Uncategorized

Д.ГАНБАТ: КИРИЛЛЭЭСЭЭ ТАТГАЛЗААД, ЛАТИН ҮСГЭЭР БИЧДЭГ БОЛЪЁ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.УИХ-ын гишүүн Д.Ганбат “Манай иргэд багшийг дээдэлдэг. Намайг бага байхад академик хөтөлбөрөөр хичээл ордог байсан. Сүүлийн үед хоцрогдсон. Кембрижийн сургалтыг үнэтэй гээд больсон. Боловсрол үнэтэй л байх ёстой. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасаж болохгүй.Өнөөдөр Монгол хүүхдүүд шиг ачаалалтай хүүхдүүд байхгүй. Уйгаржин бичиг сурна, кирилл бичиг сурна. Цаашлаад Англи хэл сурна. Англи хэлийг хоёрдогч хэл болгоно гэж ярьсан хэвээрээ юу. Бүх мэдээлэл англи хэл дээр байгаа цагт нэг мөр кириллээсээ татгалзаад, латин үсгээр бичдэг болсон нь зөв. Жилийн өмнө боловсрол сайжирлаа гэсэн дүгнэлт гаргаж байсан нь одоо харагдаж байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!