Uncategorized

Декрет авсан аав Г.Амаржаргал: Эхнэрээ ажлыг нь хийлгэж, өөрөө гурав дахь хүүхдээ өсгөж үзэхээр шийдсэн

Улсын хэмжээнд 2021 оны долоодугаар сарын 1-нээс хойш 3200 гаруй эцэг хүүхэд асрах чөлөө авжээ. Түүний нэг бол Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн сургалтын арга зүйч Г.Амаржаргал юм.“Хүүхдээ асрах үедээ уйдахдаа үсэндээ буржгар хими хийлгэсэн юм. Тэр үстэйгээ одоог хүртэл явж байна даа” хэмээн аар саар хөгжилтэй зүйлс ярилцсаар бидний ярилцлага эхэлсэн юм.
ДХИС-ИАС ХҮҮХЭД АСРАХААР ЧӨЛӨӨ АВСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛСОН ЭЦЭГ-Таныг хүүхдээ асрахын тулд ажлаасаа чөлөө авсан талаар ярилцацгаая. Энэ шийдвэрийг хэрхэн гаргаж байв?-Би 2019 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй гэж тооцуулсан. Манайх ам бүл зургуулаа. Би 11, ес, гурван нас болон нэг ойтой дөрвөн хүүхэдтэй. Гурван настай хүүхдээ төрөх үед нь хүүхэд асрах чөлөөгөө авсан юм. Харин нөгөө гурван хүүхэд маань төрөх үед манай эхнэр хүүхэд асрах чөлөөгөө авч байлаа.
Гурав дахь хүүхэд маань төрөх дөхсөн үе байсан юм. Эхнэр бид хоёр энэ хүүхдээ хэн нь өсгөх талаар зөвлөлдөв. Бид дөрвөн ам бүлтэй байсан бол таван ам бүлтэй болохоор бэлдэж буй хэрэг. Бүл нэмж байгаа учраас өрхийн амьжиргаагаа хэрхэн шийдэх вэ гэдгийг ярилцаж эхэлсэн юм.

Ярилцсаны эцэст өндөр цалинтай нь ажлаа хийж, нөгөө нь хүүхдээ асрах шийдэлд хүрсэн. Энэ шийдвэрийг 2019 оны зургаадугаар сард гаргасан юм. Улмаар есдүгээр сард ажил эхлэх үеэр удирдлагууддаа хүүхэд асрах чөлөө авах талаараа хэлсэн. Хүүхэд маань аравдугаар сарын 21-нд хоёр сар хүрэхтэй зэрэгцэн ажлаасаа чөлөө авч байлаа.
Таныг ийм шийдвэр гаргах үед ажлын хамт олон нь хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Янз янзаар л хүлээж авсан даа. Дийлэнх нь дэмжих байр суурьтай байсан. Намайг хүүхэд асрах чөлөө авч буйг сонссон нэг хүн “Та чөлөөгөө авалгүй ажлаа хийсэн нь дээр. Хүүхэд асрах чөлөө танд бус эхнэрт тань л хуулийн дагуу үйлчлэх учраас та тэтгэмж авахгүй. Эсвэл төрөхийн хүндрэлийн улмаас эхнэр нь нас барсан бол нөхөр нь тэтгэмж авдаг” гэж хэлж байлаа.
Хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа орох үед ч ажлын хамт олон маань сайхан хүлээж авсан.-Тэгэхээр та ажлын газраасаа анхдагч нь байх нээ?-Дотоод хэргийн их сургуулийн анхны тохиолдол нь би юм.-Танаас хойш хүүхэд асрах чөлөөгөө авсан ажилтан байгаа юу?

-Хугацааг нь тодорхой санахгүй байгаа ч миний дараа нэг хүн хүүхэд асрах чөлөө авсан юм билээ. Одоог хүртэл чөлөөгөө эдлээд явж байгаа. Заримдаа тэр хамтрагчаа хүүхдээ салхилуулаад явж байгаа үед нь таардаг.
ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ААВУУД ТЭТГЭМЖ АВДАГ БОЛООД НЭГ ЖИЛ ӨНГӨРЧЭЭimg
-Таныг хүүхэд асрах чөлөө авах үед Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болох эцэгт ч мөн адил тэтгэмж олгоно гэх нэмэлт өөрчлөлт ороогүй байсан юм байна шүү дээ?-Тийм ээ. Чөлөөгөө авсан үедээ Хөдөлмөрийн тухай хуулийг судалж үзсэн. Гэтэл зөвхөн ээжүүдэд олгодог байсан юм билээ.SnowHill Consulty хуулийн фирмийн Б.Улсболд гэдэг хүн бол эхнэрийн маань ажлын хамтрагч. Тэр хүнд би өөрийн жишээгээ хэлсний дараа өөр олон аавуудын энэ мэт тохиолдлууд гарч ирсэн юм. Энэ хүн Үндсэн хуулийн цэцэд материал өгч, уг асуудлын араас нэлээдгүй хугацааг зарцуулж, ажилласан. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 01 дугаартай шийдвэрийн дагуу Гэр бүлийн харилцаанд орж буй эрэгтэй болон эмэгтэй тэгш эрхтэй гэх заалтыг зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.img
Ингэснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй гэх заалтыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс түдгэлзүүлсэн. Улмаар хүүхдээ асарч буй эх гэлтгүй эцэг ч тэтгэмж авахаар болсон юм.-Үндсэн хуулийн цэц анх удаа ийм шийдвэр гаргасан гэдэг юм билээ?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!