Uncategorized

Б.Туяа: Өвөл хүүхдээ хээр төрүүлчихээд тэмээнийхээ тохмонд боож хормойлоод гэр рүүгээ алхчихсан

Эмнэг хангал сургаж явсан эрмэг залуу наснаас нь эхэлсэн бид хоёрын яриа өвлийн идэр есийн хүйтэнд эзгүй хээр хүүхдээ төрүүлчихээд тэмээнийхээ тохмонд ороогоод тээр хол гэртээ алхаад ирсэн, Хүүхдээ тэврээд гэртээ шууд орчихоогүй ээ, дөчийн битонтой хоёр усаа буулгаж, тэмээгээ тушчихаад гэртээ орж билээ. Дөнгөж 24 хэн насандаа 5 дахь хүүхдээ төрүүлсэн түүх нь энэ. 12 хүүхэд төрүүлээд өнөөдөр 70 насан дээрээ надтай инээж хөхрөн хууч хөөрөх. Хоёулаа бүтэн өдөр элсэн дундуур тонгочиж явахад ганц ус амандаа балгасангүй. “Ядарч байна уу? гэхэд зүгээр сууж явж ямар юмандаа ядрах вэ дээ” гэж хариулна. Ийм л хатуу бэрхийг туулж өвгөд минь өнөөдрийн бидний жаргалтай ирээдүйг бүтээжээ. Өөр хүнээс сонсвол ч итгэхэд хэцүү ч өөрөө ярьж байгаа түүхийг яалтай билээ. Гэхдээ энэ бол тийм өнө эртний юм биш ээ. Ердөө л 45 хан жилийн өмнөх түүх шүү дээ. Цаана нь харагдаж байгаа үзэсгэлэнт говь бол өвгөдийн захиастай “Хөндөж болохгүй Хөндөс баян нуруу ” нуруу. Ийм онгон дагшин газраар хүнд даацын зам тавьж болохгүй ээ. Говь нутгаа аварч үлдэхийн төлөөх бид хоёрын аялал эмэгтэйчүүдийн яриа руу орчихлоо. Гэхдээ төгсгөлд нь хоёулаа сэдвээ барьж авлаа. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин баг 2022оны 4-р сарын сүүлч Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү  Сэтгүүлч Б.Отгон

Related Articles

Back to top button
error: Content is protected !!