Uncategorized
Төв шуудангийн уулзварыг зурагт үзүүлснээр давхар замтай болговол тус уулзварын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэнэ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар оруулж байсан постоо эргэн сөхөе. Санал 2 Уулзваруудыг давхар замтай болгох Тооцоо судалгаанд үндэслэсэн дэд бүтцийг богино хугацаанд хийх боломжтой бөгөөд нийслэлийн ачаалал өндөртэй уулзваруудыг давхар гүүрэн замтай болгож хоёр түвшинд буюу хоёр зэрэг огтлолцдог болгох боломжтой.Жишээлбэл: Тус уулзварын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэнэ. Ойр орчмын уулзваруудын ачаалал 20-40 хувь буурна. Зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх хөдөлгөөний эрчим 20-30 хувь нэмэгдэнэ. Түгжрэлд зарцуулж байгаа алдагдлаас ч энэ зардлыг богино хугацаанд нөхөж олох боломжтой.Учир нь нийслэлчүүд бид жил бүр түгжрэлээс болж 1.5 их наяд төгрөгийн бодит зардал болон боломжит орлогыг алдаж байна.