Uncategorized

Тэнэгтээд байвал тэнэг байгааг нь хэлье Ууснаараа, уураараа айлгах уу

Сог.туудаа л тэгчихдэг. Уурлахаараа л ингэчихдэг. Уг нь сэтгэл нь цагаан. Яг үнэндээ ийм хүмүүс дотроо гэнэн цайлган байдаг бла бла. Бүх юмыг уянгалдаг наасан. Сайн найзынхаа голыг зурж, хайртай хүнийхээ сэтгэлийг сэмэлчихээд уурандаа, уусандаа гэж өөрийгөө өмөөрхөө боль оо. Учиргүй агсам тавьж, орвонгоор нь эргэтэл бөөлснөө ичихгүй уучлаарай ч гэх шиг. Уурлахаараа биеэ барьдаггүй ч гэж байх шиг.Уурандаа шил хагалаад тайвширхаараа анхных шиг нь болгоод наа л даа. Уусан байхдаа гараа хугалаад маргааш нь хөндүүргүй болгох гээд оролд л доо. Бүх зүйл сэтгэлд үлддэг. Сайн муу бүх дурсамж. Чиний уур юу юм. Удирд гэж ухаан заяасан байхад нүдэнд харагдахгүй зүйл рүү чихэж тэнэг үйлдэл хийхээ боль. Ер нь хэзээ үхнэ гэж чиний уурыг хүмүүс тэвчих ёстой юм. Одооноос энэ юм бодохгүй хэлдэг, түргэн ууртай, агсам хэрнээ сэтгэл нь цагаан магаан гэж нэгнийгээ хөөргөхөө больё. Хүний нийгэмд хүн шиг л яваг. Тэнэгтээд байвал тэнэг байгааг нь хэлье. Ууснаараа, уураараа айлгах уу. Арчаагүй үйлдэл. Боловсорч гүйцээгүй байгаагийн шинж. Яг л ямаан омогтой эрэгтэй хүн эмэгтэй хүнд аархдаг шиг. Зас, зас. Хүн шиг бай …

Related Articles

Back to top button
error: Content is protected !!