Uncategorized

13 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ О: ЦАГДАА М ОХИНЫГ МИНЬ ХАРАНХУЙ ӨРӨӨНД ХОРЬЖ, БУУ ТУЛГАЖ ДАРАМТАЛЧИХААД ГЭРТЭЭ ОРООД УНТААД ӨГСӨН БАЙСАН

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ М-ИЙН ААВ Х: МИНИЙ ХҮРГЭН, ОХИН ХҮН ДАРАМТЛАХ ХҮМҮҮС БИШ. 13 НАСТАЙ ОХИНЫГ УНАДАГ ДУГУЙ ХУЛГАЙЛЖ БАЙСНЫГ ДАРВИЧУУД МЭДНЭ “Цагдаагийн албан хаагч М гэгч 13 настай охиныг минь 24 цаг гавлаж, унадаг дугуй хулгайлсан хэрэгт гүтгэж, буу тулгаж, хоолойг нь бо.ож, чихнийх нь ээмгийг хугартал алгадсан байна лээ. Охиныг минь хууль бусаар саатуулж, 24 цаг та.мласан цагдаагийн дэслэгч М-д маш их гомдолтой байна. Цагдаагийн эхнэр Ж над руу залгаж, элдэв бусаар хэлж байна лээ. “Унадаг дугуй гаргаж өг” удаа дараа дарамталж, сүрдүүлсэн” хэмээн ярих охины ээж О. “Миний хүргэн тийм зүйл хийх хүн биш. Миний охин О хүн рүү дайрч давшлах ч хүн биш. Би хүүхдээ тэр эмэгтэй рүү залгаж, сүрдүүлсэн гэдэгт итгэхгүй байна. Охинтойгоо өдөр уулзахад “Энэ балай унадаг дугуйнаас болж их юм болох нь ээ. Тэр эмэгтэй над руу дайрч, сүрдүүлсэн” гэж хэлсэн. Дугуй хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа 13 настай охин болон түүний дүү нарыг өмнө нь хул.гай хийж байсан гэдгийг дарвичууд тэр даяараа мэднэ. Тэр хүүхдүүдээс болгоомжтой байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ” гэж ярих цагдаагийн албан хаагч М-ийн аав Х. Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч Б.М нь бага насны хүүхэд зо.дож, 24 цаг гавлаж, та.мласан хэрэг гараад байгаа. Охины ээж Б.о нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсанаар энэ хэрэг ил болоод байгаа билээ. Тодруулбал, энэ сарын 14-нд цагдаагийн албан хаагч нь 13 настай охиныг унадаг дугуй хул.гайлсан хэрэгт сэжиглэж, саатуулах байранд саатуулсан аж. Ингэхдээ ёс бус хэллэг, хүч хэрэглэж, хүүхдийн эрхэнд халдсан ноцтой зөрчил гаргасан гэх. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс 13 настай охины ээж О, цагдаагийн албан хаагч М-ийн хадам аавтай холбогдож, мэдээллийг тодрууллаа.13 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ Б.О: ТАТАЖ УНАДАГ ХҮҮХДИЙН МИНЬ БИЕ МУУ БАЙСАН УЧРААС ТЭР ШӨНӨ ОХИНОО ЭРГЭЖ ОЧИЖ ЧАДААГҮЙ. ӨГЛӨӨ ОЧИХОД ЦАГДАА ГЭРТЭЭ УНТАЖ, МИНИЙ ОХИН ХАРАНХУЙ ӨРӨӨНД ГАНЦААРАА БАЙСАН -Охины тань биеийн байдал ямар байна вэ? -Цагаан машин харахаараа л айж сандраад, “Цагдаа Мөнхбаатар ирж байна уу” гээд нуугдаад, уйлаад байдаг болсон. Охин минь гавлуулж, цагдаагийн байранд хоносны дараа сэтгэл санааны маш хүнд байдалд байсан. Өчигдрөөс биеийн байдал нь арай дээртэж байна. Гэхдээ л хүүхэд учраас шокноосоо гарч чадахгүй байгаа бололтой. Шөнө байнга сэрж, уйлагнаж, “Би таны дугуйг аваагүй” гээд хашхирдаг болсон. Гурван хүүхдээ сахиад би ч шөнө унтаж чадахаа больсон. Би гурван бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх хүн. Нөхөр маань өнгөрсөн жил бурхан болсон юм. Ядуу дөрвөн хүнийг яаж ч дээрэлхэж, доромжилсон болох болно гэж бодсон бололтой. Намайг дээрэлхэж, доромжилж болно. Гэхдээ миний хүүхдүүдийн эрхийг зөрчиж, нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн цэцэг шиг охиныг минь ингэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Би ядуу ч гэсэн хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй өсгөж байгаа. Өчигдөр аймгаас хүүхдийн байгууллага, цагдаагаас ирээд шалгалт хийсэн. Охины минь зургийг авч, баталгаажуулаад явна лээ. Гар, чих хэсэг нь хавдчихсан, хоолой нь улаан эрээн болчихсон байгаа шүү дээ. Би гурван бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх хүн -Тэр өдөр яг хэдэн цагийн үед цагдаагийн байр руу аваад явсан юм бэ? -Цагдаа М нь орой 19:00 цагийн үед гурван хүүхдийг минь аваад, миний ажилладаг “Бумбат” зоогийн газарт очсон. Очоод, “Таны гурван хүүхэд унадаг дугуй хулгайлсан байна. Та гаргаж өг” гэж зандрангуй хэлсэн. Би хүүхдүүдээсээ асууж, сураглахад “Мэдэхгүй, бид хулгай хийгээгүй” гэж хэлсэн юм. Бид ажлын гадаа түр тар хийж байгаад манай гэнрт очиж, хашаа, гэр, амбаар савыг нэгжиж үзсэн. Тэгэхэд цагдаа М-ийн унадаг дугуй манай хашаанаас гараагүй. Тэгээд би ажилдаа яваад өгсөн юм. Тэр үед автобус дүүрэн хүн ирээд, аягаа угаах зайлшгүй шаардлагатай учраас ажил руугаа явсан. Ажлынхаа ойролцоо очоод, гэр рүүгээ очиход цагдаа явж байгаа харагдсан. Тэгээд орой тарах гээд байж байтал цагдаа залгаж, “Хүүхдээ ирж авахгүй юм уу” гэсэн. Тэгж л миний охиныг цагдаа аваад явсныг 23:00 цагийн үед мэдсэн юм. Сандраад, гүйгээд очиход миний охиныг харанхуй өрөөндөө оруулчихсан байсан. Би цагдаагийн өрөөнд цаг гаруйн хугацаанд сууж, байцаалт өгсөн. Тэгээд миний охиныг надад өгч явуулахгүй, “Маргааш өглөө ирээрэй” гээд байсан. Манай дунд хүү 10 настай, татаж унадаг өвчтэй юм. Гэрээс залгаад, “Хүүхэд чинь татаж унаад байна. Хурдан ир гэсэн” юм. Би нэгийг нь харж байгаад, нэгийг нь үхүүлэлтэй нь биш гээд охиноо цагдаагийн байранд орхиод явсан. Намайг цагдаагийн байрнаас гарахад 00:00 цаг өнгөрч байсан.-Өглөө охиноо хэдэн цаг болж байхад авсан бэ? -Хүү минь шөнөжин сандаргаж, айлгасаар өглөө арай гайгүй болсон. Тэгээд би 08:00 цаг болж байхад гэрээсээ гараад, 08:30 цаг болж байхад цагдаа М-ийн гэрийн хаалгыг тогшсон. Цагдаагийн байр, гэр хоёр нь нэг газарт байдаг юм. Баруун хаалгаар нь тойроод цагдаагийн байр нь, зүүн хаалга нь гэр нь байрладаг. Намайг очиход цагдаа М унтаж байсан. Хаалгыг нь нүдсээр байгаад онгойлуулж, “Охиноо авахаар ирлээ” гэхэд ууртай байгаа бололтой хувцсаа өмсөж, түлхүүрээ аваад, цагдаагийн байрны хаалгаа онгойлсон. Тэгээд охиныг минь хорьсон жижигхэн харанхуй өрөөнийхөө хаалгыг онгойлж, “Гараад ир” гэж хэлж байгаа сонсогдсон. Төд удалгүй “Доошоо тонгой, би гавыг чинь тайлах гээд байна, п.з.а. минь” гээд хараагаад байсан. Тэгж би охиноо гавтай хоносныг мэдсэн. Гэтэл одоо “Би охиныг чинь гавлаагүй, гэрчээ аваад ир” гээд байгаа. Миний охин энэ бүхнийг гэрчилнэ шүү дээ. -Та охиноо цагдаагийн байранд байгааг мэдэж байсан юм байна шүү дээ. Шөнө нь эргэж очих боломж байгаагүй юу? -Хүүгээ “Эгчийг чинь авахаар явлаа. Чи ү.хвэл ү.х” гээд хаялтай нь биш дээ. Сэхэх үү, үхэх үү гээд тийчилж, тарчилж байгаа нялх үрээ хаяад шөнө явах боломж байгаагүй. Өглөө хар хурдаараа л гүйгээд очсон. Төрийн цагдаа хүний нялх үртэй гэмт хэрэгтэн шиг харьцаад, гавлаж, тамлана гэж яахан санах билээ. Үнэндээ бол тэгэхгүй байх гэж итгэж байсан. Хэрэв хүү минь эрүүл байсан бол би цагдаагийн байрны гадаа хонох байсан. Тэгсэн бол миний жаахан охин харанхуй өрөөнд айж, “Хэзээ орж ирээд зодох бол” гэсэн айдастайгаар шөнөжин ээжийгээ дуудаж хонохгүй шүү дээ. 13 настай охин хүүхэд хулганын нүх шиг жижигхэн, харанхуй өрөөнд, ганцаараа яаж тарчилсан бол гэхээс гол гогдож, байж суух газраа олж ядаж байна. Хүүгээ “Эгчийг чинь авахаар явлаа. Чи ү.хвэл ү.х” гээд хаялтай нь биш дээ. Сэхэх үү, үхэх үү гээд тийчилж, тарчилж байгаа нялх үрээ хаяад шөнө явах боломж байгаагүй -Цагдаагийн албан хаагч охинтой гэж яаж хандсан гэнэ вэ. Цагдаагийн байранд яг юу болсон бэ? -Өрөөндөө оруулаад, чихнээс нь мушгисан гэсэн. Тэгээд хэлэх, хэлэхгүй элдэв бусаар харааж, “Хэргээ хүлээ, миний дугуй хаан байна” гэж да.рамталж, сүрдүүлсэн байгаа юм. Мөн хоолойг нь гараараа боомилж, чихний нь ээмгийг хугартал, хавдтал алгадсан байна лээ. Охиныг гадуур хувцастай нь гавлаж, хана мөргүүлж, өшиглөсөн гэсэн. Гавлуулсан хэсгээрээ гарна хавдаж, өвчилсөн байгаа. Мөн охины минь гэдэс рүү буу тулгаж, гарыг нь машины номерын төмрөөр тасалж хаяна гэж айлгасан байна лээ. Боддоо, 13 настай жаахан охин буу буу тулгаж, хоригдол шиг харанхуй нүхэнд хорьсон гээд. Үнэхээр санаанд багтахгүй байна.-Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандаж, хэргийг ил болгосноор танд дарамт ирж байна уу? -Цагдаагийн албан хаагчийн эхнэр Ж залгаж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байна лээ. Явдаг газраар нь явуулж, нөхрөө хамгаална гэсэн. Би ч бас явдаг газраар нь явна гэж бодож байгаа. Миний охины нэрийг цэвэрлэх хүртэл би тэмцэх болно. Намайг нүүрээ ил гаргаад ярилцлага өгсөн болохоор дарвичууд мэдчихсэн. Одоо хүний нүүр харах эрхгүй боллоо. Ээж нь тодорхой болчихоор миний охиныг ангийнхан нь танина шүү дээ.
-Охин сургуульдаа явж байгаа юу? -Цагдаагийн байрнаас авахад хичээлийнх нь цаг болчихсон байсан учраас явуулаагүй. Өөрөө ч сэтгэл санаа нь хүнд байгаа учраас явахгүй гээд байгаа. Ойрдоо явж чадахгүй байх. Би ийм хэрэг гарсны маргааш сумын Засаг дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтанд очиж, хэлсэн. Тэд хяналтандаа авч, шалгалт явууүлна гэж хэлсэн. -Танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу? -Би, миний гурван хүүхэд өнчин өрөөсөн байж болно. Гэхдээ хэзээ ч хулгай хийхгүй. Цагдаагийн бүртгэлээ шүүгээд үзэх хэрэгтэй. Нэг ч удаа хулгайн хэрэгт холбогдож байгаагүй. Тэгэхэд биднийг цагдаагийн албан хаагч өөрийнхөө унаж явсан дугуйг хулгайлсан хэмээн хилс хэрэгт гүтгэж, сум даяар шившиг болгож байна. Үүнд л маш их гомдолтой байна даа. ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ М-ИЙН ХАДАВ ААВ Х: ИРГЭН О-ИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХУЛГАЙЧ ГЭДГИЙГ ДАРВИЧУУД МЭДНЭ. МИНИЙ ХҮРГЭН, ОХИНЫГ ГҮТГЭЖ БАЙНА Харин бид цагдаагийн албан хаагч М-ийн утас руу залгаж, энэ талаар тодруулах гэсэн боловч түүний утсыг хадам аав Х нь авсан юм.-Дарви сумын цагдаа М-ийн утас мөн үү? -Биш байна. Би хадам аав Х гэх хүн нь байна. Ямар хэргээр, хаанаас холбогдож байгаагаа хэл. -Таны охин Ж нь цагдаа нөхөртэйгөө нийлж, насанд хүрээгүй хүүхдийг дарамталсан гэх мэдээлэлэ цацагдаад байна. Энэ талаар тодруулах гэсэн юм? -Миний охин, хүргэн тийм бусармаг зүйл хийх хүн биш. Би охиндоо хүнтэй эвтэй найртай, хань түшигтэй яваарай гэж байнга захьсаар ирсэн. Гэтэл энэ муухай зүйлдээ миний охины нэрийг хутгаж, гутаан доромжилж, гүтгэж байгаад харамсаж байна. Харин ч тэр хүүхдийн ээж нь миний охиныг дарамталж, зовоосон байна лээ. -Таны охин энэ талаар юу гэж хэлсэн бэ? -Би охинтойгоо, хүргэнтэйгээ байнга хамт байдаг. Охин минь надад “Энэ балай дугуйнаас болж, хүмүүст элдвэрээ хэлүүлж байна. 13 настай охины ээж О залгаад, дарамтлаад байна, яах вэ, аав аа” гэж хэлсэн. Би “Миний охин хүнтэй хүн ёсоор харьцаарай. Өөрөө зохицуул” гэж хэлсэн. Гэтэл эцэст нь хэрэг ийм боллоо. Ховд, Дарви даяараа л миний хүргэн, охиныг буруутгаж, харааж зүхэж байна шүү дээ. Хууль хяналтын байгууллага нь тогтоогоод гаргаад ирнэ шүү дээ. Гэтэл иргэд шүүгч, цагдаа болчихсон байна. Энэ зүйлийг өнөөдөр хамгийн ихээр ойлгож, мэдэрлээ. -Алга болсон унадаг дугуй нь танай эхнэрийнх юм уу? -Манай эхнэр хаяа унадаг байсан. Гэхдээ хүргэн М-ийн өөрийнх нь дугуй. Ажил амжуулахаар, эргүүлд явахдаа дугуйгаа унадаг юм. Манай гэрийнхэн ер нь дугуй унаж, ажлаа бүтээдэг.-Дугуйгаа хаанаас алдсан юм бэ? -Дарви суманд сарын өмнө тоглолт болсон юм. Тэр үеэр хүргэн маань ногоон том дугуйгаа Соёлын төвийн хашаанаас алдсан гэсэн. Нэг өдөр ирэхдээ “Дугуйгаа алдчихлаа, аав аа” гэсэн юм. Би “Дарвит ганцхан ногоон дугуй байдаг. Энэ сумаас хаашаа гарах вэ дээ. Айлын хашаа, хороогоор сайн хай, хүмүүсээс сурагла” гэж хэлсэн. Гэтэл одоо хүртэл олдоогүй байна. -Айлын нялх охиныг яагаад хулгайд сэжиглэсэн юм бол? -Манай Дарви суманд өмнө нь олон удаа дугуй алга болж байсан. Тэдний хүүхдүүдийг унадаг дугуй хулгайлдаг гэдгийг бүгдээрээ л мэднэ. Хөдөлгөөнтэй, байсан юмыг нааш, цааш болгодог гэдгийг Дарвид мэдэхгүй хүн байхгүй. Эх нь хүүхдүүдээрээ өмөөрөөд, байнга л хүмүүсийг загинаж явдаг шүү дээ. Хүмүүс “Ядруухан юм, өнчин өрөөсөн, эвий минь” гэсээр тэднийг хүн биш болгочихлоо. Хүмүүсийн хөөрхий дэндэхээрээ л хүнийг ийм болгодог юм байна даа. -Та хүүхдүүдийг хулгайч гэж хэллээ. Та баталж чадах уу? -Чадна, чадахгүй яадаг юм. Би байтугай бүгд л мэднэ шүү дээ. Манай дэлгүүрээр орж ирэхэд нь хүртэл би хүүхдүүдийг нь аргалаад гаргаж байсан. -Таны хүргэн эрх мэдлээ урвуулан ашиглаад, охин хүүхдийг гавлаж, тамласан байна шүү дээ. Энэ нь таныхаар зөв юм уу? -Энэ асуудлыг шүүх ёстой, шалгах газар нь тогтооно. Зөв, буруу гэдгийг би мэдэхгүй. Харин зүгээр байсан миний охины нэр хүндийг эл асуудалд холбож, гүтгэж байгаад гомдолтой байна.Эх  сурвалж:Ergelt.mn Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!