Uncategorized

В.Путин: Казахстан хэзээ ч бие даасан улс байгаагүй

ОХУ-ын ерөнхийлөгч энэ мэдэгдлийг Назарбаевыг Украйн ба Европын Холбооны харилцааг дэмжсэний хариу болгож хийлээ.Өнгөрсөн Баасан гарагт буюу найман сарын 29-нд В. Путин “Селигер” залуучуудын чуулганд оролцохдоо ингэж мэдэгджээ.Ялангуяа Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг “урьд нь ямар ч улс оршин тогтнож байгаагүй нутаг дэвсгэр дээр улс байгуулсан” онцгой хувь заяатай хүн гэж тодорхойлсон байна. Тэр нэмж хэлэхдээ ”энэ утгаараа тэр бол ЗХУ задарсны дараах цаг үеийн онцгой содон хүн” гэжээ. Мөн Назарбаевыг “улс орныхоо ирээдүйг үргэлж бодож явдаг ухаалаг, туршлагатай удирдагч” гэж тодорхойлохоо мартсангүй. “Тэр ард түмнийхээ санаа бодлын эсрэг хэзээ ч байгаагүй. Ард түмнийхээ юу хүсч байгааг ч сайн мэдэрч байгаа” гэж нэмж хэллээ. Ийнхүү хатуу үг унагах болсон шалтгааныг Назарбаев Украйн, Европын Холбооны хооронд байгуулагдах гэрээг дэмжсэний төлөө гэж үзэж байгаа юм. Найман сарын 26-нд Минскт Назарбаев Украйны ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзахдаа Казахстаны багтдаг Гаалийн Холбооны гишүүн улсуудад энэ гэрээ нь хор хохирол учруулахгүй гэж хэлж байжээ.
Үүнээс гадна Казахстан Украйнтай хамтран ажиллах болно гэдгээ ч илэрхийлсэн юм. Үүнээс нэг өдрийн өмнө Оросын улс төрч Владимир Жириновский “Эхо Москвы” радиод ярилцлага өгөхдөө хэрвээ Казахстан улс Оросын эсрэг үзлийг дэвэргэсээр байх юм бол Орос улс газар нутгийн асуудлыг хөндөх хэрэгтэй гэж мэдэгдээд байсан билээ. Ийнхүү Казахстан дараачийн Украйн болох магадлалтай гэдэг нь батлагдсаар байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!