Uncategorized

БУУ.ДУУЛЖ НА.С БА.РСАН СУРАГЧ О-ИЙН ЭЭЖ: Охиныг минь ууланд аваачаад, хү.чиндэж, тархинд нь буу.дчихсан гэдгийг сонсоод гол зурж, ухаан балартсан

ТЭР ЗАЛУУ ОХИНЫГ МИНЬ ДА.РАМТАЛЖ, “НАДТАЙ ҮЕРХЭХГҮЙ БОЛ ӨӨРИЙГӨӨ БУУ.ДЛАА” ГЭЖ ӨМНӨ НЬ СҮРДҮҮЛЖ БАЙСАН БАЙНА ЛЭЭ- Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч О бусдад буудуулж, ам.иа а.лдсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар талийгаачийн ээжтэй ярилцлаа.-Охиных нь биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна лээ. Мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ?-Балмад танхай этгээдийн гарт жаахан охиноо а.лдчихаад яах учраа олохгүй тэмтчиж явна. Байрных нь гадаа очихоор тосоод гүйгээд ирэх юм шиг санагдсаар хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Өөрөөсөө ч хайрлан байж өсгөсөн хоёр ижилхэн охины нэг нь алга болчихоод нөхөр бид хоёр эрүүл, галзуугийн хооронд л явна даа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч биднийг бүр ч хэцүү байдалд орууллаа. Охиныг минь ууланд аваачаад, хү.чиндээд, дараа нь бу.удчихсан байна шүү дээ. Энийг бодохоор л зүрх зүсээд, гол харлаж, ухаан а.лдаад уначих гээд байх юм. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охины биеэс нөгөө залуугийн бэлгийн эс илэрсэн. Толгойноос бусад бие нь зүгээр, ойрхоноос буу.дуулсан байна гэдэг дүгнэлт гарсан. Мөн бу.ун дээрээс нөгөө залуугийн хурууны хээ илэрсэн гэнэ лээ. Миний охин буунд хүрээгүй гэдэг нь дүгнэлтээр тодорхой болсон. Хэргийг прокурорт шилжүүлж, хохирогчоор нөхөр маань оролцоод явж байна. Өмгөөлөгч авсан. Бидний гол хүсэж байгаа зүйл охиныхоо нэр төрийг сэргээх. Миний охин эр дагаж гүйгээгүй, хайр дурлалдаа шат.аж ам.иа хорлоогүй гэдгийг л үнэн зөвөөр нь тогтоолгох гэсэн юм. Нэгэнт л байхгүй болчихсон үр минь босоод ирэх биш дээ. Нэр төрийг нь сэргээгээд, дахиж ийм хэрэг гарахгүй байх тал дээр анхаарах ёстой хүмүүс хатуу анхаараасай л гэж хүсэж сууна. Гэхдээ бидний хүслээр ч болохгүй бололтой. Өмгөөлөгч маань биднийг дуугүй, чимээгүй байж бай гээд байдаг. Гэтэл хэрэг бидний талд шийдэгдэж өгөхгүй л юм. Аав нь прокурорт өргөдлөө бичиж өгөх гэсэн боловч очиж чадаагүй. Өмгөөлөгч бидний өмнөөс бичээд, гарын үсэг зураад өгчихсөн гэсэн. Чухам юу гэж бичсэн, бидний юу хүсэж байгааг чин үнэнээр бичсэн эсэхийг ч мэдэхгүй байна.Миний охин эр дагаж гүйгээгүй, хайр дурлалдаа ша.таж ам.иа хо.рлоогүй гэдгийг л үнэн зөвөөр нь тогтоолгох гэсэн юм.Хэргийн газраас юу юу хурааж авсан байдаг юм бэ. Талийгаач залуугийн утаснаас сэжигтэй юм илэрсэн үү?-Охины минь утас ангийн багшид нь байсан учраас ямар ч сэжигтэй юм илрээгүй. Нөгөө залуугаас нь “Мэдсэн бол хоёр буу авчирдаг байж л дээ” гэж хамгийн сүүлд чат ирсэн байсан. Охин тэр чатыг нь уншаагүй, хариу бичээгүй байсан. Хэргийн газраас хоёр утас олдсон гэсэн. Нөгөө залуугийн өөрийнх нь барьдаг утасны түгжээг тайлж чадахгүй байгаа гэнэ лээ. Харин нэг утас нь талийгаач залуу манай охинд авч өгсөн утас байж магад гэсэн. Гэхдээ бид нүдээр хараагүй учраас мэдэхгүй шүү дээ. Тэр утсан дээр нь ам.иа хо.рлохыг завдаж, оготнын хор судалсан гэж мэдүүлгийн дор бичсэн байна гэсэн. Бүх л албан байгууллагын хүмүүс манай охин руу бурууг чихэж, албан тушаалтайгаа үлдэхийг завдаж, улайрч байна. Багш нар нь бүгд буруу, худал мэдүүлэг өгсөн байна лээ. -Та охиныгоо аваарын шатны хаалгаар гарч байгаа камерын бичлэгийг нь харсан уу. Бичлэг устгасан гэж яригдаад байсан шүү дээ? -Тийм ээ, харсан. Охин минь ангийнхаа найзтай цуг хаалгаар гарч явна лээ. Эгчтэйгээ хамт амьдардаг байсан хүү минь хэлэхдээ “Аниа маань цонхны хажууд уйлаад байсан. Ангийнх нь найз “Дэвтрээ орж ирж ав. Ангийн хүүхдүүд дэвтэр авчирч өглөө. Манай ангийн охид гадаа дуудаад байна. Гарч уулзаад ирье” гээд дуудсаар байгаад аваад явсан. Тэр эгчийн тасаг руу яваад аниа эргэж ирээгүй” гэж хэлсэн. Ядаж тэр залуутай явахаа мэдсэн бол толгойдоо малгайгаа, биедээ гадуур хувцсаа өмсөөд явах ёстой байсан баймаар. Гэтэл нүцгэн шахуу л гараад гүйсэн байна лээ. Тэгэхээр ангийнхан нь охид ирсэн гэж итгэсэн байх.Охинтой минь зөрөөд заал хариуцагч Б гэх залуу дотуур байр руу нөгөө охинтой цуг орж ирж байгаа бичлэг байсан.Бид тэр бичлэгийг хамтдаа үзсэн. Гэтэл гурав хоногийн дараа устгасан байна лээ. Тухайн өдөр жижүүрт гарч байсан Н, дотуур байранд хонохоор орсон заал хариуцагч Б нар нэг үеийнх. Тэд миний охиныг гарсныг, гадаа хүн хүлээж байгааг харсан л байж таараа.Тэр эгчийн тасаг руу яваад аниа эргэж ирээгүй” гэж хэлсэн. -Сургуулийн удирдлага болон ангийн, байрны багш нь та хоёртой ирж уулзсан уу. Юу гэж байна вэ? -Ажил явдлын үеэр сургуулийн захирал ирээд явсан байна лээ. Бид хоёр аймагт ном уншуулж явсан юм. Ангийн багш нь ирж уулзаагүй. Байрны багш, ангийн багшийг нь уучлалт гуйгаад хүрээд ирэх болов уу гэж харсан. Тийм сэтгэл тэднээс гарахгүй юм билээ. Талийгаач залуу охиныг тань удаа дараа дарамталж, сүрдүүж байсан тухай та хэлж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?-Охиныг алга болоод эрлийн ажиллагаа үргэлжилж байхад байрны багш нь “Би есдүгээр сард нэг удаа өршөөчихсөн юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Юуг өршөөсөн гэж вэ” гэж асуухад “Есдүгээр сард 22 дугаар байр руу танай охиныг чирээд шахуу орж байхыг харсан. Охин чинь “Намайг уулзъя” гээд гуйгаад байдаг. Би уулзахыг хүсдэггүй. Манай аав, ээж хоёр мэдэхгүй. Битгий хэлээрэй” гээд уйлаад байхаар нь та хоёрт хэлээгүй” гэж хэлсэн. Хэрэв тухайн үед нь хэлчихсэн бол бид хоёр арга хэмжээ авчих байсан. Байрны багшийн нөхөртэй нөгөө залуу ах, дүү учраас нуун да.рагдуулж, ийм хэрэг гарлаа гэж харж байна. Мөн охиныг минь есдүгээр сард да.рамталж, сүрдүүлж байсан юм билээ. Нөгөө залуу уулан дээр өөртөө буу тулгаж, “Надтай үерхэхгүй бол өөрийгөө буу.длаа” гэсэн байгаа юм. Ангийнх нь охин “Манай ах ам.иа хо.рлох гээд байна. Өөрийгөө буу.дах гээд уулан дээр байна. Хоёулаа очиж уулзаад ирье” гэсэн гэж ангийнх нь хүүхэд ярьсан. Тэгээд очиход нь “Чи намайг тоохгүй байна. Ү.хэхээсээ өмнө ганц удаа харъя” гэж бодсон” гэсэн юм шиг байна лээ. Охин минь энэ тухай эгч рүүгээ чатаар бичиж байсан юм билээ. “Энэ залуу байнга гуйгаад байна. Зөвшөөрөхгүй бол өөрийгөө буу.даж а.лна” гээд байна” гэж бичиж байсан байдаг. Охид энэ тухайгаа бид хоёрт хэлж байгаагүй. Бид тийм зүйл болж байгааг ч мэдээгүй.Залуугийн ээж нь манай нөхөртэй таараад “Чамаас л боллоо. Зун танайд очиход нь чи гэрээсээ хөөсөн” гэсэн гэж хэлсэн байна лээ. Манай гэрт тэр залуу ирж байгаагүй. Жил гаруйн хугацаанд үерхэж байсан гэж талийгаач Б-ийн ээж ярьж байна лээ. Үерхэх нь битгий хэл манай гэрт ч ирж байгаагүй.Сургуулийн удирдлага болон холбогдох албан тушаалтан ямар нэг хариуцлага үүрсэн үү? гүй. Сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд, бага ангийн багш болгосон байна лээ. Угаасаа хоёр ажил зэрэг хийж байсан юм болов уу даа. Эрлийн явцад талийгаач залууг буутай явсныг мэдэж байсан уу. Яагаад зугтаж яваа гэдэг мэдээлэл өгөөд байсан юм бол оо? -Би очоод утсыг нь шалгахад л буу шийдэмтэй мессэж ирсэн байсан. Гэтэл сургуулийн захирал, багш нар нь бууг бэлгэвч, пи.во гэж нэрлээд байсан. Ах, дүү нар нь талийгаач залууг буутай явж байгааг мэдсэн л байх. Эрлийн үед ээжтэй нь таараад, “Миний охин яасан бэ” гэхэд “Манай хүүхэд ч яах вэ. Хүний хүүхдийг олоод өгөх юм сан” гээд байсан. Тэгэхээр буутай явсан, ам:иа хо:рлоно гэдгийг нь мэдэж байсан байх гэж би харддаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!