Uncategorized

ХЯТАД, ОРОСЫН УДИРДАГЧИД МОНГОЛ УЛСТАЙ ИЙМ ЯЛГААТАЙ ХАРЬЦАЖ БАЙНА.

Аливаа улсын төрийн тэргүүнүүдийн биеийн хэлэмж цаанаа их агуулгатай байдаг аж. Энэ талаар судалж, дүгнэлт гаргадаг мэргэжлийн хүмүүс хүртэл байдаг юм байна. Энэ хоёр зургаас Хятад, Оросын удирдагчид Монгол улсыг ямар зиндаанд үзэж, төрийн тэргүүнийг нь ямар түвшинд хүлээн авч байгаа ялгаа гарч байна. Эхнийх нь Монголын төрийн тэргүүн Х.Баттулга БНХАУ-д айлчилахад цаад тал нь түүнийг ямар түвшинд хүлээн авч байгааг харуулсан зураг. Монголын ерөнхийлөгч Хятадын дарга Ши Жинпинийг царайчилсан, бас биеэ барьж дотроо ихэд эмээсэн гэмээр байдалтай, харин Хятадын дарга хүйтэн хөндий, өөр тийш харж, түүнийг үл тоосон шинжтэй, тусгаар улсын төрийн төрийн тэргүүний зиндаанд харьцаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй харагдаж байна. Харин хоёр дахь зураг огт өөр аж. Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахад Оросын удирдагч В.Путин түүнийг жинхэнэ тусгаар тогтносон улсын тэргүүний зиндаанд хүндэтгэн харьцаж байна. Хоёр ерөнхийлөгч маш чөлөөтэй, биеэ барьсан шинжгүй, царай нь баясгалантай байна. Мөн Путин Монгол улсыг Оросын чухал найз нөхөр гэж үзэж байгаагаа илэрхийлж маш найрсаг биеийн хэлэмж илэрхийлжээ. Энэ хоёр зураг Хятад, Орос хоёр улс Монгол улстай ямар их ялгаатай харьцаж байгааг маш тодорхой харуулж байна. Монгол хүн бүр Хятад хэн бэ, Орос хэн бэ гэдгийг цаг ямагт бодож явах ёстой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!