Uncategorized

Ч.Ганхуяг: Уг нь бол Миний аав болсон гоё баярын өдөр. Харамсалтай нь тийм биш

Дашка маань 22 хүрлээ. Уг нь бол миний аав болсон гоё баярын өдөр. Харамсалтай нь тийм биш. Ээжтэй нь бид хоёр тийш болсондоо ч биш – хүү маань энэ амьдралын гэрэл гэгээ, гашуун, амттаныг огт авч чадаагүйд, бид байдлыг өөрчлөх хүчгүй явж ирсэндээ гасалмаар болдог өдөр учраас… Яах байсан бол, ямар залуу болоод, юу хийж гийгүүлж байхсан бол гэхээс бүхнийг өшигчиж, галзуурч, эвдэлмээр байдаг учраас… Яах вэ, би, бид бүгд л хувь тавилантайгаа эвлэрчихсэн.Одоо тайвширсан. Дашка маань амьдаараа мартагдсан. Бид мартагнасан. Тэгэхийг ч хичээсэн. Гэтэл 19-тэй дүү нь өнөөдөр доорхыг бичсэнийг үзээд миний зүрх шимшрээд зогсов: Миний ах авах ёстой байсан амьдралаа авч чадаагүй ч түүний дотор ухамсар байгааг би мэднэ. Түүний амьдрах байсан амьдралаар би амьдарч байгаа нь ямар их аз завшаан бэ? Би гайхамшигтай аав, ээж, ах дүү нартай. Гагцхүү ах маань энэ онцгой өдрөө ганц ч болов хором эрүүл болж чаддаг болоосой л гэж хүсч байна. Том ахаа, би тандаа хайртай шүү. Төрсөн өдрийн баярыг бүх дүү нараас чинь хүргэе гэжээ. Төрсөн өдрийн баярын мэндээ, миний хүү! Дараа дахиад амьдрал байдаг бол бүхнийг дээрээс зохицуулах байхаа. Аав нь тэгж итгэхийг хүсч байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!