Uncategorized

Хэлний хамгийн гаднах гадаргуу нь ингэж шинэчлэгддэг

ГАЗРЫН ЗУРАГ ХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Газрын зураг хэл нь нийтлэг тохиолддог бөгөөд хэлний хажуу хэсгүүд болон дээд хэсгээр харагдах ч заримдаа хэлний доор илэрнэ. Хэлэн дээр байнгын жигд биш хэлбэртэй гөлгөр, улаан хэсэг ялгарч харагдах бөгөөд энэ нь газрын зураг шиг харагддаг. Ихэвчлэн улаан толбонуудыг тойроод долгиолсон цагаан хүрээ үүснэ. Хүмүүс хэдэн долоо хоног, сарын дараа үүссэн улаан толбоны байрлал өөрчлөгдсөнийг анзаардаг.Газрын зураг хэл яагаад үүсдэг вэ? Хэлний гадаргуугийн хөгшин хучуур эсүүд өөрийгөө нөхөн төлжүүлж байгаатай холбоотой. Хэлний хамгийн гаднах гадаргуу нь ингэж шинэчлэгддэг. Заримдаа төлжих хэсгийн эсүүд эрт гуужиж байхгүй болсны улмаас уг хэсгээр улаан, хорсох загатнах зовиуртай толбо үүсдэг. Нөгөөгөөр хэлний зарим хэсгийн арьс нь төлжөөгүй удаан хугацаа өнгөрсний улмаас цагаан харагддаг. Улаан толбо нь нимгэн учраас халдварт (candida) өртөх нь хурдан бөгөөд хорсох эмзэглэх мэдрэмж төрнө. Халдвар дундаас амны мөөгөнцөр нь сарын хугацаанд халдварлах боломжтой.


Хэн өртөх боломжтой вэ?
Бүх насны хүмүүст тохиолдох бөгөөд хүүхэд наснаас эхлэн мэдэгддэг. Халдварт өвчин биш ч нэг гэр бүлийн хүмүүст илэрч болно.
Газрын зураг хэл нь юунаас болж хүндрэх вэ? Хэлэн дээрх улаан толбоны салст нь нимгэн бөгөөд хүчиллэг хоол хүнс, халуун ногоо, хэт амтлагчтай хоол идэх үед эмзэглэж өвдөж эхэлнэ. Та ямар төрлийн бүтээгдэхүүн идэхэд эмзэглэх, зовиурлахыг өөрөө анзаарч эхэлдэг учир хүндрэх нь харьцангуй бага байдаг.

Газрын зураг хэлийг яаж эмчлэх вэ?
Газрын зураг хэл нь нарийн мэргэжлийн эмчилгээгүй ч амны хөндий мөгөөнцөр болон бусад халдвараар оношлогдсон тохиолдолд эдгээрийн эмчилгээний явцад эмчлэгдэх, зовиур нь багасах боломжтой. Miconazole тосон түрхлэгийг эмзэглэл ихтэй үед хэрэглэж болно. Газрын зураг нь хавдар төст шинж чанаргүй бөгөөд хавдрын урьдал болохгүй, өөрийн идэх цочроох хоол хүнсийг хязгаарлахад зовиур нь багасдаг. Эх сурвалж: Oral Health Foundation (dentalhealth.org)Нийтлэлч: М.Ариунзул

Related Articles

Back to top button
error: Content is protected !!