээд шургалаа. Тэгснээ дахин нүхнээсээ цухуйгаад алга болно. Эгшиний дараа дахиад л хамраа цухуйлгав. Тэгж тэгж нэг юм нүхнээсээ гарч богинохон хөлөө түргэн түргэн зөөж улмаар шогшлоо.
Зараа нүхнийхээ эргэн тойрныг хэдийнэ шиншилчихсэн тул шууд л замд гарч буй нь энэ. Дашрамд өгүүлэхэд, бусдад хор болдог тэр болгон зараанд хоол болдог байна.
Тэрбээр хагас километр хэртэй гүйгээд алхаагаа удаашруулав. Учир нь унанги нарс замд нь тааралдсан болоод тэр.Тэнд холтос идэгч тарган тарган авгалдайнууд байж магад. Тэгтэл алс тэртээд үл мэдэгдэх чимээ гарсан тул тэр зүг дөхвөл хамгийн амттай хоол нь болох могой модноос бууж байлаа. Бас болоогүй ээ, аз нэг дор бөөгнөрөв үү гэлтэй могойн араас мэлхий мөшгөж байв. Зараа ноёнтоны хоолны цэсийг сонирхох аваас элдэв төрлийн шавж, тэдний авгалдай цох дун, өт мэлхий гүрвэл, ангаахай хулгана гөлчгий тэр ч байтугай ямар ч амьтан зүрхэлж үл хүрэх загалмайт могой бичигджээ. Дашрамд өгүүлэхэд, бусдад хор болдог тэр болгон зараанд хоол болдог байна. Зараа ерөөсөө ургамлын идшинд таатай биш гэнэ. Хорт могой гэхэд л түүний хамгийн амттай хоол нь гэсэн шүү.
Оньсого таалгах зарааЗарааны амьдрал хүмүүст оньсого таалгах лугаа адил сонин байдаг гэнэ. Энэ нь зараа газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаж аваад одохыг харснаас үүдсэн юм байх.Хэргийн учир зараа шавж хорхойгоор хооллодог амьтан тул жимс зөөсөнд байгаа аж. Тэгтэл зараа өнөөх жимсээ нөөцөлдөг төдийгүй өвөл ичихдээ идэх гэж бодож л дээ.
Зарааны амьдрал хүмүүст оньсого таалгах лугаа адил сонин байдаг гэнэ. Хамгийн инээдтэй нь хөхнөөсөө дөнгөж гарсан залуу зараа махны амтыг мэдэж амжаагүй байхдаа жимсний гашуун шүүсэнд хууртагдсан юмсанж. Тэгээд ч зараа элдэв төрлийн исгэлэн бүтээгдэхүүнд нүдээ өгөхөөс ч буцахгүй болох нь тогтоогджээ. Зараа бас гангарах дуртай. Дутуу татсан тамхи, үнэртэй усны хайрцаг зэрэг өөрт нь сонин харагдсан бүхнийг өргөсөндөө хатгаж аваад арилж өгнө. Үнэртэй ус үнэртсэн орчинд байлгах аваас хамаг үсээ өрвийлгөж аваад хайн гүйдэг гэсэн. Зараа баавгай шиг өвлийн уртыг ичиж барна. Эх зараа буюу зоригт анчинЗарааны зулзагыг бөөдий гэх агаад эх нь тэдэндээ тун ч хайртай нэгэн гэсэн шүү.Тэрбээр зуны эхэн сараар нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж, тэднийгээ хөхөөрөө хооллодог байна. Бөөдийнүүд нүдээ нээх хүртлээ эхээс төрсөн дарааллаараа хуваарьт мөөмөө түвэггүйхэн олно.Хамгийн сүүлд төрсөн азгүй бөөдийд хамгийн жижиг, сүү муутай мөөм таарах жишээтэй. Бөөдий эхээс хулганы гөлчгий лугаа адил улаан нялцгай төрөх агаад 21 хоногийн дараа арьс зузаарах маяг орж улмаар үс ургаж эхэлдэг байна. Тэрхүү үс нь цагийн уртад эвэрлэг өргөс болно.
Энэ нь арчаагүй жижигхэн зарааханд бурхнаас хайрласан хишиг болой. Хэдийгээр зарааны зулзага арьс хөрсгүй шахам, царай муутай төрөх ч амьтны үр л юм хойно эхдээ сайхан л харагддаг байх даа. Зараа ихэд үнэрч тул үр зулзагад нь аюул ойртож буйг үнэрээр нь мэдэрч урдаас нь амдан гүйх, эс бөгөөс бөөрөнхий болон өнхөрч өргөс шиг үсээрээ хатгаж зайлуулах жишээтэй. Тодруулбал, нуруу дагасан булчин байх агаад тэрхүү арьсны булчин хүчтэй агшихад тийнхүү атиран бөөрөнхий болдог аж. Арьсны ийм булчин зараанаас бусдад заяагаагүй нь яамай даа. Бас түүний хөл жижигхэн, богинохон гэлтгүй маш сайн хөгжсөн гэдгийг хэлэх ёстой. Зараа үдшийн бүрийгээр анд мордохдоо хөлийнхөө бүтэн улаар зөөлөн зөөлөн гишгэдэг учраас газар унасан навчсыг шарчигнуулдаггүйн шид нь тэр болой. Нөгөөтэйгүүр, зараа ам дүүрэн ирийсэн хурц шүдтэй. Тэдгээр шүдийг судлах аваас аль нь үүдэн шүд, араа болохыг нь мэдэх аргагүй гэнэ. Зараа бусад мэрэгч амьтад дотроос хамгийн амархан гаршиж, эзнийхээ үнэрээр хоол тэжээлээ идэж зоогоо барина. Хэрэв эзэн нь эзгүй тохиолдолд гэрийнх нь халаадыг өмсөхөд л тэнэгхэн зараа эзнээ гэж бодох вий.
арааны ач тус Зараа тийм ч хэрэггүй амьтан биш аж. Эрүүл мэндэд ашигтайгаас гадна өргөсийг нь хар домын аргад хэрэглэдэг байна. Зарааны мах, арьс, элэг, цус, үс, тархи, тэр бүү хэл баас нь хүртэл хэрэг болдог гэнэ. Махыг нь дэлүү, ходоод өвдөхөд хэрэглэхээс гадна цус алдах, шээрэн, хошного урвахад тусгай жорын дагуу хүртэх жишээтэй. Тухайлбал, цус алдахад зарааны арьсны хуурсан нүүрснээс хоёр ланг нунтаглаад өдөрт хоёр удаа буцалсан усаар даруулж ууна. Мөн шээрэн өвчин, хошного эргэхэд дээрх маягаар хэрэглэх учиртай. Шээс хоригдоход ч тустай гэсэн шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!