Uncategorized

Б.Энхбаяр : Төрийн тэргүүн байсан нөхөр төмөр зам нэрээр хэдэн их наядыг хулгайлсан, мөнгө угаасан

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлэв.Тэрээр манай улсын хөгжилд, ялангуяа цар тахлын үед хамгийн их саад болж байгаа зүйл нь төмөр замаа барьж чадаагүй явдал. Хамгийн том хулгайч бол төмөр замын хулгайч. Төмөр зам дээр хэдэн их наяд төгрөгийг хулгайлсан, мөнгө угаасан гэж олон жил яригдаж байгаа. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байж байгаад больсон нэг нөхөр гэж яригддаг. Тэрийг нь тухайн үед УИХ-аар оруулаагүй. Өмчийн эзнээр хэлэлцээгүй.Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Дубайн гэрээ УИХ-аар мөн ороогүй. Гэтэл энэ асуудал ч УИХ-аас зөвшөөрөл аваагүй. Шууд нэг компани мөнгийг нь аваад л тухайн үед 750-аад тэрбум төгрөгийн бонд босгож нэрээр шилжүүлээд л ингээд өнөөдөр яасан гэдэг нь мэдэгдэхгүй. Өнөөдөр тэр хохирлын хохирогч нь Монгол Улс болчихоод байна гэлээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!