Uncategorized

Айл өрхүүд энэ сарын 01-ны өдрөөс ус, дулаан, хогны мөнгөө төлж эхэлнэ

Айл өрх, албан байгууллагын цахилгааны төлбөрийг энэ оны зургадугаар сарын 01-ны өдрийг /2022.06.01/ хүртэл хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хөнгөлөхдөө гэр хорооллын айл өрх сарын 250 мВт, орон сууцны айл өрхийн 350 мВт хүртэлх цахилгааны төлбөрийг төлөх юм. Үүнд зарцуулах 73 тэрбум төгрөгийн хөрөнгийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэх аж. Гэхдээ айл өрхүүд тогтоосон хязгаараас илүү цахилгаан хэрэглэсэн тохиолдолд зөрүүг нь өөрсдөө хариуцан төлнө.Харин ус, дулаан, хогны мөнгийг иргэд, аж, ахуй нэгжүүд өөрсдөө төлөх аж. Энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Иргэд аж, ахуй нэгжүүдийн ус, дулаан, хогны төлбөрийг Засгийн газраас төлөхгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгэхээр өөрсдөө төлнө гэсэн үг” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!