Uncategorized

Г.Ундармаа: Аавтайгаа. Сайхан хэцүү цаг мөч бүрийд аавыгаа санадаг…

Аавтайгаа Сайхан хэцүү цаг мөч бүрийд аавыгаа санадаг. Аав минь байсан бол баярлах байсан байхдаа,
Аав минь байсан бол хэлээд өгөх байсан байхдаа гэж Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, СТА, жүжигчин Г.Ундармааг чадварлаг уран бүтээлч, бас сайн үйлстэн гэдгийг бараг бүх хүн мэднэ. Тэрээр 1970-аад оны дунд үеийнхний төлөөлөл бөгөөд тэр жилийн есдүгээр сарын 16-ны өдөр хорвоод мэндэлжээ. Энэ гайхамшигтай өдрөө тохиолдуулан жүжигчин хатагтай өөрийн намтарыг товч бөгөөд ихэд сонирхолтойгоор тэрлэн, нүүр номын найзууддаа зориулжээ.Ингээд түүний 90-ийн тал орчим насны амьдралын товчооныг сонирхуулъя. “За миний хөөрхөн нүүр номын найзууд сайн байцгаана уу? Энэ хорвоод ирээд дөчин хэдэн жил амьдарчээ. Өглөө сэрээд ер нь юу хийснээ бодлоо. Алтайн Анагаах Ухааны Дунд сургуулийн багш Гончиг, Алтай чуулгын бүжигчин Туяа гээд тэр үеийнхээ сайхан хос, аз жаргалтай гэр бүлийн хайрын баталгаа болж ирсэн өдөр өнөөдөр билээ. Ээж минь өнөөдөр надаас ч илүү чийрэг, эрүүл, өөдрөг дэргэд минь байж сэтгэлийн сайхан бүхнийг өгч охиноо эрхлүүлээд байж байгаа. Аав минь холын хол миний хэзээ нэгэн цагт очих газар нойрсож байгаа.  Аз жаргалтай мөч, амжилттай хийсэн ажил бүрийнхээ ард аав минь байсан бол ямар их баярлах байсан бол гэж бодох өдөр олон байдаг. Хүнд хэцүү, доромжлол, өвчин зовлон гээл хэцүү үедээ аав минь сонссонгүй охиныхоо өмнөөс шаналж зовсонгүйдээ энэ нь дээр ч гэж өөрийгөө л хуурч тайвшруулах үе ч байдагдаа. Багаас минь эхлээд л сайхан аав ээж, ах дүү, 10 жилийн нэг ангийнхан, багш нар гээд үргэлж сайхан хүмүүс дэргэд минь байжээ. Сургууль маань улсын тэргүүний сургууль. Бүх сурагчид заавал гутлаа сольж, солих гутлынхаа улыг угааж шалгуулж сургуульдаа ордог. Анги маань 3,6,8 дугаар ангидаа Монгол хэл бичгийн Улсын олимпиадад 1,2,3 байр эзэлж байсан хүчтэй хамт олон байсан. Энэ амжилт бол бага ангийн багш Б.Батчулуун гээд чангахан дуутай, цэмцгэр, цайлган багштай маань шууд холбоотой. Дуу хөгжмийн багш Нэргүй багштайгаа их дотно. Багш маань урлаг руу хамгийн их чирж сургуулийн бүх л концерт тоглолтонд оруулдаг байсан. Одоо ч гэрэл цацруулсан мундаг эмэгтэй байдаг. Сургуулийн ПАУ Хургаа, Ганхуяг нар маань бас надад их итгэдэг сургуулийн Бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгож хамгийн их итгэл найдварыг өгч хамтарч ажилладаг ухаалаг тэр үеийн залуу сайхан багш нар минь .  Орос хэлний 2 Тунгалаг гээд сайхан бүсгүйчүүд үеийн найзууд шиг зовлон жаргалаа хуваалцдаг ёстой догь багш нар. Ангийн багш Янжин дотроо хайрлаж гаднаа илүү ихийг шаарддаг байсан мундаг багш гээл 10 жилийн олон сайхан дурсамжуудтай. За тэгээд л төгсөөд найруулагч, зохиолч, орчуулагч МУГЖ Л. Лхасүрэн багшийн удирдсан жүжигчний ангид орж хүндлэлтэй олон багш нар, цоглог өлссөн ч даарсан ч жаргасан ч хамтдаа нэг хүн шиг байж чаддаг ангийнхантайгаа мэргэжлийн жүжигчин болох гэж хамтдаа шамдаж төгссөн. Дараа нь Их сургуулийн ангийнхантайгаа Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрт хамтддаа 3 жил ажиллаж сонгодог инээдмийн олон жүжгийг Бэхбилэг дарга, Баярмагнай найруулагчийн удирдлаган дор Эрдэнэтчүүддээ толилуулсан.  Дараа нь хотод ирж MCS хэмээх бизнесийн маш өндөр соёлтой, хүчирхэг залуусаар багаа бүрдүүлсэн их айлын охин компани Анун ХХК-д тавилгын худалдагчаар орсон. Сайхан сэтгэлтэй Уранбилэг захиралтай гоё хамт олны дунд орж ёстой нэг сайхан хамт олны дунд их зүйлийг мэдэж сурч авсан. жиллаж байх үедээ Хошин урлагийн театрт шалгуулж тэнцээд 3 жил МУГЖ Батзаяа, Туяа, Жагдаг , Лхагвасүрэн хошин урлагийн гээд л акулуудтай ажиллаж, “Шинэ үе” хэмээх цоо шинэ нэртэй хамтлагт орж 13 жил “Анун” ХХК-даа ажиллаж 2 ажил хамт хийж эхэлсэн.  Азаар нэг нь өдөр, нэг нь орой ажилладаг. Амбий ах, Хүрлээ ах, Бооео, Аси, Чимгээ эгч нартайгаа шинэ шинэ тоглолтуудын ард амжилттай гарсан. Анун ХХК-д ажиллах үедээ хамт ажилладаг MCS ХХК-ийн спортын наадмуудад Ануныхаа нэрийг дажгүй аваад гарчихдаг Батжаргал гэдэг тамирчин залуутай хуримаа хийж өнөөдрийг хүртэл хайрлаж, эрхэлж хөөрхөн охин Бэрцэцэгтэйгээ хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа. Тэгээд л хаанаас ч бие биенийгээ олсон юм бол гэхээр гайхалтай найзууд минь. Ёстой хаана ч ямар ч ажилтай байсан зовлонгоо яриад дээрэлхээд дуудчихдаг хөөрхөн найзууд байнаа байна. Бас төрсөн эгч шиг минь үргэлж анхаарал тавьдаг өөрсдөөрөө надад үлгэр дуурайлал болсон эгч нар минь гээл. Ингээд цааш та нар бараг мэднэ дээ тэ. Ufilm тайз дэлгэцийн УБНэгдэл байгуулаад менежер Хулантайгаа бас чадварлаг, зүтгэлтэй залуустайгаа “Тютю”, ” Single ladies” 1,2,3 , “Амьдралоги” “Ангарагаас ирсэн эмэгтэй” гээл уран бүтээлүүд дээр ажилласаар өнөөдрийн энэ өдрийг хүргэлээ дээ. Зүгээр л өглөө дурсан бодсон дурсамжаа буулгачихлаа. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээсэн юм бэ.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!