Uncategorized

Б.Хүсэлтүвшин: Тахианы цээж мах, нарийн ногоо идүүлдэг фитнессийн багш нар хүний эрүүл мэндийг “а.лж” байна

Хүнд гэмтэл авсныхаа дараагаар бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан тамирчин Балтавын Хүсэлтүвшинг спорт сонирхогчид анддаггүй билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одон гардаж, энгэрээ мялаалгаад удаагүй байгаа юм. Иймд түүнтэй ажил, амьдрал болоод спортын зарим нэг шүүмж өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна. Юун түрүүнд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Олон жил спортоор хичээллэсэн танд спортын медалиас тэс ондоо одон медаль зүүх мэдрэмж ямар байв? -Баярлалаа. Хийсэн зүйлээ үнэлүүлэх сайхан байлаа. “Алтан гадас” одонг зүүлгэх мөчид “Би зөв зүйл хийж байгаа юм байна” гэж бодогдсон. Их л сайхан мэдрэмж төрсөн. Баярласан сэтгэгдэл одоо ч хөрөөгүй байна.Одонгийн угаалгаа хийчихсэн үү, хэрхэн тэмдэглэсэн бэ? -Одонгийн найр гээд олноороо ууж, идэхийг урьтсангүй. Маш олон хүнд сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Нуруу нь өвддөг л бол хол газраас ч гэсэн хамаагүй зориод ирээрэй. Мэргэшсэн эмчтэй хамтран гурван цагийн маш өгөөжтэй сургалт хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ шагналыг би олны хүчээр авсан болохоос зөвхөн өөрийн хүчээр аваагүй шүү дээ. Гэхдээ бага зэрэг төлбөртэй байх болов уу, үнэгүй юм үнэгүй л байдаг гэдэг шиг хүмүүсийн хандлага түүнд таарсан байх вий гэж бодож байгаа. Тиймээс тав, арван мянган төгрөгийн тасалбартай байлгаж магадгүй. Үүгээр орлого олбол сайн үйлийн аянд зориулна. Энэ талаарх мэдээллийг өөрийн Khuseltuvshin -н хуудсаараа мэдээлэл тавих болно. -“Алтан гадас” одон авахад нь “Хүсэлтүвшин Чинсэтгэл” ТББ-ынх нь үйл ажиллагааг үнэлж буй хэмээн зарласан. Улс орноо онц нөхцөлд гаргасан үйлсийг нь үнэлсэн байх. Байгууллагаа танилцуулбал?-Найман жилийн өмнө өөрийнхөө болон хүүгийнхээ нэрийг оруулсан төрийн бус байгууллагатай болъё гэж бодсон.  Тиймээс “Хүсэлтүвшин Чинсэтгэл” гэдэг нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Хийж байгаа ажлаа “Буцааж нэхэхгүй тус” гэж нэрлэн бусдад тусалсан бол хариу нэхэлгүй ажиллахыг зорин ажилладаг.БИ КАРМАД ИТГЭДЭГ -Ковидын үед бага хэмжээний хандив өргөсөн хүн бүхэнд 300 мянган төгрөгийн үнэтэй фитнесс уураг бэлэглэж байсан явдлаар таныг хүмүүс бүр илүү мэднэ байх. -Тийм ээ. Тэр үед хандив тусламжийн ажил их хийсэн. Ингэхдээ хамгийн багадаа 300 төгрөгийн хандив шилжүүлсэн ч бай. Бүх хүнд 50-с 300 мянган төгрөгийн уураг витамин үе мөчний бэлдмэлүүд хариуд нь өгч байсан. Иргэдээс цугларсан хандивын мөнгөөр амны хаалт авч, 15 мянган айлд тарааж өгсөн. 300, 500 гэлгүй цуглуулсаар байгаад л энэ ажлын ард гарсандаа баяртай байдаг. Түүний өмнө нуруу, нугасны гэмтэлтэй зарим иргэдэд хагалгааны мөнгийг нь хандивлах зэргээр чадах ядахаараа тусалсан. Энэ талаарх зураг мэдээллийг цахимд нэг их тавьдаггүй. Учир нь өөр өвчин зовлонтой олон хүн холбогдож туслахыг гуйдаг. Тэр болгонд туслах юм сан гэсэн сэтгэл байдаг ч чадал хүрэхгүй тохиол байдаг.Спортоор 21 жил тасралтгүй хичээллэж байгаа хүн ер нь яагаад ТББ байгуулах болсон юм бэ?-Би карма гэдэг зүйлд итгэдэг. Үйлийн үр гэж байдаг юм. Хүний хийсэн сайн, муу үйлийн үр хэзээ ч хаалга андуурч  тогшдоггүй. Би сайн үйл хийсэн бол түүний минь үр надад болон миний үр хүүхдэд ирнэ. Миний хийдэг ажлыг дэмжиж хандив их, бага хэмжээгээр өгсөн хүмүүст ч адилхан сайн үйлийнх нь хариу үр очих л болно. Төрийн бус байгууллагынхаа хажуугаар бэлтгэлээ хийнэ, бусдад багшилна. Дээрээс нь өмгөөлөгчөөр ажилладаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг вэ? -Би цагаа маш сайн зохион байгуулж, нарийн төлөвлөж ажилахыг. Ангийнхаа хоёр найзтай хамтраад “Нинж Нирун” нэртэй хуулийн ферм байгуулсан бараг л ажиллаж амжихгүй байгаа. Цаашдаа ч мэргэжлээсээ бүр хөндийрч энэ жилээс анагаах ухааны чиглэлээр сурах гэж төлөвлөж, yуруу, нугасны гэмтлээр мэргэшихээр төлөвлөсөн байгаа. Одоогоор фитнесс болон бусад спортоор хичээллэх боломжоор бүрэн хангасан, аппликейшн гаргах ажилд түлхүү анхаарч байна. Бэртэлтэй хүмүүстэй голчлон тулж ажилладаг шигээ цахим платформаар ч эрүүл зөв хооллох, өндөр болох, дасгал хөдөлгөөний бэлтгэлийн техник, системийг цогцлоосон вэб сайт аппликейшн гаргах ажил эхлүүлсэн. Гол төлөв миний менторлодог бэлтгэлийн заавар байхаас гадна бидэнтэй холбогдож жич зөвлөгөөгөө авч болно.БЭРТЛИЙН ДАРАА Ч АМЖИЛТ ГАРГАЖ БОЛДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮССЭН -Та хүнд гэмтэл авсан ч бэлтгэлээ зогсоогоогүй. Яагаад?-Уг нь больчихъё гэж бодсон ч чадахгүй юм билээ. Яг над шиг гэмтэл аваад шантарч байгаа хүмүүст боломж байдгийг харуулахыг хүссэн. Өвдлөө гээд  унжийх юм бол сул дорой болно. Хүсэл мөрөөдөл дуусах үед амьдрал зогсдог гэдэг тиймээс гэмтэлтэй хүн ч спортод амжилт гаргаж болдгийг харуулсаар байх болно. -Цаашдынх нь зорилго юу байгаа вэ? -Энэ жил бодибилдингийн хоёр тэмцээнд орж “баавгай” агнах зорилготой байна. Бид маш том амжилтаа баавгай агнах гэж хэлдэг. -Та мэргэжлийн бодибилдинг руу орох бодолтой байдаг уу? -Мэргэжлийн бодибилдинг допингийг чөлөөтэй хэрэглэхийг зөвшөөрдөг. Миний сонирхол бишээс гадна бусад тамирчид шиг хүссэнээрээ нуруундаа хүнд жинг аваад сууж, ачаалал авч чаддаггүй учраас эрүүл мэнд, сайн техник, зөв хооллолт руу чиглэсэн тиймдээч сонирхогчийн бодибилдингдээ байх нь зөв гэж боддог.БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ, ШИНЖИЛГЭЭГЭЭР ХЯНАХ ХЭРЭГТЭЙ -Өөрийн хуудсаар нь дамжуулан олон хүмүүс зөвлөгөө өгөхийн танаас хүсдэг юм билээ. Тэдэнд нэгдсэн нэг зөвлөмжийг өгч, бэлтгэлийн жороосоо хуваалцахгүй юу? -Энэ жил их онцлог жил байна. Он дөнгөж гарах үед фитнесс клубүүд хүн цөөтэй байдаг. Харин энэ жил маш их дасгал хөдөлгөөнд дурласан хүмүүсээр дүүрчээ. Гоё сайхан харагдах, эрүүл амьдралын хэв маягтай болохоор иргэд анхаарч байгаа нь илт мэдэгдэж байна. Жингийн дутагдалтай хүмүүс аль болох өглөө бэлтгэл хийхээс татгалзаж, өдөр эсвэл үдээс хойш хийж байгаарай. Ингэхдээ бэлтгэлийн цагийг нэгээс илүү байлгах хэрэггүй. Аль болох хоолондоо цагаан будаа, төмс, халуун ногоо зэрэг сэрүүн чанартай хүнснээс татгалзаж бүрэн нойртой байхыг хичээх хэрэгтэй. Нэгээс бага цагаар бэлтгэх хийх учир бэлтгэлээ 10-12 тооны давтамжтайгаар 3-4 оролт хийвэл булчин чинь хурдан масс авна. Цагаан будаа идэхгүйгээр гурвалжин будаа, хөц будаа, овьёос, шар будаа зэрэг калор өндөртэйгөөс гадна сэрүүн чанаргүй учраас дархлааг маш сайн нэмэгдүүлнэ. Ингэснээр макро, микро шим тэжээл нь биед илүү тогтох юм.Харин жингийн илүүдэлтэй хүний тухайд? -Жингийн илүүдэлтэй хүмүүс жин хасахдаа их хэмжээний хөлс алддаг. Тиймээс витамин, эрдэс минерал дээрээ ажиллаж эхлээрэй. Хөлсөөр шим тэжээлээ их гаргаад алдагдаад ирэхээр буцаад маш хурдан таргалдаг. Өдөрт олон хоол идэлгүй ганц хоёр удаа маш сайн шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Олон жаахан жаахан хоол идвэл жин хасагдахгүй энэ нь даавартай холбоотой байдаг. Есөөс олон цагаар битгий унтаарай. Тэгвэл бие чинь улам сулрах болно бас л даавартай холбоотой байдаг. Жингийн дутагдалтай ч бай, илүүдэлтэй ч бай бага жингээр дасгаж техникээ л маш сайн ойлгож дасгалаа хийгээрэй. Нуруу нь өвддөг бол заавал MRI зураг авахуулж, түүндээ таарсан бэлтгэлээ хийж сурах нь чухал. -Их хэмжээний шим тэжээлийн дутагдал Монголчуудад элбэг байдаг. Жингийн дутагдалтай хүмүүс нурууны мурийлт, цүлхийлт, далийлт, гулгалт зэргээр өвдөж байна. Учир нь шим тэжээл нь үе мөч биеийг тэжээж чадахгүй байна. Удаан хугацаанд өвдөөд явчих л юм бол хүндээр өвддөг хүний гол тулгуур хүнд гэмтэх эрсдэлтэй. Би ч бас өвдсөн эрхтнээ тоохгүй халааж зөөллөөд л яваад байсан боловч нэг л өдөр гэнэт хүндэрч бэртэл авсан юм.Шавь нарынхаа үр дүн гаргасныг харах ямар байдаг вэ? -Маш гоё. Хамгийн гоё нь тэр. Би хоолны дэглэм бариулахгүйгээр тэднийг дасгалжуулдаг. Энэ ташрамд Ази, дэлхийн аварга тамирчин байна уу, хоол зүйч ч байна уу та нарт нэг зүйлийг хатуухан хэлье. Хоолны дэглэм бариулж бэлтгэл хийлгэсэн хүн чинь өвдвөл хариуцлагыг нь хүлээдэг бай! Идэж байгаа нь ихэнхийг нь хасчхаар нойр булчирхайн дааврын тогтолцоо алдагдаж мөн цөс ялгарахгүйгээс шалтгаалж цөсөө авахуулах хүмүүс ихсээд байна. Бүх тосыг хассанаас болоод цөс ялгарахгүйгээс болж цөсний чулуу үүсэж байна. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн богино хугацаанд үр дүн гаргахын төлөө төлбөр төлөөд өөрсдийгөө хохироохоо болих хэрэгтэй. Ямар ч гэрээгүй төлөвлөгөөгүй заавар авч бэлтгэлд ороод эрүүл мэндээ муу багшид бүрэн даатгах нь буруу алхам шүү Тахианы цээж мах, шим тэжээлгүй нарын ногоо идүүлж байгаа багш нар ч бас ичих хэрэгтэй. Тийм зөвлөгөө өгдөг бол багшлахаа болих хэрэгтэй. Шинжилгээгээр биеийг нь хянаж байх хэрэгтэй байх. Бүр болохгүй бол надаас эсвэл нарын мэргэшсэн эмчээс заавар зөвлөгөө авч болно. Асуулаа гээд таван минут л өөрөөсөө ичиж байх. Насаараа мэдэхгүй өөрийнхөөрөө гүрийж явснаас дээр шүүдээ. Гэхдээ адилхан л бусдыг гоё болгохыг зорьж байгаа хүмүүс өөрийгөө хөгжүүлж, дэмтэй байх нь зөв.Таны бэлтгэлийн систем ч гэсэн ийм байдаг уу? -Ганцаарчилж сургалт авсан хүмүүстээ хаана ч өөрсдөө юмаа чаддаг байлгахаар өөрт нь зааж өгдөг.  Дасгалаа ойлгож авсан учраас хоёр сарын дараа гэхэд л үр дүн нь нүдэн дээр илт харагдаж, бүр хурдацтай гоё болдог. Миний боловсруулсан бэлтгэлийн систем нь бэлтгэлээ дундуур нь тасалсан ч бай буцаж таргалдаггүй. Тиймээс сурагчдадаа шинэ жилээр дуртай торт, салатаа идээрэй гэж захисан. Тэглээ гээд таргалсан хүн нэг ч байхгүй. Харин хамгийн бага нь 500 гр хасаад ирсэн бол хамгийн ихдээ хоёр кг жинг хассан байгаа нь өнөөдрийн хэмжилтээр гарсан. -Ямар онцлогтой бэлтгэлийн систем юм бэ, уншигчид маань үүнийг их сонирхох болов уу? -Энэ систем бол сүүлийн хоёр удаа ДАШТ-н үеэр туршсан систем, уламжлалт анагаан ухааныг европ эмчилгээний аргатай хослуулж, Монголын цаг агаарын уур амьсгалд тохируулан боловсруулагдсан. Би өөрөө ч ДАШТ-д орохдоо тахианы цээж мах, шим тэжээлгүй нарын ногоо зэргийг иддэггүй. Энгийн л хоол иддэг гэх үүдээ. Сурагчид маань ч ийм аргыг өөртөө суулгаж авдаг. Мөн энэ систем ч бас удахгүй нээгдэх гэж байгаа аппликейшн дотроо багтаасан байгаа. -Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. -Баярлалаа. Танд ч бас.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!