Uncategorized

Нам, засгаа атгачихлаа, одоо ТӨРД ҮҮРЛЭСЭН ШИМЭГЧДЭЭ цэвэрлэнэ үү, Л.Оюун-Эрдэнэ ээ

Намд зүтгэснийхээ төлөө албан тушаалаар шагнуулсан, эрх мэдэл хүртсэн шахааны “гарууд” төрд өт шиг үүрлэчихсэн. Бүр өмхийрчихсөн. Төрийн албанд үүрлэсэн ЖДҮХС-ийн зээл авагч томчуул, гэмт хэрэгтнүүд, авлигачидтай, юу ч хийхгүй байж байгууллагын тамга атгагч нөхдүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр явуулж чадах уу. Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг жаахан ч атугай итгэл найдварыг тэр төрүүлээд буй. Тодруулбал, тэрбээр ажлаа авуутаа Н.Багабандийг чөлөөлнө гэж дуугарсан. Мөн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг “ажлаа өг” гэж ил хэлсэн. Хална, солино гэж зоригтой дуугардаг ч нөгөөдүүл нь ажлаа өгөхгүй байсан нь учиртай. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ “намын дарга биш” учир “улстөрийн эрх мэдэл нь хүрэлцэхгүй” байсан үе бий. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн хамгаалалт дорх хүмүүс учир ах данзан нь өөрийн хүмүүсийн ажлыг нь амархан өгүүлчихгүй байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд авлигын эсрэг ажлын хэсэг гэх том бүтэц байгуулж, ондоо замаар хөдлөхөөс ч өөр аргагүй байгаа бололтой. Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх статустай. Хэдий тийм ч улстөрийн болоод захиргааны эрх мэдэл, хүч чадал нь байгаа тул нам болоод төр доторх цэвэрлэгээг хийж өөрийнхөө имиджийг бүрдүүлээд явах л хэрэгтэй. Нам, засгаа авчихсан байхад халаа сэлгээ явуулахад эрх мэдэл нь бүрэн хүрнэ гэсэн үг. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд толгойг нь илж болохгүй, төрөөс явуулах учиртай хэд хэдэн хүн байгааг сануулж байна. Тэд хэний хэн гэгддэг, ямар хүмүүс вэ гэдгийг товч өгүүлье. Эл жагсаалтад төрийн өмчит газрын хурган дарга нар хамгийн их хамааралтай.Энэхүү жагсаалтыг Ерөнхийлөгч асан Н.БАГАБАНДИ тэргүүлнэ. Монгол Улсыг хоёронтоо толгойлсон. Төрийн тэргүүний сэнтийгээс буунгуутаа Оюутолгойн ТУЗ-д сууж насаараа шахуу сул цалин авч, баяжсан. Харагдах байдлаасаа бол жирвийсэн сахалтай, жимбийсэн царайтай, титэм үг тэрлэдэг, сүрхий “дипломатч” эрхэм. Цаанаа бол Монголын хамаг л өнгөтэй өөдтэй “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг компаниуд дээр сандайлаад суучихсан ийм нэг хүн бий. Монголын баялгийн сан энэ хүний үед огтоос хөдлөөгүй. Үүний цаана үл гүйцэлдэж дуусах ахуйн асар их шунал л бий. Улстөрөөс уул уурхай руу гар сарвайсан шуналтай өвгөчүүл болон хувирдгийн тод жишээ болж яваа билээ, тэр. ГЕГ-ын дарга Б.АСРАЛТ: Сү.Батболдын хүн хэмээн элдэв хоёроороо дуудуулж олноо танигдсан. Энэ нь ч үнэн. Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан дүү нь. Эл албан тушаалд ямар ч шалгаруулалтгүйгээр томилогдож, хууль бус үйлдлүүдэд нэр холбогддог ч хариуцлага хүлээлгүй өдий хүрч ирсэн. Хил гаалийн асуудал дээр зөвхөн эрх ашигтай л ханддаг гэгддэг. Ялангуяа томоохон улс төрчидтэй холбоотой эрх ашиг, илтэд тэдний бизнесийг хамгаалах чиглэлээр ажилладаг нюанс зэрэг нь хөшигний ард, урд яригддаг. МХЕГ-ын дарга ГАНТУЛГА: МХЕГ-ын дарга Т.Гантулга ковидын түр хуулийг далимдуулж, сонгон шалгаруулалтгүйгээр энэ албанд томилогдсон нэгэн. Гацууртын Б.Чинбаттай нэг анги, цагтаа олон тендер, зээлийн асуудлыг зохицуулж, авлига гээчийг цэцэглүүлэхэд зүй ёсоор оролцсон гэгддэг. Төрийн тэргүүнээс эхлээд Т.Бадамжунайн итгэлийг яаж ийгээд олж чаддаг.МАН-ын хэлтсийн дарга Н.ЭНХБААТАР: “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан тэрбээр “Содмонгол”-оос 500 сая төгрөгийн хахууль авч байгаад сүр дуулиантайгаар АТГ-аас саатуулагдсан. Түүнд хариуцлага тооцох нь бүү хэл У.Хүрэлсүх давуулан шагнасан. МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Аавынд суух нь битгий хэл МАН-ын бодлого тодорхойлогч болон гарч ирсэн. “МИАТ” ТӨХК-ийн дотоод аудитор Д.ЦАГААНХҮҮ: МАН-ын үед ажил албан тушаалтай байж, үргэлж дэвшиж ирсэн хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь Д.Цагаанхүү. Оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан. Харин одоо мөн л намын тохироогоор “МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор ажиллаж буй, даргын суудлаас ховхордоггүй нэгэн. Авлига авсан оймсчдыг шууд удирдлагаар хангаж байсан дарга нь. Тэдний авлига авах замаар олгож байсан зөвшөөрлүүдэд эцсийн байдлаар гарын үсэг зурдаг эрх мэдэл бүхий этгээд байсан хэдий ч хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдсээр өдий хүрч ирсэн юм. ЗГХЭГ-ын дэд даргаар томилох тохироо хийгдсэн ч Л.Оюун-Эрдэнэ дэмжээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захиралд лоббидсон ч нааштай шийдэгдээгүй тул эцэстээ энэ албан тушаалд томилогдсон байдаг.ИНЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН: Хэн ч халдаж чадахгүй У.Хүрэлсүхийн хүмүүсийн нэг. ИНЕГ-т ирсэн цагаасаа хууль бус асуудалд нэр холбогдож ирсэн. Тодорхой хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлж байв. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. АМГТГ-ын Х.ХЭРЛЭН: “Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ салбартаа танигдсан тэрбээр АМХЭГ-т Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэлцсэн” нэгэн. МАН-ын засгийн үед албан тушаалаас буудаггүй түүний талаар сайн гэхээсээ саар мэдээлэл их. Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.БАДАМСҮРЭН: Саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн толгойд эрх баригчид жинхэнэ өөрийн гар хөлөө тавьсаар ирсэн. Х.Бадамсүрэнгийн гал хамгаалагч Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат нар. Түүнийг эл албан тушаалд үлдээхийн тулд хэд хэдэн нууц уулзалтыг У.Хүрэлсүхтэй хийж байсан. ТӨБЗГ-ын дарга Б.ЦЭНГЭЛ: У.Хүрэлсүхийн найз гэх тодотгол түүнийг хамгийн түрүүнд дагадаг. Дарханд нэр дэвших мөрөөдөлтэй явсан ч жийгдэж, төрийн өмчийн газар хурган даргын албан тушаалаар шагнуулсан.ШШГЕГ-ын дарга Г.ЗАГДЖАВ: Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч. МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн хэмээгддэг ч, эл албан тушаалд томилогдонгуутаа хурандаа цолоо сэргээлгэсэн. Албан тушаалын хувьд ч, алдар цолны хувьд ч МАН-ын үед өнгөтэй өөдтэй яваа хурган дарга нарын нэг. ТАЗ-ын дарга Б.БААТАРЗОРИГ: Төрийн ажлын хурдасгуурыг бий болгох ийм чухал газрууд дээр ажил явуулдаггүй, намын дарга нарын эрх ашгийн төлөө ажилладаг хүмүүс томилогдсоны нэг нь Б.Баатарзориг. Тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын тэргүүн, спикер гэхчлэн томчуудын удирдлагаар хөдөлдөг. Удирдаж буй байгууллагаа “амьгүй” болгосон “амьгүй” дарга. Төрийн албаны томилгоонууд түүний ахалж буй ТАЗ дээр биш МАН-ын генсек, сайд, гишүүдийн шахалтаар спикер, ЗГХЭГ, Засгийн газрын өрөөнд л явагддаг байх жишээтэй.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУГАН ДООРХ ЖДҮЧИД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тангараг өргөхдөө “Намын нэр хүндийг унагаж, авлигын хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүй. Амиа алдахаас айхгүй тэмцэнэ” хэмээн мэдэгдж байсан. Гэвч тэр муу хар түүхтэй гэсэн ойр дотны хүмүүсээ өөрөөсөө холдуулахгүй албан тушаадтай байлгаж дагуулсаар яваа. Энэ байдал нь түүнийг худалч нэртэйгээр өчнөөн муухай харагдуулж ирсэн билээ. Цэвэрлэгээ хийчихмээр хүн түүний ойр тойронд олон. Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй ЖДҮЧИН тодотголтой хэдэн нөхөд нь бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн институтад нөлөөлж чадахгүй учир яах ч аргагүй.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!