Uncategorized

Ц.Оюунгэрэл: Ц.Элбэгдоржийн жиргээнд хариу тайлбар өгөхгүй

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны 12-р сарын 21-ний өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Дээд шүүх гэмт хэргийн бирж мөн үү” сэдэвт лайв хийсэн. Уг шууд дамжуулалтаар Улсын Дээд Шүүхийн 23 гишүүний 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Тэдний 17-г нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед томилж байсан гэх утга бүхий зүйл ярихад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа хариу тайлбар хүргэсэн.Тэрээр “1996 онд өөрийг нь “Хүн амины гэмт хэрэгт холбож, хо.рьж цагдлаа, хөөрхий зовж зүдэрч байна”. Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд би Оюунгэрэлийг туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, хэдийд, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг юм” гэжээ. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Ц.Оюунгэрэлээс тодруулахад: “Яг энэ асуудалтай холбоотойгоор одоо мэдээлэл өгөх боломжгүй. Цаг үе нь биш байна” гэсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!