Uncategorized

Ц.Мягмарсүрэн: Хөвсгөлд мах авдаг ченж нар байхгүй болсон. Бүх ченж “Бэлтэс мөрөн”-д мөнгөө хийгээд алдсан

Хөвсгөл аймгийн 2,500 гаруй иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар “Үндэсний мэдээллийн төвд” хохирогчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийв.Энэ үеэр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Ц.Мягмарсүрэнгээс нөхцөл байдлыг тодруулахад “Би 20 сая төгрөгөө “Бэлтэс мөрөн”-гийн дансанд хийгээд алдсан. Тухайн үед ойр дотнын бүх хүмүүс, хамар хашааны айлууд ч тэр компанийн дансанд мөнгө хийгээд буцаагаад авч байсан. Гэхдээ луйвар байх магадлалтай гэж бодоод анх мөнгө хийгээгүй, итгээгүй. Тэр үед ганц удаа л мөнгөө хийгээд авчих гэж хүмүүс хэлсэн. Ингээд малчны зээл авч, дээрээс нь ахынхаа ноолуурын мөнгийг нэмж, хамаатан саднаараа нийлж мөнгө хийсэн. Тухайн үед хүүхдийнхээ 100,000 төгрөгийг ч хураасан байснаа бүгдийг нь цуглуулаад “Бэлтэс мөрөн”-д хийсэн хүн ч олон бий. Зарим нь хашаа байшингаа зараад мөнгө хийсэн. Мөнгө нь өсөхөөр аймагт хашаа байшин авчихъя, банкнаас өндөр хүүтэй олдож байгаа юм чинь алтан боломж гээд л ам сайтай байсан. Ингэж хийгээд л байхгүй.өвсгөл аймгийн 3,000 гаруй иргэнийг хохироосон энэ гэмт хэргийн улмаас даралт нь ихсээд балайрсан, харваад амиа алдсан хүн ч бий. Орон байраа зарж, бүх хадгаламжаа “Бэлтэс мөрөн”-д тавиад орох гэр оронгүй болоод амиа хорлосон тохиолдол ч гарлаа. Хөвсгөл аймаг улаанаараа эргэчхээд байна. Мөнгөтэй хүн байхгүй, уул модоор хэсэх нь хэсээд өдөр хоногийг аргацааж байна. Өр зээлдээ баригдсан учраас боломжтой нь ажил олохоор хот руу бараадаж, зарим нь уул модоор хэсээд явж байна” гэлээ. Мөн тэрбээр “Би өнөөдөр өөрийнхөө хүч хөдөлмөр, эцэг эхийнхээ үлдээсэн мөнгөний төлөө явж байна. Нэг айлын 5-6-хан луйварчинд эцэг эхийнхээ үлдээсэн мөнгө, өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгийг өгмөөргүй байна шүү дээ. Энэ чинь нэг айлын асуудал биш. Хамаатан садан, үр удмаараа санхүүгийн хямралд ороод байна. Энэ бүгдийг төр засаг маань нэг тийш шийдэж өгөөсэй. Ядаж залилан мэхэлсэн этгээдүүдэд нь тооцох хариуцлагыг нь оногдуулаасай. Хөвсгөл аймаг 100,000 гаруй хүн амтай. Дээрх гэмт хэргээс болж ард түмэн үнэхээр хэцүү амьдарч байна. Би л гэхэд хүүхдээ сумын дотуур байранд үлдээгээд ажилдаа явж байна.Хоёрхон хулгана 20 шарын минь мөнгийг идчихлээ гэдэг шиг зургаахан хулгана бүтэн 3,000 гаруй хүний мөнгийг идчихлээ. Энэ бол байж боломгүй үйлдэл. Төр засаг биднийг харж үзээсэй. Одоо Хөвсгөлд мах авдаг ченж нар байхгүй болсон. Бүх ченж “Бэлтэс мөрөн”-д мөнгөө хийгээд алдсан. Тэд зарж байгаа бараанаасаа ашиг олохын тулд бүтээгдэхүүнийхээ үнийг хэд дахин нугалж, Хөвсгөлд барааны үнэ хаданд гарлаа. Хөдөө очиход мал авдаг ченж алга. Малын ханш унасан. Хөдөөгийнхөн чинь хариулж байгаа хэдэн малаасаа оюутны төлбөр мөнгөө хийдэг байснаа больсон. Нөгөө ченж нар нь малыг нь хямд авах гээд зүтгэнэ. Хямд зарах хэцүү, өгөхгүй байх хэцүү” гэсэн юм. “Бэлтэс мөрөн” үйл ажиллагаа явуулсан сүүлийн гурван сард иргэдээс дандаа бэлэн мөнгө авч байсан. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сар, гуравдугаар сард иргэдийн мөнгийг тусгай машинаар тоолоод усны том хөх саван дотор хийж байсныг харсан. Тэр их мөнгө хаачив. Дансанд нь байхгүй гэж цагдаагийн газраас мэдэгдэл өгөөд буй. Тухайн үед иргэд доод тал нь 10 сая төгрөг бэлэн өгч байсан. Нэг газар байгаа. Үүнд төр цагдаа бүгд хутгалдсан гэж хувьдаа бодож байгаа. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна гэдгийг тэрбээр ярилаа.
Гэрэл зургийг MPA.MN

Related Articles

Back to top button
error: Content is protected !!