Uncategorized

Ш.ГАНТУЛГА КАЗАХСТАНД ҮЙМЭЭН ГАРВАЛ МОНГОЛД ШАШНЫ ХЭТ ДАВРАХ АЮУЛ ОРЖ ИРНЭ ГЭЖ АНХААРУУЛЖЭЭ!

Манай төр засгийнхан “сүх далайтал үхэр амар” гэгчээр яг хажуу бөөрөнд Казахстанд болж байгаа үймээн самууны аюулыг харж байгаа болов уу! Казахстанд байдал эвгүйтэж байгаа юм байна. Жагсагчид Ерөнхийлөгчтийн ордныг эзэлж авсан тухай мэдээлэл дөнгөж сая гарч байна. Гэвч энэ улсад интернэт тасарсан тул юу болж байгаа нь сайн мэдэгдэхгүй байна. Казахстанд өнөөгийн дэглэм нурвал юу ч болж мэдэхээр болжээ. Ялангуяа шашны тулгар үзэлтнүүд толгойгоо өндийлгөж байгаа аж. Энэ улс хуваагдаж үймбэл бүр аюултай болно. Монгол улс баруун хил хязгаарын хяналтаа чангалж, хамгаалахгүй бол баруун талаар юу ч орж ирж болзошгүй байна. Өмнө нь гарч байсан Оспаны дээрэмчдийн аюул жижигдэх байх шүү. Энэ аюулыг мэдэх хүмүүс нь анхааруулж хэлж байжээ. 2019 онд тоймч Ш.Гантулга монголчуудад урьдчилж анхааруулж ярилцлага өгсөн байдаг:“…Токаев ЗХУ /хуучин нэрээр/-ын үед МГИМО гэж нэрлэдэг байсан Гадаад харилцааны сургуульд суралцаж төгссөн. Хүчтэй тэмцэгч биш, хэтэрхий сэхээтэнлэг учраас Н.Назарбаев шиг байж чадахгүй. Н.Назарбаев бол өөрөө ядуу айлын хүү, ажилчин ангийн дундаас гарсан тэмцэгч хатуужсан хүн шүү дээ. Одоо Казахстанд засгийн эрхийн төлөөх хүчтэй тэмцлүүд гарах нь ойлгомжтой. Лалын шашны үзэл баримтлал хүчтэй болсон. Ийм үйл явдал эхнээсээ гарч эхлээд байгаа. Одоо Сириэс лалын бүлэглэлийнхэн буцаж байгаа. Казахстанаас маш олон хүн тийшээ дайтахаар явсан.Тэд буцаж ирж байгаа. Хуучин ЗХУ задарч, Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистан, Тажикстан гээд “стан” орнууд бий болоход тэднийг ЗХУ-ын Коммунист намд ажиллаж байсан буурь суурьтай хүмүүс нэг хэсэгтээ удирдаж байсны ачаар одоогийн ОХУ-ын хажуу бөөрөнд лалын улсууд бий болчихоогүй өдий хүрсэн.”

Related Articles

Back to top button
error: Content is protected !!