Uncategorized

Б.НАНДИНЦЭЦЭГ: Ханийн минь хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүлээх үлдлээ

Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж, эмнэлэгт найман сар ухаангүй байсан Э.Энхбат начин гэмтлээ даалгүй бурхан болсон билээ. Түүнийг хоёр хоногийн өмнө сүүлчийн замд нь үдсэн юм.Талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудастаа зарим хүнд баярлаж, талархсанаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовуурьгүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийнэ. Үлдсэн амьдарлаа гурван сайхан үрийнхээ төлөө, ханийнхаа хийж гүйцээгүйг гүйцээхийн төлөө алхам тутамдаа хичээх болно. Хань минь “Ямар их хүний хайр, хүндлэл ,итгэл дунд байсан юм бэ” гэж бахархаж сууна. Тэр өдөр газар дээрээ бурхан болох хэмжээний яр.г.алал амссан ч бидний төлөө найман сар тэмцэж, итгэл найдвар үлдээснийг бодохоор гол харлаж байна.Тангараг өргөсөн цагдаа нар нь ойртохгүй байхад сэтгэл гаргасан Я.лалт ахдаа баярлалаа. “Битгий түргэн дууд” гэж хэлсэн яр.гачин Н.Түвшинбаярын үгэнд оролгүй, түргэнийг нь дуудаж, хамт өргөж, тээж, гүйсэн Херо Б.Баатар танд, дэргэд байдаг И.Гантулга ахдаа, Х.Цагаанбаатар найздаа тусгайлан баярлалаа. Өнөөдрийг хүртэл түшиг болсон өөр олон найз нөхөд, хамаатан садан, хар элгийн сайхан хүмүүст баярлалаа. Монголын шүүх, цагдаа, прокурор, шүүх эмнэлэг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж хүлээх л үлдлээ.2022он та бүхэнд аз жаргал,баяр хөөр,амжилт бүтээл авчирсан сайхан жил болох болтугай” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!