Uncategorized

Энэ муу ү.хэж далд ордоггүй өмхийрсөн тархитай НАМЧИНГУУДЫН үйлийн лайг хичнээд хүн үүрч, хичнээн их нулимс урсах юм болоо… Хайран ч АМЬ, хайран ч ЭХ ОРОН минь

Бодот байдлыг өөрийн биеэр мэдэрлээ Яг одоо шөнийн 02.44 цаг болж байна.Би бол Сахиур!!! Аягатай цай, амны алчуур дөхүүлэхээс илүү зүйл хийж чадахгүй бодит байдал дунд суугаа байдаг л нэг Сахиур… Хэлж ирдэггүй өвчинтэй нүүр тулан тэмцэж байгаа энэ олон эмч, сувилагч, эмнэлэгийн ажилтан, тэдэнд хамаг итгэл найдвараа тавьж буй өвчтөнгүүдийг 2 шөнө сэтгэл зүрх, биеэрээ мэдэрч суугаа Сахиур!!! Энд тэндгүй амьсгалын аппаратны нэгэн жигд зовиуртай чимээ. Ааваа! Ээжээ! Ам цангаад байна …гэсэн хүүхдийн уйлагнасан дуу…Амь тэмцэн ёолсон, бачимдсан, зовиурласан хүмүүсийн шаналал.Өдөржин тарианы түрдэг тэрэг түрж, амьсгалын аппаратны баллон зөөгөөд ядарсан сувилагчдын битүү хувцастай суугаагаараа зүүрмэглэх өрөвдмөөр дүр зураг…Ямарч эрээн, мяраан гоё зүйлгүй эмнэлэгийн хөндий хүйтэн, дүнхийсэн урт коридор… Энд амьдрал, ү.хлийн орон зай тэмцэлдэж байна!!! Саяхан төрсөн ээж орон дээрээ буруу хараад нүдэндээ нулимстай, эвлэсэн хөхөө сааж суух сэтгэл хөндүүрлэм байдал… Юун Наадам !!! Юун Сонгууль !!! Хараал идсэн Томчууд Хууль өөрсдөдөө зориулаад засаж суухад, энд Ирээдүйн төлөө хүн бүхэн шүдээ зуугаад тэмцэж байна…Бидний хэлж сурснаар Тавийн тороор дүүрэн эм тариа 3 хоноод л дуусч байгааг харлаа. Улсад насаараа ажилласан буурайнууд зүү зоох ч судас олдохгүй битүү хөх няц болсон гартай ч  Миний охин биеэ бодоорой!!! гэж Эмч, Сувилагчдад нүдэндээ гүйлгэнэсэн нулимстай хэлэхийг сонслоо. Гуравхан сая иргэдээ ийм ч байдалд оруулах гэж дээ!!! Мэдлэг байгаад СЭТГЭЛ байхгүй ХӨЛДҮҮ, ХӨРСӨН сэтгэлтнүүдийн Хөндий төмөр шиг шийдвэр хичнээн хүний амийг авч одох юм болоо…Энэ муу ү.хэж далд ордоггүй өмхийрсөн тархитай НАМЧИНГУУДЫН үйлийн лайг хичнээд хүн үүрч, хичнээн их нулимс урсах юм болоо…Хайран ч АМЬ, хайран ч ЭХ ОРОН минь …

Related Articles

Back to top button
error: Content is protected !!